x

Б.Хаш-Эрдэнэ: Хуучин шалгуураар зээл өгвөл авч чадах компани одоо байхгүй

Улаанбаатар хотын худалдааны танхимын гүйцэтгэх захирал, эдийн засагч Б.Хаш-Эрдэнэтэй ярилцлаа.

-Ковидоос болоод Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг олон бизнес эрсдэлд өртлөө. Гишүүн байгууллагуудад ямар хүндрэл тулгарав?

-2020 оны хоёрдугаар сараас тогтоосон хөл хорионоос хойш нөхцөл байдлын дөрвөн удаагийн судалгаа хийсэн.Судалгаагаар “Ковид-19”-ын хөл хорионоос болоод бизнесийн бүх салбарт хүндрэл учирсан. Гэхдээ том, дунд зэргийн аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүст учирч байгаа хүндрэл бэрхшээл сорилтууд хоорондоо харилцан адилгүй. Том аж ахуйн нэгжүүд харьцангуй тогтчихсон бизнесийн соёлтой, санхүүгийн хөрвөх чадвартай, эрсдэл даах чадвар өндөр учраас ажлын байраа хадгалаад, бизнесээ үргэлжлүүлээд явж байна.

Харин хамгийн их эрсдэлд өртсөн хэсэг нь бичил, жижиг аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгчид. Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн дунд хийсэн судалгаа бүс нутгаараа ялгаатай байсан. Улаанбаатар хотын бизнес эрхлэгчид цар тахлын нөлөөнд хамгийн их өртсөн. Хүн амын нягтаршил ихтэй, худалдан авах чадвар зогссон, хөл хорионд олон удаа ороод эдийн засгийн эргэлт зогсчихсон. Аж ахуй нэгжүүдийн хэмжээнээс хамаараад үүрсэн эрсдэл, алдагдал ялгаатай байна.

-Аж ахуйн нэгжүүд эргэлтийн хөрөнгөгүй болчихлоо гэж байгаа энэ үед Засгийн газраас эдийн засгийг сэргээх 10 их наядын цогц хөтөлбөрийн талаар ярьж эхэллээ. Энэ мөнгө ажлын байраа хадгалахад чиглэнэ гэсэн. Та бүхэн 10 их наяд төгрөгийн талаар ямар байр суурьтай байгаа вэ?

-Засгийн газраас “Ковид-19” халдварын улмаас хөл хорионы арга хэмжээ авч эхлэх үеэс л бид аж ахуй нэгжүүддээ санхүүжилт олгох, ажлын байраа хадгалж үлдэхэд нь зориулж тодорхой хэмжээний хөнгөлөлттэй зээл тусламж олгох, хөрөнгө оруулалт хийх саналыг байнга тавьж ирсэн. Тэгэхээр 10 их наядын хөтөлбөрийн хувьд бидний тавьж байсан саналтай нийцэж байгаа. Мэдээж хэнд олгох, яаж олгох, эх үүсвэр нь хаанаас байх вэ гээд маш олон асуудал тодорхой биш, ойлгомжгүй, эрсдэлтэй харагдсан. Эрсдэл өндөр байгаа ч гэсэн  үүнийг хийхээс өөр аргагүй. Худалдан авалт зогсонги болчихсон.

Үүнтэй холбоотойгоор аж ахуйн нэгжүүд орлоггүй, ажлын байраа хадгалж үлдэх боломжгүй нөхцөл байдалд ороод байна. Харин хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг дээр анхаарах хэрэгтэй. Одоогоор эх үүсвэр нь тодорхой биш байна. Яаж ийгээд эх үүсвэр нь тодорхой боллоо гэхэд хэрхэн хэрэгжүүлж, хэнд өгөх вэ. Стратегийн ач холбогдолтой гээд нэг заалт орчихсон байгаа бол бас жижиг, дунд үйлдвэрүүд гээд нэг заалт байна.

-Хуучин шалгуураар зээл өгнө гэвэл цар тахлын улмаас хүнд цохилтод орсон аж ахуйн нэгжүүдэд боломж бараг гарахгүй л болов уу?

-Яг өнөөдрийн байдлаар жижиг дунд үйлдвэрүүд бүгд банкны зээлтэй, зээл нь хүндэрсэн, хугацаа хэтэрсэн, гэрээгээ шинээр байгуулаад дахин санхүүжилт хийгээд явж байгаа. Тэгэхээр өнөөдөр зээлтэй аж ахуйн нэгжүүдэд нэмж хуучны банкны шалгуураар нэмж зээл өгнө гэвэл худлаа. Үүнтэй санал нийлнэ. Хэн ч тэр шалгуурыг давахгүй. Тийм учраас тавигдах шалгуураа өөрчилж илүү хөнгөвчлөх хэрэгтэй.

-Үүнийг хэрхэн шийдэх вэ, бодит гаргалгаа байна уу?

-Төр засаг бидэнтэй, хувийн хэвшлүүдтэй ярилцах ёстой. Төрд ажилладаг хүмүүс өөрсдийн өнцгөөс хараад л нэг юм хийчихдэг. Гэтэл тэр нь амьдралд буух нь бага байдаг шүү дээ. Нөгөө талаасаа аж ахуйн нэгжүүдэд хөрөнгө оруулалт босгох боломжийг нь гаргаж өгөх хэрэгтэй. Яг өнөөдөр хөрөнгийн зах зээл дээр ихэвчлэн том компаниуд хувьцаа гаргаж байна. Хувьцааны ард түүнийг баталгаажуулж байх хөрөнгө байх ёстой учраас тэгэхээс ч өөр арга байхгүй. Гэтэл өнөөдөр тийм боломжгүй компаниуд хөрөнгийн зах зээл дээр орж чадаагүй байгаа.

-Мөн л тэгш бус хуваарилалт болох нь. Арай өөр хувилбар бий юу?

-Магадгүй өөр нэг хувилбар нь Зээлийн батлан даалтын сангаар баталгаа гаргуулж зарим боломжтой компаниудын бонд, өрийн бичгийг хөрөнгийн зах зээл дээр гаргаж болно. Тэгсэн тохиолдолд эх үүсвэр тодорхойгүй байгаа хөрөнгөөс биш тодорхой бусад активууд хөрөнгийн зах зээлд орж ирэх боломжтой болно. Энэ мэтчилэн олон хувилбар байж болно. Энэ бүхнийг хийхэд эрсдэл байгааг ойлгож байна. Гэхдээ эрсдэл гээд хойш суугаад байж болохгүй.

-Танхимаас дотоодын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд аж ахуйн нэгжүүдийг илүү  оролцоотой байхын тулд банкны хувьцаа эзэмшигчид болохыг уриалсан байсан?

-Саяхан Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсон. Үүгээр банкууд хувьцаат, нээлттэй компани болох ёстой. Ингээд хувьцааныхаа тодорхой хувийг хөрөнгийн бирж дээр зарах шаардлага үүссэн. Энэ нь нэг талаасаа санхүүгийн зах зээл дээр банкууд монополь байсныг задалж өгч байгаа. Нөгөө талаасаа санхүүгийн зах зээлд иргэд болон аж ахуйн нэгжүүдийн оролцоог нэмэгдүүлэх давуу талтай.

Ерөнхийдөө банкууд зээл олгохгүй байна, зээлийн хүү өндөр байна, эсвэл тавигдах шаардлага нь хэтэрхий чанга гэх мэтээр асуудлууд байнга яригддаг. Өөрөөр хэлбэл бизнест ямар ч ээлгүй санхүүжилтүүд зөвхөн банкнаас л хамааралтай байгаа учраас, ийм санхүүжилтүүд гараад байгаа үйл явцыг засахад Банкны тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт хэрэг болно гэж үзэж байна.

-Бизнесүүдэд хэр ээлтэй байж чадах бол?

-Банкнуудын хувьцаа арилжих энэ үед манай Улаанбаатар хотын танхимын гишүүд нэгдээд хамтарч нэг банкны хувьцааг аваад танхимаар дамжуулан тухайн банкинд хяналт тавих боломж нэмэгдэнэ. Мөн манай бизнес эрхлэгч, иргэд, жижиг хувьцаа эзэмшигчдийн дуу хоолой компанийн удирдлагад хүрдэггүй гээд байдаг. Тэгвэл үүгээр жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх хамгаалагдана гэсэн үг. Тийм ч учраас бид Улаанбаатарын танхим дээр хамтарч байгаад банкны хувьцаа арилжих үйл явцад нэгдсэн зохион байгуулалттайгаар оролцох уриалга гаргасан юм.

Монгол Улс дотроо үйл ажиллагаа явуулж байгаа нийт бизнес эрхлэгчдийн 70 гаруй хувь нь Улаанбаатар хотод төвлөрч байна. Дээр нь манай улсын эдийн засгийн эргэлтийн ихэнх нь Улаанбаатар төвлөрдөг. Цаашид бүс нутгаар нь харьцуулаад үзэхээр манай хот бусад улсын хөрөнгө оруулалтыг татах давуу тал ихтэй. Үүнд мамгийн гол шалгуур нь  юун түрүүнд санхүүгийн зах зээл эрүүл, нээлттэй, шилэн байх ёстой. Ийм болгох анхны нэг алхам банкны зах зээлийг нээлттэй болгож байгаа явдал.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 21 цаг 38 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top