x

Б.Лакшми: Том мөнгөн дэвсгэрт гаргавал 1990 он руу ухарсантай адил

Улс төр, нийгмийн амьдрал нам гүмхэн, амралтын байдалтай байгаа энэ өдрүүдэд  УИХ-ын дарга Г.Занданшатарын Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөнтэй уулзахдаа өгсөн үүрэг даалгавар олныг цочоолоо. УИХ-ын дарга өөрийн шууд харьяаллын Төв банкинд том дэвсгэрт гаргах судалгаа хийхийг даалгасан.

Тэгвэл УИХ-ын даргын энэ үүрэг Монгол Улсын хувьд зөв алхам мөн үү.

Энэ талаар Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал, эдийн засагч Б.Лакшмигаас тодрууллаа.

-УИХ-ын дарга Г.Занданшатар  том мөнгөн дэвсгэртийг гаргах судалгаа хийхийг Төв банкинд даалгалаа. Та УИХ-ын даргын энэ чиглэлийг хэрхэн харж байна вэ? Манайд том дэвсгэрт гаргах шаардлага үүссэн үү?

-Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг дахь үйлдвэрлэл буюу хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа доголдож, хангалттай хэмжээнд бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадахгүй байна. Эдийн засгаа төрөлжүүлээгүй, экспорт болон гадаад хөрөнгө оруулалт буурсан, гадаад өр төлбөр нэмэгдсэн, ихэнх бараа бүтээгдэхүүнээ импортолж байгаа ийм үед том мөнгөн дэвсгэрт гаргавал эдийн засгаа булшилж байгаагаас ялгаагүй. 1990 он руу ухарсантай адил болно.   

-УИХ-ын дарга мөнгөн дэвсгэртийг үнэгүйдүүлэхгүй байх зарчмыг баримтлахын Монголбанкинд даалгасан. Том мөнгөн дэвсгэрт гаргасан тохиолдолд энэ үүрэг даалгавар биелэх үү?

-Том мөнгөн дэвсгэрт гаргасан тохиолдолд энэ үүрэг даалгавар биелэхгүй. Мөнгөн дэвсгэрийн үнэ цэнэ олон зүйлсээс шалтгаалдаг. Жишээ нь бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспорт, гадаад хөрөнгө оруулалт, валютын нөөц зэрэг олон асуудлаас хамаарна. 

-Том дэвсгэрт гаргахын үр дагавар юу вэ? Эдийн засаг, нийгэмд ямар нөлөө үзүүлэх вэ?

-Өнөөгийн нөхцөл байдалд сөрөг үр дүн л гарна. Инфляцийг маш ихээр өдөөж өгнө. Ингэснээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн маш өндөр үнэтэй болно. Удаан үргэлжилбэл өдөр тутмынхаа хэрэгцээт бараа бүтээгдэхүүнээ худалдан авах чадваргүй болно. Өөрөөр хэлбэл төлөөсийг нь ард иргэд төлнө. Мөн хүмүүсийн төгрөгт итгэх итгэл буурч, валют ихээр худалдаж авах болно. 

-Тэгвэл том мөнгөн дэвсгэрт хэвлэхгүй байх гарц нь юу вэ?

-Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал Венесуэл, Зимбабве зэрэг орны хэмжээнд арай ч хүрээгүй байна. Энэ орнуудын гиперинфляци буюу инцляци нь 1.000.000 хувь хүрчихсэн байгаа. 

Эдийн засаг нь тогтвортой, урт хугацаанд өсөж байгаа улс орнууд том мөнгөн дэвсгэрт тэр болгон гаргаад байдаггүй. Эдийн засгийн өсөлтөд  гадаад хөрөнгө оруулалт, экспорт чухал. Тэгэхээр хувийн хэвшлийн компаниудын үйл ажиллагааг дэмжсэн буюу хөнгөвчилсөн эдийн засгийн реформууд хэрэгтэй байна. Мөн төсвийн алдагдлыг бууруулж, нөхөхийн тулд төрийн өмчит компаниудыг хувьчлах хэрэгтэй. 

-Ер нь ямар тохиолдолд улс орнууд том мөнгөн дэвсгэрт гаргадаг вэ?

-Улс орнууд өөрийн мөнгөний ханшийн сулралыг удаашруулахын тулд том мөнгөн дэвсгэртийг гаргадаг. Гэхдээ тухайн орон хангалттай хэмжээнд бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй, экспорт болон гадаад хөрөнгө оруулалтгүй бол эргээд урт хугацаандаа эдийн засагтаа илүү хохиролтой. Хэрвээ ийм нөхцөлд том дэвсгэрт гаргавал инфляцийг өдөөж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ маш хурдацтай өснө. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ огцом өсөж хяналтаас гарна. Ингэснээр хүмүүсийн худалдан авах чадвар буурч, ихээхэн бараа бүтээгдэхүүн худалдан авч нөөцлөх болно. Жишээ нь Венесуэл, Зимбабве зэрэг орон гиперинфляцтэй тэмцэхэд ийм алхмууд хийсэн боловч ямар ч нэмэр болоогүй. Өнөөдөр энэ орнуудын эдийн засаг нь ямар байгаа билээ, та бүхэн мэдэж байгаа байх. 

Эх сурвалж: SHUUD.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 19 цаг 58 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top