x

ФОТО: Альпийн мөсөн голууд хайлж, мянга гаруй шинэ нуур үүсчээ

Шинэ нууруудын 200 орчим нь сүүлийн 10 жилд бий болжээ.

Усны шинжлэх ухаан ба технологийн холбооны хүлээлэн (Eawag) Альпийн нурууны өргөн цар хүрээтэй нутгийн агаарын гэрэл зургууд ба мөсөн голуудын мэдээ хоёрыг нэгтгэн судалжээ. 

Энэ нь уулын ландшафт бага мөсжилтийн төгсгөлийн дараа өндөр уулсын дүр төрх хэрхэн өөрчлөгдсөнийг харуулж байна.

Цаг уурын өөрчлөлтөөс Альпийн мөсөн голууд хайлж байна. Асар их мөсөн талбай хайлж, гуу жалгууд ба нуур цөөрмүүдийг үлдээж байна. Хонхорхойнуудыг хайлсан усууд дүүргэж мөсөн голуудын нуурыг үүсгэж байгаа юм. 

Бага мөсжилт 1850-иад онуудын орчим төгссөнөөс хойш Швейцарийн Альпийн мөсөн голуудын районд 1200 орчим нуур үүссэн байна. Тэдний мянга орчим нь өнөөдөр оршин тогтсон хэвээр байгаа юм.

"Нэг талаас бидэнд цэвэр тоо гайхал төрүүлсэн. Нөгөө талаасаа нуур, цөөрмүүдийн үүслийн хурд анхаарал татлаа. Төслийн эхэнд бид хэдэн зуун мөсөн голын нуурыг  үүссэн гэж бодож байсан гэтэл тэдний тоо мянга гаруй болсон ба тэдний 180 нь сүүлийн 10 жилд үүсчээ" гэж Eawag-ийн алс зайн хайлтын хэсгийн удирдагч Дэниел Одерматт хэллээ.

Өндөр чанарын Swisstopo гэх агаарын гэрэл зургийн систем бий болсон мөн Швейцарийн мөсөн голуудын олон жилийн судалгаа зэргийн буянаар энэ бүрэн хэмжээний судалгааны боломж гарч иржээ. Хамгийн хуучин судалгааны мэдээ нь XIX зууны дунд үеийнх болж байна.

"Бага мөсжилтийн дараа мөс хайлаад эхлэнгүүт тэр үеийн байгаль судлаачид үүнийг сонирхож эхэлжээ. Ийм маягаар 1840-1870 онуудын хооронд Швейцарийн Альпийн томоохон мөсөн голуудын өөрчлөлт ба уртын тухай анхны тэмдэглэлүүдийг хийж газрын зурагт буулгасан байдаг" гэж судалгаа явуулагчийн нэг Нико Мёльг хэлсэн юм.

1946 онд хийсэн "Америкийн агаарын зураг" судалгаанд их тус болжээ. Судлаачид нийтдээ 1850-2016 онуудын хоорондын хоорондын долоон үеийг авч үзжээ.

Энэ удаа 1200 шинэ нуурнуудын байрлал гүн, хэмжээ савын материалын бүтэц гээд шаардлагатай бүх хэмжилтийг тэмдэглэн тогтоосон байна. Нуур тус бүрийн гэнэтийн сэтрэлтийн аюулын эрсдлийг гаргажээ.

2016 онд Швейцарийн мөсөн голуудын нуурууд 620 га орчим талбайг эзэлж байжээ. Хамгийн том нь 40 га ба тэдний 90 хувь нь нэг гагаас бага талбайг эзэлж байна. Тэдний үүсэлт нь  1946-1973 онуудад оргил үедээ хүрээд, нэг жилд найм хүртэл нуур үүсч байв. Дараа нь бага зэрэг удаашраад 2006-2016 онуудад нуур үүсэлт хурдаа авчээ. Өнөөдөр жилдээ дундажаар 18 нуур шинээр бий болж байна. Усны гадаргын талбай 150 мянган квадрат метраар жилдээ нэмэгдэж байна.

Гэхдээ шинэ нуурнуудын дөрөвний нэг нь хэмжээгээ багасгасан буюу ширгэжээ. Жишээлбэл, Ури кантоны Хуэфифирн мөсөн гадаргийн районы нуур 1985-2016 онуудад  өөрийн хэмжээгээ 20 хувийг алдсан байв. Сүүлийн 170 жилд 187 мөсөн голын нуур ширгэсэн байна.

Мөсөн голын нуурнуудын өсөлт нь гэнэтхэн сэтэрч усаа асгах эрсдэлтэй, мөн шинэ нуурнууд нь жуулчлалын хөгжилд нааштай нөлөөтэй зэргээс ихээхэн анхаарал татаж байна.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 11 цаг 10 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top