x

Б.Бямбадорж: Эрүүл мэндийн салбарынхан амралтгүйгээр, завсарлагагүйгээр, ядарлаа гэж ялархалгүй ажиллаж байна

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржтой “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх вакцины талаар ярилцлаа.

-“Ковид-19”-өөс урьдчилан сэргийлэх вакциныг олон сонголттойгоор улсын хэмжээнд хийдэг болсоор багагүй хугацаа өнгөрч байна. Вакцинд хамрагдаж буй иргэдийн идэвх ямар байна вэ?

-Цар тахалтай нүүр тулж, түүнээс сэргийлэх, халдвар авсан тохиолдолд эмчилж эдгээх ажлыг зохион байгуулаад багагүй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд нийслэлийн эрүүл мэндийн салбарынхан маань хамгийн их ачаалалтайгаар өдөр шөнөгүй ажиллаж байна. Иргэддээ хандаж хэлэхэд, “Ковид-19” вирусээс сэргийлэх хамгийн том хүчин зүйл, хамгийн үр дүнтэй сэргийлэлт бол хувь хүний хариуцлага. Эхлэхдээ ч тийм байсан, одоо ч ач холбогдолтой хэвээр  байна. Халдвар авах хүний тоо буурч байгаа. Тэглээ гээд  иргэд тайвширч болохгүй. Вирусийн халдвараас сэргийлэх үндсэн зарчим болох амны хаалт зүүх, амны хаалтаа хоёр цаг тутамд солих, олон хүн цугларсан газраар явахгүй байхыг дахин сануулъя.

Хүнсний томоохон зах, худалдааны төвүүдээр хүмүүс хүүхдээ дагуулаад олноороо явж байна. Олон хоног, сараар үргэлжилсэн дэглэмээ одоо ч баримтлах хэрэгтэйг дахин дахин сануулъя. Аль болох онлайнаар, хүргэлтээр ажлаа амжуулахын зэрэгцээ онцын шаардлагагүй бол олон хүн цугларсан газраар үйлчлүүлэхгүй байх хэрэгтэй. Халдвараас хайртай бүхнээ хамгаалах нь хамгаас чухал шүү дээ. Өөрөө өвдөөд эдгэрсэн, эсвэл вакцинаа бүрэн тунгаа хийлгэчихсэн гэж тайвширч болохгүй. Вирус хамар залгиур болон амьсгалын замаар тээгдэн очиж, халдвар тараах эрсдэл байгаа учир болгоомжлох хэрэгтэй.

Дараагийн шинжлэх ухааны ололтод суурилсан урьдчилан сэргийлэлт бол вакцин. Вакциныг Монгол Улсад 2021 оны хоёрдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тарьж байгаа. Нийт хүн амаа вакцинжуулах хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. Энэ ажилд эрүүл мэндийн байгууллагынхан эрвийх дэрвийхээрээ ажиллаж байна. Хэдий тийм боловч зорилтдоо 100 хувь хүрч чадахгүй байгаа нь иргэдийн оролцооноос хамаарч байгаа. Өнөөдрийн байдлаар  нийслэлийн нийт хүн амын 71.2 хувь нь бүрэн тун /I болон II тун/-даа хамрагдсан.

“Ковид-19” вирусээс сэргийлэх насан туршийн дархлааг тогтоож чадахгүй гэдгийг ДЭМБ-аас зарлаад байгаа. Тиймээс дараа дараагийн эрсдэлээс сэргийлэхийн тулд нэмэлт тун зайлшгүй хийлгэх хэрэгтэй гэдгийг зөвлөж буй юм. Манай улсын Засгийн газраас ч нэмэлт тунгийн вакцинжуулалтыг эхлүүлсэн. Одоогоор нийслэлийн нийт хүн амын 25.2 хувь нь хамрагдаад байна. Тиймээс нэмэлт тунгийн вакцинжуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалъя. Та өөртөө хамгийн ойрхон вакцины цэгт очоод хийлгэж болно. Түүнчлэн 70-аас дээш ажилтантай албан байгууллага, аж ахуйн нэгжид бид дуудлагаар очиж, вакцин хийж байгаа.

-Хүмүүсийн дунд вакцин гурван тун байхгүй, хоёр тун хангалттай гэсэн төөрөгдөл байна. Вакцины III тун хийлгэсний сөрөг нөлөө байх уу?

-“Ковид-19 “халдварт цар тахал бол шинэ төрлийн өвчин. Эргэн санахад, хэдхэн жилийн өмнө улаан  бурхан өвчин дэгдэлт хэлбэрээр гарсан. Бид хоёр тун вакцин хийгээд улаан бурхан өвчний насан туршийн дархлаа тогтдог гэж итгэж байсан. Гэвч дэгдсэн. Тиймээс насан хүрэгчид, залуучуудын дунд нэмэлт тунгийн вакцин тарьсан. Жил бүр тарваган тахлын вакциныг хүмүүс тариулдаг даа. Вирус бүрийн онцлог өөр. Тиймээс “Ковид-19” халдварт цар тахлын тухайд ч нэмэлт тун хийж байж баттай хамгаална гэсэн үг. Судалгааны байгууллагын дүгнэлтэд ч вакцинд хамрагдсан хүмүүс өвдөх нь бага, өвдлөө ч эрсдэлгүй гэсэн байгаа. Засгийн газраас вакцины нөөцийг хангалттай бэлдсэн.

-Дэлхий нийтэд вакцин нь хүрэлцэхгүй улс орон цөөнгүй байгаа харагдсан?

-Тийм ээ, вакциныг сонголттойгоор хийлгэх боломж олгож чадсан нь том амжилт. Вакцины ач тус гарч байна. Учир нь халдвар авах, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүний тоо буурч байгаа. Энэ бол вакцинжуулалтын үр дүн. Тиймээс нийслэлийн хүн амын 50-аас дээш хувь нь вакцинжуулалтад хамрагдчихвал улбар шар түвшнээс шар түвшинд шилжинэ.

-Энэ сарын эхнээс урлаг, соёл, спортын арга хэмжээг эхлүүлсэн. Үр дүн ямар байгаа бол?

-Нийслэлийн иргэд бүрэн тун хийлгэсэн бол түргэвчилсэн шинжилгээ хийгээд  үзвэр, үйлчилгээнд хамрагдаж болно. Гурван тунгийн вакцинтай бол шинжилгээгүй үйлчлүүлэх боломжтой.  

-Зарим хүн “Ковид-19”-өөр өвдөөд эдгэрчихвэл дархлаа тогтчихно, вакцин тариулах шаардлагагүй гэж ойлгоод байгаа. Энэ зөв үү?

-Дархлаа тогтоно. Гэвч тэр дархлаа насан туршид хамгаалахгүй. 3-6 сар хамгаалах магадлалтай. Тиймээс өвдөөд эдгэрсэн хүмүүс 21 хоногийн дараа нэмэлт тунд хамрагдах нь зүйтэй.

-Эмнэлгийн орны хүрэлцээ хэр байна вэ?

-Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу ор зохицуулалт хийдэг. Гэвч сүүлийн үед зарим дэлгэсэн орыг цөөлж, үндсэн тусламж, үйлчилгээ рүү шилжүүлж байна. Шаардлагатай бол буцаагаад дэлгэх юм. Дэлхий дахинд хөнгөн хүмүүст гэрийн нөхцөлд хяналт, эмчилгээ хийж байгаа. Өндөр настан, архаг хууч өвчтэй болон жирэмсэн эхчүүдийг эмнэлэгт дараалал харгалзахгүй хэвтүүлэн эмчилж буй юм. Хүнд, хүндэвтэр хүмүүсийг шууд хэвтүүлж эмчилсэн нь үр дүнгээ өгч байгаа.

Эрүүл мэндийн салбарынхан маань амралтгүйгээр, завсарлагагүйгээр, ядарлаа гэж ялархалгүй  ажиллаж байна. Эмнэлгийн ажилтан, эмч, сувилагч, асрагч, бүх ажилтнуудад баярлалаа. Иргэд маань эдгээр хүмүүсийн итгэл, зүтгэлийг ойлгоосой гэж хүсэх байна. Вакцин тариулах нь боломж төдийгүй нийтийн сайн сайхны төлөө хийж буй таны хувь нэмэр байх болно гэдгийг хэлье.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 18 цаг 38 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top