x

Өөртөө хайртай хүн бүрийн УСАА хэмнэх тухай мэддэг 5 зүйл

Усгүй амьдралыг төсөөлцгөөе. Нэг цаг, нэг өдөр ч бид эрүүл, аз жаргалтай амьдарч чадахгүй байх даа? Гэтэл бид үнэхээр өдөр тутамдаа усаа хэмнэж чаддаг билүү? 2050 он гэхэд манай улсын цэнгэг усны нөөц дуусаж болзошгүй гэсэн судалгаа бий. "Болзошгүй" гэсний учир нь хэрвээ бид яг одоо хэмнэж чадвал хадгалж чадна, үгүй бол шавхагдаж дуусна гэсэн үг. Саяхан л 2020 он маш хол мэт санагддаг байсан биш гэж үү? Тэгвэл өөртөө хайртай хүмүүс өөрийн болон ирээдүйнхээ төлөө усаа хэрхэн хэмнэдэг бол?

1. Тэд маш жижиг, энгийн зүйлээс эхэлдэг.

"Усаа хайрлая" гэсэн бичигтэй цамц өмсөж, фэйсбүүктээ пост бичихээс илүү тэд энгийн, жижигхэн зүйлээс эхэлдэг. Ердөө л өглөө босоод стаканд усаа хийж шүдээ угаах, аягаа угаах болон шүршүүрт орохдоо усаа хаах нь л усаа хэмнэхэд асар их ач тустай үйлдлүүд юм. 

БАРИМТ: Манай улсын орон сууцанд амьдардаг нэг хүний хоногийн усны дундаж хэрэглээ дэлхийн хөгжингүй орны нэг хүний хоногийн хэрэглээнээс 2 дахин их буюу 230-280 литр байна

2. Тэд үүнийг өөрийнхөө болон хайртай хүмүүсийнхээ төлөө хийдэг.

2050 онд бид хэдэн настай байх бол? 30,40, магадгүй 50... Хэрвээ энэ хэвээрээ бид усаа урсгаад л байвал гучхан жилийн дараа манай улс цэнгэг усны нөөцгүй болох нь. Хүүхэд минь төрөөд усгүй нийгэмд амьдарвал хэчнээн харамсалтай вэ? Өөрийн болон хайртай хүмүүсийнхээ төлөө яг одоо хийх хамгийн амархан алхам бол яах аргагүй усаа хэмнэх юм.

БАРИМТ: Манай улсын нийт усны нөөцийн 80 гаруй хувийг гадаргын, 20 хүрэхгүй хувийг гүний ус эзэлдэг, усны нөөц багатай орны нэг юм. Харамсалтай нь хэрэглээний усныхаа 85 хувийг газрын гүний усаар хангаж байна.

3. Тэд үүнийг "хийх хэрэгтэй" бус "хийх ёстой" зүйл гэж боддог.

Ус дутагдаж, усны чанар муудсанаар булчин задрах өвчин, гэдэсний хижиг, туулга зэрэг ходоод гэдэсний замын өвчин болон халдварт өвчин нэмэгдэх аюултай. Мөн ус хомсдсоноор хараагүй болох аюултай бөгөөд нүдний халдвар, тахал, уяман өвчнийг үүсгэж болзошгүй юм. Усгүй л бол амьдрал үгүй гэдгийг тэд сайн мэддэг.

БАРИМТ: 2019 онд Монгол Улсын хэмжээнд 297 гол мөрөн ширгэж үгүй болжээ.

4. Тэд ном, кино, урлагаас хариултыг хайдаг.

Усгүй ирээдүйн тухай "Mad Max" киног санаж байна уу? Балгахан усны төлөө дайтаж, усны эрэлд гарсан аймшигт нийгмийг дүрсэлсэн уран зөгнөлт кино боловч хүний ухамсаргүй үйлдлээс болж биелэх ч боломжтой ертөнц. Ном, кино, урлагаас суралцаж, алдаж болох зүйлсээ сэрэмжилцгээе.

БАРИМТ: Дэлхий дээр байгаа нийт усны 1 хувийг цэвэр ус эзэлдэг бөгөөд яг одоо ойролцоогоор 1.5 тэрбум хүн ундны цэвэр усны хангамжгүй амьдарч байна.

5. Тэд мухар сүсэг бус бодит баримт мэдээ, судалгаанд итгэдэг. 

"Ус бол дундаршгүй баялаг" хэмээн бодсоор хайр гамгүй урсгах уу? Эсвэл усны хомсдлын тухай албаныхны мэдээ мэдээллийг үндэслэн яг одоо хэмнэх үү? Энэ бидний сонголт. Нэг жинсэн өмд хийхийн тулд 10 мянган литр ус ашигладаг тухай тооцоолол бий. Зөвхөн усаа хэмнэхээс гадна ус ихээр зарцуулдаг хуванцар эд зүйлс худалдан авахгүй байх, цаасаа хэмнэх, ундны усыг маш ихээр ашигладаг тул "fast fashion" буюу чанар муутай хямд хувцас удаа дараа авахгүй байх нь чухал юм.

БАРИМТ: Нэг тонн будагтай даавуу гарган авахын тулд 200 тонн цэвэр ус ашигладаг. 

Энэхүү нийтлэлийг "Сайн сайхныг санхүүжүүлэгч" Голомт банктай хамтран бэлтгэв. 

Яг одоо усаа хэмнэн, эх дэлхийгээ хайрлацгаая. 

 

Нийтлэлч: Г.Сүрэн

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 12 цаг 17 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top