x

Өрхийн эмнэлгийнхэн өндөр ачаалалтай ажиллаж байна

Коронавирусийн омикрон хувилбарын халдвар нэмэгдэхийн хэрээр нийслэлийн хэмжээнд Өрхийн болон дүүргийн эрүүл мэндийн төв /ӨЭМТ/-ийн ачаалал мөн өссөн. Хүн амд эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлдэг анхан шатны байгууллага бол өрхийн эрүүл мэндийн төв. Иргэд ковидын шинж тэмдэг илэрсэн болон халдвар авсан даруйд хамгийн түрүүнд ӨЭМТ-д ханддаг. Тэгэхээр халдварын тоо нэмэгдэх бүрд ӨЭМТ-үүдийн ачаалал зэрэгцэн өссөөр байна.

Тиймээс Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны “Амгалан итгэлэхүй” ӨЭМТ-өөс сурвалжиллаа. Тус өрхийн эмнэлэг нь Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны  3984 өрхийн 14728 хүн амд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байна.  

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар “Амгалан итгэлэхүй” ӨЭМТ-ийн нийгмийн ажилтан, их эмч Б.Мөнхзул ярихдаа “Манай хорооны иргэдийн дунд 2021 оны арванхоёрдугаар сард халдварын тоо эрс буурч байсан. Өдөрт ойролцоогоор  5-10 хүн халдвар авч байсан бол нэгдүгээр сар гарснаас хойш өдөрт 50-60 хүн шинээр халдвар авч байна. Сүүлийн үед халдвар авч батлагдаж буй хүмүүсийн дунд хүүхдүүд цөөнгүй байна. Ачаалал эрс нэмэгдсэнээс үүдэн манай эмч, ажилтнууд ч халдвараар өвдөж байна. Зарим эмч нар 2-3 удаа давтан халдвар авсан. Өнөөдрийн байдлаар л гэхэд таван ажилтан өвдчихөөд байна. Тиймээс үлдэж буй цөөн эмч, ажилтнууд асар өндөр ачаалал үүрч байгаа. Түүнчлэн коронавирусийн  халдварын хажуугаар томуу, томуу төст өвчин дэгдсэн. Томуу болоод ковидын халдварыг ялгахаас эхлээд асар ачаалалтай ажиллаж байна. Мөн иргэдэд утсаар зөвлөгөө өгч байгаа. Хөтөч сувилагч өдөрт хамгийн багадаа 50 удаагийн дуудлагад хариу өгдөг. Ахмад настан болон суурь өвчтэй хүмүүс, жирэмсэн эхчүүд 0-1 насны хүүхдийг эмнэлэгт хэвтүүлж байгаа. Баянзүрх дүүргийн тандалтын багийнхан ор зохицуулалтаа сайн хийж байгаа учраас яаралтай эмнэлэгт хэвтүүлэх хүмүүсийг өдөрт нь багтаан эмнэлэгт хэвтүүлж  байна” гэлээ.

Мөн он гарсаар иргэд дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж байгаа аж. “Амгалан итгэлэхүй” ӨЭМТ-д  өдөрт 50-80 хүн нэмэлт дархлаажуулалт буюу III болон IV тунд хамрагдаж буй юм.

“Амгалан итгэлэхүй” ӨЭМТ-ийн вакцинатор сувилагч Г.Болормаа “Дархлаажуулалт үр дүн сайтай байгаа. Ялангуяа өндөр настан, архаг суурь өвчтэй хүмүүс вакцинд хамрагдсанаар өвдөхгүй байх, өвдсөн ч хөнгөн хэлбэртэй, зовуурь бага байна. Бүрэн тун буюу эхний хоёр тунд хамрагдсан хүмүүс 21-28 хоногийн дараа III тундаа хамрагдах боломжтой. Харин III тунгийн дараа гурван сар буюу 90 хоногийн дараа IV тунг хийлгэх боломжтой. Манай эмнэлгийн тухайд Фпайзер болон Вероселл гэсэн хоёр төрлийн вакцинаас сонгон хийлгэх боломжтой” гэлээ.

Өрхийн эмнэлгийн ачааллаас хөнгөлөх бодлогын хүрээнд “Амгалан итгэлэхүй” ӨЭМТ-д өчигдрөөс эхлэн нэг мэргэшигч эмч болон нэг сайн дурын ажилтныг ажиллуулж эхэлжээ. МУИС-ийн Бизнесийн сургуулийн оюутан Ц.Лхагвасүрэн тус өрхийн эмнэлэгт сайн дураараа ажиллаж байгаа бөгөөд өмнө нь ч ковидын дайчилгаанд хамрагдаж байжээ.

Тэрээр “Монголын Улаан загалмайн нийгэмлэгээс 400 гаруй сайн дурын ажилтан бэлтгэж, ковидын хүндрэлийг даван туулахад тусалж байгаа. Тэдний нэг нь би. Бид сайн дураараа өрхийн эмнэлэг болон дунд шатны эрүүл мэндийн байгууллагуудад ажиллаж байна. Цар тахлын хүнд бэрх үед өөрийн хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байна” гэсэн юм.

Тус өрхийн эмнэлгийн зүгээс халдвар авсан иргэдэд зориулж гурван төрлийн эмийн багц бэлтгэн өгч байгаа аж. Тодруулбал, 0-1 насны хүүхэд, 1-16 насны хүүхдүүд, насанд хүрэгчид гэсэн гурван төрлөөр эмүүдийг багцалж, иргэдэд өгч байгаа юм байна. Хоёр дахь удаагаа өвдсөн байсан ч эмийн багц олгож байгаа гэнэ. Одоогоор эмийн хүрэлцээ хангамж хэвийн байгааг онцоллоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 8 цаг 21 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top