x

Г.Батзориг: Койны ханш өснө гэж хүлээх хэрэггүй. Энэ бол баялаг бүтээдэг механизм биш

Эдийн засагч Г.Батзоригтой ярилцлаа.

-Хүмүүс койн худалдаж аваад ашиг олж чадсан болов уу?

-2021 онд л койн анх тренд болоход “Понзи схем” шиг бүтэцтэй гэж эдийн засагчийн хувиар хэлж байсан. Судалгаа ч танилцуулж байлаа. 100 хүн койнд мөнгөө орууллаа гэхэд тавд нь хожоод 95-д нь алддаг систем шүү дээ. Тэгэхээр койн аваад ашиг хийсэн хүмүүс бий. Сүүлд орсон хүмүүсийнхээ мөнгийг эхэнд орсон цөөхөн хүмүүс нь авчихсан л гэсэн үг. Койны цаана ямар ч баялаг бүтээх процесс байхгүй. Баялаг бүтээнэ гэдэг нь 100 төгрөг нь 200 төгрөг болохыг хэлнэ. Харин койн дээр бол 100 төгрөг нь 100 төгрөг хэвээрээ л байдаг. Дотроо л хуваарилалт хийгддэг.

-Хамгийн их ашиг олсон нь ойролцоогоор хэдэн төгрөг бол?

-Хоёрдогч зах дээр гарахдаа маш их хэмжээний үнийн хөөс үүссэн. Тэгэхээр тэр өсөлтийн үед мөнгөө 2-5 дахин өсгөж байсан ч хүмүүс бий. Анхдагч зах зээлд 1 төгрөгөөр гарсан койныг иргэн А 10 саяар авсан гэж бодъё. Хоёрдогч зах дээр үнэ өсч, 5 төгрөг болоход иргэн А нь 50 сая төгрөгтэй болно. Түүний 40 сая төгрөгийг үнийн өсөлт бүр дээр мөнгөө оруулсан хүмүүс нийлж төлж байгаа гэсэн үг.

-Одоо койны үнэ хэр унасан бэ?

-Нийтдээ 50 гаруй койн бүртгэлтэй байна. Койнуудын бараг ихэнхийнх нь үнэ унасан. Зарим нь бүр дампуурч, сураггүй болсон. Түүнчлэн 26 койныг нь Санхүүгийн Зохицуулах Хорооноос зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн. Тэгэхээр үргэлжлэн үнэ нь унах л болов уу. Жилийн өмнө би койны талаар судалгаа хийж байсан. Тус судалгаанд олон улсад арилжаалагдахаа больсон 2000 гаруй койны амьдралын мөчлөгийг авч үзсэн. Эдгээр койны 60 хувь нь 1-3 сарын л настай байсан. Одоо эргээд харахад яг тэр зүй тогтол манай дээр ажиглагдаж байна. Жил дотроо ихэнх койны үнэ унасан. Алдагдал үүрээд ч хамаагүй хүмүүс мөнгөө татаж авсаар байна.

-Койн өснө гэж хэдийг хүртэл хүлээх вэ?

-Койн өснө гэж хүлээх хэрэггүй. Энэ бол баялаг бүтээдэг механизм биш. Тиймдээ ч удаан оршин тогтнож чадахгүй. Койны зах зээл рүү давхардсан тоогоор 500 гаруй мянган хүн оролцсон гэх юм байна лээ.

Харамсалтай нь эдгээр хүмүүсийн ихэнх нь мөнгөө алдсан. Үүнээс болоод хөрөнгийн захыг худлаа юм байна гээд бодчих вий гэхээс л хувьдаа их эмзэглэж байна. Дөнгөж л хөл дээрээ босож байгаа хөрөнгийн захыг хөрөнгө оруулагчид, мэргэжлийнхэн нь хамгаалж, хөгжүүлж явах учиртай. Санхүүгийн бизнес бол бүхэлдээ итгэлцэл дээр тогтдог. Тиймээс өөрөө л мөнгө олж байвал болоо гэсэн сэдлээр хөрөнгийн захыг сонирхож буй хүний итгэлийг хөсөрдүүлэх учиргүй. Алдагдал хүлээсэн эдгээр хүмүүс хөрөнгийн захад ойрын гурван жилдээ орж ирэхгүй болов уу. Койн бол хувьцаа, бонд шиг он удаан жил оршсон, уламжлалт бүтээгдэхүүн биш гэдгийг л тэдгээр хүмүүс маань ойлгоосой. Хөрөнгө оруулалтад их, бага дүн нь чухал бус тэвчээр, тууштай байдал л хамгийн чухал байдаг.

-Бидэнд тэгж хүлээх боломж, эдийн засаг бий юү?

-Эдийн засаг хүнд байна. Хүнээр бодвол хавсарга өвчтэй хүн байна. Ковидтой хоёр жил зууралдаад дуусах гэж байтал геополитикийн эрсдэл тулгарлаа шүү дээ. Энэ үед хүн бүр хөрөнгийн үнэ цэнээ хадгалах л хөрөнгө оруулалт хийнэ. Тухайлбал, алтыг дурдаж болно. Харин койн бол биш.

-20 сая төгрөгөөр койн авсан хүн 7 сая төгрөгтэй үлдлээ гэсэн мэдээлэл явж байна. Койны үнэ яагаад унах болов?

-Цаана нь ямар нэг баялаг бүтээгдэхгүй байна. Койноор татсан мөнгөөрөө талбай тойроод өндөр үнэтэй самбар дээр реклам байршуулж байна. Тэгэхээр мөнгө нь юунд зарцуулагдаж байгаа нь ойлгомжтой шүү дээ. Бүх хүн богино хугацаанд ашиг олно гэсэн сэдэлтэй санхүүгийн захаар хэрэн хэсүүчилж байгаа хөрөнгийг халуун мөнгө гэдэг. Тэгэхээр эдгээр мөнгө нь урт хугацаанд койн дээр байрших ямар ч боломжгүй. Тиймээс тодорхой хугацааны дараа хүмүүс гарч, улмаар үнэ унаж байна.

-Ирээдүйд койн зах зээл дээр байр сууриа олно гэдэг нь хэр бодитой вэ?

-Олон улсад гарч буй ардаа төсөлтэй, хөгжүүлэлт хийгддэг, тодорхой хэрэглээтэй, платформууд дээр байршсан, зах зээлийн үнэлгээ ихтэй койнууд амьдрах чадвартай байна. Харин эсрэгээрээ үнэлгээ багатай, тухайн улсдаа гарч буй дотоодын койнуудын амьдралын мөчлөг бага, үнийн хэлбэлзэл маш өндөр байна. Тэгэхээр өөрийн гэсэн эко системийг бий болгосон койнууд нь цаашид тэсээд л явна.

Санхүүгийн зах зээл талаасаа харвал койн бол хөрөнгө оруулалтын нэг хэрэгсэл болсон. Гэхдээ хэлбэлзэл ихтэй, эрсдэл өндөр тул багцынхаа багахан хувиар л компаниуд хөрөнгө оруулалтыг хийдэг. Өөрөөр хэлбэл, бүх мөнгөөрөө тоглодоггүй гэсэн үг. Ер нь койны зах зээл өөрөө төвлөрөл ихтэй. Халим гэгдэх мэдээлэл ихтэй, мэргэжлийн хөрөнгө оруулагч нар л энэ зах зээлийн үнийг чиглүүлдэг. Харин хувь хөрөнгө оруулагч бол халимны дайралтыг зогсоох боломжгүй буюу мөнгөө алдах магадлал ихтэй.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 16 цаг 17 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top