x

Б.Баяраа: Да.Ганболд төрийн шийдвэрийг хэрэгжүүлэхдээ хувьдаа нэг ч төгрөг завшаагүй

Өнгөрөгч пүрэв гариг буюу 16-ны өдөр УДШ-эд Дубайн гэрээний хэргээр шүүгдэж буй Да.Ганболд, С.Баярцогт, Б.Бямбасайхан нарын гомдлыг хэлэлцэхээр товлосон байсан ч тус шүүхийн байранд коронавирусын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн шалтгаанаар шүүхийн үйл ажиллагааг түр зогсоож, шүүх хуралдаануудыг хойшлуулсан билээ.

Хэргийн явц, шүүгдэгчдийн нөхцөл байдлын талаар "Эрдэнэс Оюутолгой" ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Да.Ганболдын өмгөөлөгч Б.Баяраатай ярилцлаа.

-Сүүлийн үед үзэл санааны хоригдлуудын нэгээр Да.Ганболдыг нэрлэсэн. Ямар учраас эрүүгийн гэмт хэрэгт буруутгагдаад байгаа юм бэ?

-Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэрийн дагуу Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурсан гэх хэргээр иргэн Да.Ганболдыг эрүүгийн гэмт хэрэгт буруутгаж байгаа. Оюу толгой төсөл нь Монгол Улсад үр ашигтай мега төсөл гэх итгэл үнэмшлийн дагуу төр засгийн шийдвэрийг албан үүргийнхээ дагуу хэрэгжүүлсэний төлөө гэмт хэрэгтэн болоод байна.

-Гэхдээ ажил үүргээ биелүүлсний төлөө гэмт хэрэг гэж үзэх үндэслэлтэй юу?

-Ажил үүргээ биелүүлсэн хэнийг ч болов гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй. Гагцхүү албан үүргээ биелүүлэхдээ албан тушаалаа хэтрүүлсэн, урвуулсан буюу нэг үгээр хэлбэл хувийн ашиг сонирхлоо аливаа хэлбэрээр гүйцэлдүүлэх зорилгоор санаатай гэмт хэрэг үйлдсэн бол эрүүгийн хуулиар ял шийтгэдэг. Да.Ганболдын хувьд төр засгийн шийдвэрийг биелүүлэхдээ нэг ч төгрөг хувьдаа завшаагүй, хувийн сонирхлоо өчүүхэн төдий ч гүйцэлдүүлээгүй. Үүнийг нууцаар болон ил мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгаад хувийн ямар нэгэн сэдэлт, санаа зорилго байгаагүйг тогтоосон.

-Улс төрийн хэрэгт буруутгагдсан албан тушаалтнуудаас оффшорт мөнгө нуусан, гадаадад байшин авсан, дансандаа их хэмжээний мөнгөтэй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх мэт асуудал хэвлэлээр их яригддаг?

-Да.Ганболдын тухайд хувьдаа хөрөнгө завшсан, хулгай хийсэн, хувийн ашиг сонирхлоо аливаа хэлбэрээр гүйцэлдүүлсэн гэх асуудал огт байдаггүй. Тэр ч утгаараа үл хөдлөх эд хөрөнгө, байшин, машин, хөрөнгө мөнгө завшсан гэх асуудлаар буруутгаагүй.

-Сүүлийн үед улс төрийн хэрэгт хэлмэгдсэн иргэдийн хэргийг шийдвэрлэсэн мөрдөгч, прокурор, шүүгчдийг гэр бүлийн хамт олон улсад зорчих эрхийг хязгаарлах тухай их яригдах боллоо. Да.Ганболдыг хилсээр ялласан албан тушаалтнуудыг нэрлэчихэж болох уу?

-Тухайн хэргийг шийдвэрлсэн хууль шүүхийн байгууллагыг буруутгахаас илүүтэйгээр тэдэнд улс төрийн зорилгоор нөлөөлсөн шахалт, дарамт үзүүлсэн улс төрчдийг буруутгах нь илүү зөв болов уу. Хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад тухайлсан албан тушаалтныг шууд буруутгах нь зохисгүй байх. Гэхдээ хөндлөнгийн нөлөөлөл шахалт дарамтад автаж хууль шүүхийн байгууллага хараат бусаар, хуулиа дээдлэж ажиллаагүй бол хариуцлагын асуудал яригдах нь гарцаагүй. Нэгэнт олон нийтийн анхаарлын төвд орсон тул цаг хугацаа үнэн мөнийг ил болгоно гэж боддог.

-Да.Ганболд ямар хугацаанд хоригдчихов? Биеийн байдал нь ямархуу байгаа вэ?

-Анхан шатны шүүхээр ял шийтгэснээс хойш өнөөдрийг хүртэл 10 сарын хугацаанд хоригдож байна. Шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа сунжирч байгаа нь хүний эрхийн талаасаа зөвтгөх аргагүй. Мөн сүүлийн үед хорих ангиудад ковид 19 цар тахал гарч байгаа нь хоригдогч, тэдгээрийн гэр бүлийн хувьд сэтгэл санааны хүнд дарамт үүсгэж байна.

-Өмгөөлөгчийн хувьд энэ хэргийн талаар ямар байр суурьтай байдаг вэ? 

-Иргэн Д.Ганболдыг гэмт хэрэг хийгээгүй гэсэн байр суурьтай байгаа. Тиймээс хилс хэрэгт ял шийтгүүлж хэлмэгдсэн талаар өөрийн байр суурийг хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр удаа дараа олон нийтэд илэрхийлж байсан. Энэ хэргийг шийдвэрлэхдээ илэрхий хууль зөрчсөн үйлдлийг хууль шүүхийн байгууллагаас олон удаа гаргаж байсан. Хэрэв Да.Ганболдыг гэмт хэрэг үйлдсэн гэж үзвэл өнөөдөр ажил үүргээ гүйцэтгэж байгаа 300 мянган төрийн албан хаагчдын хэнд ч ирээдүйд гэмт хэрэгт буруутгагдахгүй гэх хуулийн баталгаа байхгүй болно. Үнэхээр албан тушаалаа урвуулан ашигласан хэнд ч болов ял шийтгэл гарцаагүй байх нь хуулийн зарчим талаасаа ч олон нийтийн хүлээлт талаасаа ч зөв. Харин төр засгийн ажлыг итгэл үнэмшлийнхээ дагуу нэр төртэй гүйцэтгэсний эцэст хожим эрх баригч өөрчлөгдөх үед хийсэн ажил үүргээ гэмт хэрэг гэж яллуулах нь хууль ёс, шударга ёсонд яавч нийцэхгүй.

-Хэргийг шүүхээр шийдвэрлэх явц ямархуу шатандаа байна вэ?

-Иргэн Да.Ганболд болон өмгөөлөгчийн зүгээс хэргээ цагаатгуулах гомдлыг Улсын дээд шүүхэд гаргасан. Улсын дээд шүүх хэргийг бүх талаас бүрэн бодитой шийдвэрлэж өгнө гэсэн хүлээлттэй байгаа.

Ярилцсан Т.Шинэбаяр

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 20 цаг 46 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top