x

Т.Доржханд: Д.Энхбатыг Монголчуудын оюун санааны удирдагч байж чадна гэсэн итгэл үнэмшлээр сонголоо

УИХ-ын гишүүн Т.Доржхандтай ярилцлаа.

-Хөдөлмөрийн үндэсний намаас (ХҮН) “Ерөнхийлөгчөө захиалъя” хэмээн санал асуулга явуулсан. Үүний үр дүнд ХҮН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь тодорсон гэж ойлгосон. Санал асуулга хэдий хугацаанд үргэлжилж, хэдэн хүн тодроод байв?

-“Ерөнхийлөгчөө захиалъя” хөдөлгөөн 45 хоногийн хугацаанд үргэлжилж, 20 мянган иргэд саналаа өгсөн. Нийслэлийн бүх дүүрэг, 21 аймаг болоод гадаад оронд оршин суугаа монголчууд маш идэвхтэй саналаа өгсөн. Нийтдээ 140 орчим хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлэхийг санал болгосон. Зарим санал өгч байгаа хүмүүс өөрсдийгөө ч санал болгож байлаа. Энэ дундаас зарчмаа баримтлан таван хүнд Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх хүсэлтийг албан ёсоор тавьсан юм.

Үүнд Д.Энхбат, эдийн засагч Д.Жаргалсайхан, Баабар буюу Б.Батбаяр, "Улаанбаатар Сонгдо" эмнэлгийн ерөнхий захирал Б.Болдсайхан, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл нарт нэрээ дэвшүүлэх хүсэлт тавьсан. Санал тавьсан эрхмүүд маш эерэгээр хүлээн авч гурав нь зөвшөөрсөн хүсэлтээ илэрхийлсэн. Ингээд төлөөлөн удирдах зөвлөл 100 хувийн ирцтэйгээр хуралдаад гурван хүн дээр нууц санал хураалт явуулсан. 66.7 хувийн саналаар Д.Энхбат нэр дэвшихээр баталгаажсан.

"Датакомын" Д.Энхбат 1990 онд интернэтийг Монголд анх оруулж ирж танилцуулсан хүн. "Зөв ХҮН электорат" эвслийн зүгээс нэр дэвшигчдэд эрдэм мэдлэгтэй, хийсэн ажилтай, хар мөргүй хүн байх ёстой гэсэн үндсэн шаардлагыг тавьсан. Манай эвслээс гэхээсээ илүүтэй монголчуудыг төлөөлж, оюун санааны удирдагч байж, дэлхийн зах зээлд монголчуудыг төлөөлөх хамгийн сайн дипломатч, нэгтгэгч байна гэсэн итгэлээр шийдвэрээ гаргасан. Эрүүл нийгмийг хүссэн, хуулийн өмнө шударга байдаг зөв хүнийг улс төрийн намууд сонгон дэвшүүлдэг байгаасай гэж хүсч байна. Энэ үзэл баримтлал дээр тулгуурлан бид шийдвэр гаргасан. Монголд оюун санааны лидер, гадаад улсад үйл ажиллагаа явуулах, монгол бизнесүүдэд зах зээлийг нь нээж өгөх, залуучуудад итгэл бий болгон сэргээж өгч чадах ийм хүн Ерөнхийлөгчид нэр дэвших нь зүйтэй гэж үзсэн юм.

Монголчууд Ерөнхийлөгчөө өөрсдөө сонгох ёстой. Нэг нам эвслээс сонгохоос илүүтэй нийт монголчуудын төлөөлөл байх ёстой. ХҮН, “Зөв хүн Электорат” эвсэл энэ хөдөлгөөнийг зарлахдаа өөрсдийнхөө нам, эвслийн гишүүнийг дэвшүүлье гэж бодохгүй байсан. Яагаад гэхээр Монгол Улсын Ерөнхийлөгч нийт монголчуудын төрийн тэргүүн, эв нэгдлийнх нь баталгаа байдаг. Бид мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газар хүргүүлсэн. Цаашид бид хуулийн хүрээнд ажиллана.

-Ерөнхийлөгчид нэр дэвшигч Д.Энхбат ХҮН-д гишүүнээр орох уу?

-Өөр намын харьяалалтай биш учраас ХҮН-ын гишүүнээр элсэж болно. Элсэхгүй байсан ч болно. Өмнө нь дандаа хоёр намаас Ерөнхийлөгч сонгогдож гарч ирээд намаа төлөөлөөд байдаг жишиг явсаар өдийг хүрлээ. Угтаа Ерөнхийлөгч ард иргэдийн төлөөлөл байх ёстой. Манай намын эрх ашиг бол 30 дугаар асуудал. Монгол Улсын эрх ашгаас давсан нам хувь хүн, бүлэглэлийн эрх ашиг гэж байх ёсгүй. Тэр утгаараа одоогийн төрийн тэргүүнийг нам бус хүн байгаасай гэж бид үзсэн.

Ерөнхийлөгчөөр сонгогдвол бид монголчуудыг нэг зүгт харуулж, оюун санааных нь удирдагч байж чадах, монголчуудыг гадаад зах зээлтэй холбож чаддаг гадаад харилцааны хамгийн сайн мэргэжилтэн байж чадах нэгэн байх шаардлагыг тавина. Улс төрийн намууд нь шударга зөв хүнээ дэвшүүлдэг байгаасай гэх зарчмыг л бид баримталсан. Манайхаас дэвшсэн Д.Энхбат хамгийн хүчтэй өрсөлдөгч байж чадна. Нэр дэвшигчид бүгд энэ шаардлагыг биелүүлж байгаа.

-Танай нам 21 аймагт намын үүрүүдээ байгуулсан уу?

-Бид 21 аймагт намынхаа үүрийг байгуулаад явж байна. Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой бэлтгэл ажлаа хангаж байгаа. 21 аймагт сонгуулийн штабаа байгуулна. Аль болох цахим орчин сошиал сүлжээг ашиглаж сонгуульд оролцох болов уу. Энэ удаагийн сонгууль ковидын нөхцөл байдал хүндрэлтэй цаг үед зохион байгуулагдах нь. Тиймээс иргэдээ нэг газар бөөгнөрүүлэх, цуглуулах, иргэддээ дарамт бухимдал стресс өгөхгүй байхыг хичээнэ.

Сонгуулийн сурталчилгааны үеэр бид иргэддээ итгэл найдвар, гэрэл гэгээ өгөхөөр ажиллана. 16 хоногийн турш сонгуулийн сурталчилгаа үргэлжлэхээр нийслэлийн есөн дүүрэг болоод 21 аймгаар явах боломж бололцоо ховор байх болов уу.

-С.Ганбаатар гишүүн танай намаас Ерөнхийлөгчид нэр дэвших саналтай байгаагаа илэрхийлсэн юм уу?

-Албан ёсоор саналаа өгөөгүй. Ойр дотныхоо хүнээр танадуулсан зүйл бол бий.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө чуулганаар ямар асуудлууд хэлэлцэх вэ?

-Сонгуультай жил учраас айхавтар том реформын шинжтэй хуулийн төслүүд орж ирэхгүй. Сонгууль дөхөөд ирэхээр иргэдэд таалагдах гэсэн популист байдлаар хуульд хандах гээд байдаг зүйл ажиглагддаг. Тиймээс аль болох реформын шинжтэй хуулийг сонгуулийн өмнө нь батлах нь буруу. Учир нь иргэдэд яавал нэр хүнд олох вэ, хэрхэн саналыг нь авах вэ гэсэн байдлаар хандаад ирэхээр улс оронд хэрэгтэй зөв хууль батлагдахгүй байх эрсдэлтэй. Харин сонгуулийн дараа хэлэлцэж батлах хуулийн төслийг нягт нямбай үзэж хэлэлцүүлэх хэрэгтэй.

-Хөл хорио хэр үр дүнтэй болж байна гэж та бодож байна?

-Хөл хорио тогтоогоогүй бол ковидын тархалт улам л хяналтаас гарна. Өнөөгийн нөхцөлд хөл хорио тогтоохоос өөр замгүй. Харин хөл хориотой зэрэгцүүлээд вакцинжуулалтаа хурдацтай өрнүүлэх ёстой. Манайд бэлэн байдал муу байна. Авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ ч хангалтгүй байна. Одоо ганц найдвар вакцин л байна.

Эх сурвалж: Өдрийн сонин 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (172.58.141.33)
    Boljee 4 jil bolobsrolgui hun turuu ulsa samarhiig harlaa
    2021 оны 05 сарын 05 | Хариулах
  • Баяр (66.181.161.108)
    Хүн нам 1.2 жил шинэ намууд нэх их сүржигнэдэг юм тэгээд л нэг мэдэхнээ ниигмээс арчигдаад л алга болдог жамтай нээх анхаарал тавайд байх шаардлага байхгүй
    2021 оны 05 сарын 05 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 20 цаг 47 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top