x

А.Сормун: “Маяа Анжэлоу”-г олон хүүхэд уншаасай

Нүдэндээ инээмсэглэл тодруулсан энэ бяцхан охиныг А.Сормун гэдэг. Ес дүгээр ангийн сурагч. Африк гаралтай Америкийн иргэн хүний эрхийн төлөө тэмцэгч Маяа Анжэлоу-ийн намтар зохиолыг орчуулан хэвлүүлснээ хүүхэд халамжийн байгууллага болон бусад номын санд бэлэглэж, бодолдоо зурж, сэтгэлдээ мөрөөдсөнөө ажил хэрэг болгон яваа түүнтэй уулзаж цөөн хором ярилцлаа. Бидний ирээдүй гэрэлтэй, зорилготой, хийж бүтээх хүсэлтэй явааг харах сайхан байна.


-Номоо орчуулан гаргасанд баяр хүргэе. Эхлээд өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Алтансүхийн Сормун гэдэг.  9-р ангид сурдаг.

-Яагаад Маяа Анжэлоугийн номыг сонгон орчуулсан юм бэ?

-Санамсаргүй сонголт байсан. Анх ээж маань уншаарай л гэж авч өгсөн юм. Арьс өнгө болон бусад тухайн хүний өөрөөс нь үл шалтгаалах, өөрчлөх боломжгүй зүйлүүдээр нь бусдыг ялгаварлан гадуурхах үзлийн талаар хичээл болон зарим номноос уншиж мэдсэн байсан л даа. Гэхдээ Маяа Анжэлоуг уншаад хүний эрхийн талаар, ялгагдаж болохгүй ялгаатай байдлын тухай илүү олон зүйлийг ойлгосон. Маяа Анжэлоу ямар ч үед  хүсэл мөрөөдлийнхөө эзэн байж, хүнд хэцүүг даван туулж эцэст нь хүний эрх, тэгш эрхийн төлөө өөрийн дуу хоолойгоо хүргэж, олон зүйлийг өөрчилж чадсан эмэгтэй юм.

Үүнийг олон хүүхэд уншаасай, ялангуяа итгэл, найдвар, урам зориг хэрэгтэй байгаа тэр хүүхдүүдийг уншаасай гэж хүссэн. Тэгээд хэдхэн хувь хэвлээд өгөөч гэж хүссэн маань бүр ном болчихсон. Маш их баярлаж байгаа.

-Хэдий хэр хугацаа зарцуулав?

-4 сарын хугацаанд хичээлийнхээ хажуугаар орчуулж дууссан.

-Тусалсан хүн хэн байна?

-Маяа Анжэлоу-г сонгон авч өгсөн ээждээ их баярладаг.

-Ном хэвлүүлэх зардлаа хэрхэн олов?

-Гэр бүлийн хүрээнд л гарсан байх аа. /инээв/

-Хэдэн газарт номоо өгсөн бэ?

-Ид шидийн орон, Өнөр бүл, SOS national villages Mongolia хүүхэд хамгааллын байгууллагууд болон Улсын төв номын сан, Д.Нацагдоржийн номын сангуудад өгсөн.

-Цаашид юу хийхээр төлөвлөж байна вэ?

-Хийхээр төлөвлөсөн олон зүйл байгаа. Заавал ажил хэрэг болгоно оо гэж бодож байгаа. Бас Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний ойн хүрээнд зарласан "Би Монгол хүн" эссэ бичлэгийн уралдаанд тэргүүн байр эзэлсэн ХБНГУ-д байгаа үеэл эгчдээ баяр хүргэе. “Маяа Анжэлоу”-г олон хүүхэд уншаасай гэж бодож байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 18 цаг 38 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top