x

Эхлээд ойгоо хамгаалъя!

Нугалаа, завхрал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэх зарлиг гаргасны дагуу улстөрчид, төрийн байгууллагын дарга нар А талбайд ургаж байсан моддыг суга тасдаж аваад Б талбайд аваачин сүр бараатайгаар, тууз хайчлан булах, түүнийгээ асар их ажил амжуулж, байгал дэлхийгээ аварчихаж байгаа мэтээр сурталдах их ажил ундарлаа. Асуудлын мөн чанар, утга учрыг олохоосоо илүүтэйгээр үзэгдэх байдлаа чухалчлан, улс төрийн оноо авахад тэмүүлэх Монголын ээлжит улс төрийн нугалаа завхрал ийнхүү эхэлж байна. Уг нь Ерөнхийлөгч зарлигтаа юу хийх ёстойг нь тов тодорхой чиглүүлж өгчээ.

  • Жил бүр Монгол Улсын Дотоодын нийт бүтээгдэхүүний 1 хувиас доошгүй хөрөнгийг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг үйл ажиллагаанд зарцуулах,
  • Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх үндэсний цогц хөтөлбөр, стратеги гарган хэрэгжүүлэх,
  • Ойн агентлаг болон ойн аж ахуйн нэгжийг байгуулах, агро-ойг хөгжүүлэх, мод тарьж ургуулахад шаардагдах усны нөөцийг бүрдүүлэх...

...чиглэл өгөөд байхад өөр зүгт зүтгэж, хийрхэл сүржигнэлийн уралдаан болгоод байгаа дарганцруудыг одоо нугалаа гаргаж байгаагийнх нь төлөө “буудчихсан” нь өлзийтэй болох байх.

Учир нь нугалаа завхрал аливаа сайхан санал санаачлагыг нэгмөсөн булшилчихдаг зүй тогтолтой юм.

УИХ-ын Төсвийн байнгын хороо гэхэд ой хамгаалах чиглэлээр 2022 оны төсөвт суулгасан зардлуудыг танах чиглэл баримталж байгаа аж. Аргаа барсан арван гурван УИХ-ын гишүүн “төсвийг нь битгий танаач ээ, харин дутаж байгаа тул нэмэх арга бодооч” гэх агуулгатай албан бичгийг Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатарт илгээсэн байна. Сангийн сайд төсвийг танах эсвэл тусгахгүй байх эсэх нь Ч.Хүрэлбаатар тэргүүтэй Төсвийн байнгын хорооноос хамаарах болчихоод байгаа хэрэг.

Юу хийх вэ?

Мод шилжүүлэн суулгах бус Ойжуулах, ойгоо хамгаалах нь эн тэргүүний стратеги байх ёстой. Учир нь мод ургаж байсан, мод ургаж байгаа газарт л мод сайн ургадаг жамтай. Байгал эхийн ургуулж хүчрээгүй газар мод тарих гэж зүтгэх нь асар их хүчин чармайлт, арчилгаа шаарддаг ажээ.

Байгаа жаахан ойгоо хамгаалах, тордох замаар түүнийгээ тэлэх, арвижуулах нь баталгаатай тэрбум мод ургуулах зам мөн. Үүнийг Сэлэнгэ аймаг дах Тужийн нарсан ойн түүх бэлээхэн нотолно. 1990 оны дараах хомхойрлын шуурганд өртөж сөнөх дээрээ тулж байсан ойг 2002 онд УИХ-ын 39 дүгээр тогтоолоор улсын тусгай хамгаалалтанд авчээ. Ингээд 7500 орчим га талбайд нөхөн сэргээлт хийсний үр дүнд ойн 40-50 хувь нь сэргэсэн юм. Одоо Тужийн нарс залуу ой болон ногоорч байгаа. 2003 оноос энд 1054 га газарт ойжуулалт, нөхөн сэргээлтийн ажил хийгджээ.

Манай ойн бүрхүүл нийт нутгийн 7.9 хувь буюу 12.4 сая га талбайг эзэлдэг. Ойн бүрхүүлийн 85 хувийг навчит, шилмүүст ой, 15 хувийг загийн ой бүрдүүлж байна. 15 аймгийн 107 сумын ойг хамруулсан судалгаагаар ойн сангийн 780 мянган га талбай хортон шавьжийн хөнөөлд өртсөн нь тогтоогджээ. Навчит, шилмүүст ойн 591.1 мян.га талбай хөнөөлт шавжид идүүлж, мөхөх шахсан байдалд байна.

Гэтэл улсын төсөвт сүүлийн хоёр жил дараалан ойн хортон шавьж устгах зардлыг суулгаагүй юм. Энэ жил гэхэд Богд хан уулын хортон шавьж устгалыг MCS компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд санхүүжүүлсэн байх юм. Гайхалтай нь шавьж устгалын дараа ой маш хурдан сэргэж 2-6 сарын дараа ногоордог аж.

Хэрвээ ойгоо хамгаалахгүй юм бол, хортон шавьжийг нь устгахгүй юм бол 15 жилийн дараа гэхэд Монгол Улс ойгүй болох эрсдэл нүүрлэсэн байна. Яаралтай хортон шавьж устгалыг эн тэргүүний стратеги гэж тооцон эрчимтэйгээр тэмцэл хийхгүй бол оройтох нь. Ой хамгааллыг төрийн үүрэг, хариуцлага бус аж ахуйн нэгжийн буяны үйлст найдан орхиж хэрхэвч болохгүй!

Уулын бугыг хараад унасан бухаа мартав гэх ардын хэлц үг бий. Модны суулгацыг хараад хөөрч туг далбаа мандуулан, шилжүүлэн суулгахаар яарахын оронд байгаа жаахан ойгоо шавьжнаас хамгаалаач!

Цөлжилттэй тэмцэх нь цөлд л хийгдэх ёстой ажил биш гэдгийг ухаараач!

Бид ойгоо аварч хамгаалаад, талбайг нь тэлж томруулж чадах аваас энэ нь цөлжилттэй хийж байгаа хамгийн том тэмцэл болохыг ойлгохоос “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхлэнэ.

Байгал эхийн тусламж, өгөөж их. Ой мод нь ус хуримтлуулах, тогтоон барих замаар усны хуримтлалыг үүсгэх чадвартай. Тийм учраас байгаа ойгоо хамгаалж тэлэх нь бэлэн өгөгдөл, боломжийг өсгөж тэлж байгаа хэрэг юм. Байгалийн ургуулсан модыг арчилж чадахгүй байж шинээр ой үүсгэнэ гэж хөөрцөглөх нь өөрсдийгөө хуурч байгаагаас өөрцгүй хийрхэл шүү. Байгаа тэрбум, тэрбум модоо хорхойд идүүлэнгээ шинээр тэрбумыг тарина гэвэл тэнэглэл л болно.

Хятадын ойжуулалтын туршлагаас харахад мод ургаж байгаагүй газар мод тарих нь асар өндөр өртөгтэй тусдаг байна. Үүнээс гадна хэдэн сая жилээр тогтсон бичил орчныг эвдэх, өөрчлөлт оруулах эрсдэл тулгардаг ажээ. Тийм болохоор үндэсний хөдөлгөөний тэргүүн стратеги нь ОЙГОО АВРАХ!

Дараагийн стратеги нь ойгоо тэлэх, арвижуулах байх ёстой. Ургуулж байгаа ойн усалгааг хэрхэн хийх гэдэг бас том стратеги. Бэлээхэн туршлага шийдлүүд бий. Мөсөн суврага, үрийн бөмбөлөг зэрэг инновациуд дэлхий дээр амжилттай тархсан.

Юуны өмнө л байгаа ойгоо эрүүлжүүлье, хамгаалъя. Үгүй бол хэдийг ч тариад нэмэргүй.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 11 цаг 11 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top