x

Аугаа Екатеринагийн хөрөгт далдлагдсан 12 бэлгэдэл

Шударга шүүхийн тэнгэрийн дагинын сүмд зогсож буй хууль тогтоогчийн дүрээр II Екатеринагийн хөргийг Дмитрий Левицкий зуржээ. Зураач түүний хөргийг натураас нь зураагүй аж. Тэрээр Федор Рокотовын 1779 оны зургийг ашиглаж өөрийн бүтээлээ туурьважээ. Харин хатан хаанд энэ зургийн дүр хамгаас илүүтэйгээр таалагдсан гэх. Зурагт тэр хамгаас залуу харагдаж байсан юм.

Аугаа Екатеринагийн хөргийг олон удаа зурсан байдаг. Түүнийг соён гэгээрүүлэгч гүн ухаантан болгон Федор Рокотов зурсан бол, гоолиг гоо бүсгүй болгон Стефано Торелли бүтээсэн байдаг. Владимир Боровиковскийн зурагт хатан хааныг нас бие тогтсон хатагтай болгосон байдаг. Харин Дмитрий Левицкий 1783 онд хатан хааны хөргийг улс төрийн тунхаг болгон зуржээ. Далд бэлгэдэл нь хатан хааныг хуулийн захиргааны хөтөлбөр болгосон байна.

Энэ зураг зурагдаж байхад Екатерина 21 дэх жилдээ улсаа захирч байлаа. Ард нь төрийн захиргаа, боловсролын шинэчлэл, Пугачевын самуун, Эрмитажийг үндэслэсэн, Смольныйн институтыг нээсэн, Вольтертай захидлаар харилцсан, Крымыг байлдан эзэлсэн... зэрэг үлдсэн байв.

Гэсэн хэдий ч уран зураач захирагч юу хийх ёстойг улс орныхоо сайн сайхны төлөө ядралгүй зүтгэх өнгөрсөн үеийн гарамгай зүтгэлтнүүдийн жишээгээр сануулсан байгаа.

Зургийн санааг зураач, орчуулагч, яруу найрагч Николай Львов гаргажээ.

Хатан хаан Шударга шүүхийн бурханы сүмд бүх нийтийн сайн сайхны төлөөх хуулийн хэрэгжүүлэлтийн хянан товхинуулж буй захирагч маягаар зурагджээ. Францын гүн ухаантнуудын санааг даган Екатерингийн хуулийн өнө бүгд тэгш эрхтэй, чөлөөт худалдаа байх ёстойг заасан “Захиас”-тай зургийн агуулга нь таарч байгаа нэг талаасаа таарч байгаа юм.

Антикийн үе гэх эртний Грек, Ромын эллиний галавын бэлгэдлүүд нь зурагт Оросын эзэнт улсын бодит дээд шагналуудтай холилдон таарсан байдаг. II Екатеринагийн 1783 оны хөрөг нь Владимирийн одонгийн эздийн цуврал хөргийн нээлт нь болсон байдаг аж. Хөргүүд Думын байрны интерьерт гол байр эзлэх ёстой байв. Хөргүүдийн захиалгыг Левицкий авсан байв. Думын ордон ч босгогдоогүй байсан ба Владимирийн одонгийн эздийн олон хөргүүд он цагийн явцад алга болжээ.

Харин Екатеринагийн хөрөг өнөөдөр Оросын музейн цуглуулгад байдаг байна. Хатан хааны хөрөг ихээхэн алдартай болсон учир Левицкий түүнийг хэд хэдэн удаа хуулан зурсны нэг нь Третьяковын галерейд байгаа аж.

1. Тахилын ширээ нь "Бүх нийтийн сайн сайхны төлөө" гэсэн бичигтэйгээр II Екатерина хатан хааны төрийн албаны бэлгэдэл болж байна. Иймэрхүү индэр дээр эллиний главын сүмүүдэд бурхаддаа тахил өргөдөг байжээ.

2. Маки буюу Нил цэцэг нь эллиний үеийн домогт нойрны бурхан Морфейн тодотгол юм. Цэцгийг хатан хаан шатааж байгаа нь тэр хамжлагтнуудынхаа төлөө нойр хоолгүй зүтгэнэгэсэн үг болж байна.

3. Фемида дагинын баримал. Энэ шударга үнэний бурханы гол тодотгол нь жинлүүр. Түүгээр сайн мууг жигнэн үздэг. Зурагт Фемида нүдээ боогоогүй байна. Фемида бурхныг эртний грек барималчид тэгж л сийлдэг байжээ.

4. Цагаан даашинз нь эллиний үеийн удган нарын хитон гэх хувцасыг санагдуулна. Цагаан өнгө эртнээс цэвэр ариуны илэрхийлэл болж ирэв.

5. Мантия-нөмрөг нь  төрийн  сүлдэн хатгамалтай байгаа нь бидний өмнө Оросын  эзэнт улсын их хатан буйг харуулж байна.

6. Лаврын титэм нь эртний Ромын ялгууслалын тэмдэг бөгөөд цэргийн ялалтуудыг илэрхийлнэ. Екатерина хатан хааныг хойд зүгийн Семирамида гэж нэрлэх нь их байсан ч тэр өөрийгөө Александр Македонскийтай зүйрлэн нэрлүүлэх дуртай байв.

7. Адил тэгш номлогч Владимир вангийн одонгийн регали буюу зөвхөн хаадын тэмдэг нь Екатерина бол Владимирийн одонтнуудын тэргүүн гэж хэлж буй. Уг одонг 1782 онд бий болгосон ба түүний уриа үг нь “Ашиг тус, нэр төр, алдар хүнд” гэсэн үг болдог.

8. Андрей Первозванныйн одонгийн гинж. Одон нь Оросын эзэнт улсын гол шагнал байв. Апостол буюу номлогч Андрей нь Оросын газар нутгийн соён гийгүүлэгч болдог.

9. Номон дээр суусан Бүргэд нь төрийн  удирдлагын хуулийн суурь баазыг хэлж буй.

10. Чидун жимсний модны  мөчир нь энх тайван ба бүх нийтийн амар тайвны ямар нэгэн дүрээр дамжуулсан гэдэг аллегорийн тэмдэг болж байна.

11. Баганууд нь ба дээш хөөрөгдсөн хөшиг нь хатан хааны байгаа Хууль зүйн дацангийн орон зайг үзүүлж байна.

12. Хөлөг онгоцнууд нь II ухаалаг удирдлага, цэрэг дайны ялалтаар бий болсон хамгаалалттай, цэцэглэж буй худалдааны бэлгэдэл нь юм.

Дмитрий Григорьевич Левицкийгийн хөрөг. 1783

1735: Полтавын орчимд ламын гэр бүлд төржээ. Түүний эцэг Григорий Кириллович Германд сурч байсан авъаяслаг барлагч байсан гэх таамаг байдаг.

1758: Уран сайхны академид элсэн Алексей Антроповын шавь болон тэднийд амьдарч байлаа.

1771 - 1788: Уран сайхны академийн хөргийн ангийг удирдаж, өөрийн сургалтын системийг бий болгожээ. Энэ үедээ Дени Дидрогийн домогт хөргийг зураж, смольян бүсгүйчүүдийн цуврал хөргийг бүтээжээ.

1790 - ээд онууд: Масон Новиковтай нөхөрлөсөн мөн өөрөө масоны одонгийн нийгэмлэгийн гишүүн гээд ордны ивээлээс шахагдлаа.

1822: Зураач гэж бараг мартагдсан тэр Санкт-Петербургт нас барав. Үхэхийн өмнө бүрэн хараагүй болсон байв.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 1 цаг 1 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 21 цаг 53 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 23 цаг 48 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 23 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 23 цаг 57 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top