x

Д.Лхагва-Очир: Сээр цохигчдод бэртэл үүсдэг шалтгаан нь буруу цохисноос үүддэг

Монгол туургатны сээр цохигчдын нэгдсэн холбооны дэд тэргүүн Д.Лхагва-Очиртой ярилцлаа.

-Ярилцлагаа сээр цохих уламжлалт наадгайн талаар эхэлье. Ямар уламжлалтай байдаг юм бэ?

-Монголчууд эрт дээр үеэс өвлийн идэшний үеэр үхрийнхээ 12 дахь эцэг сээрийг хуга цохиж сүнсийг нь амирлуулдаг байсан. Ингэснээр тухайн өвлийн идэш болсон үхэр амгалан нойрсож сүнс нь амирладаг домтой. Улмаар Цагаан сараар эрчүүд нэгнийдээ цуглаж сээрэнд бооцоо тавин хоорондоо цохиж дийлсэн нь бүх бооцоог авдаг уламжлалтай байсан. Өнөө үед энэ нь тэмцээн уралдаан, спорт болохоор хөгжиж байна. Эр хүний эзэмших есөн дадал чадварт сээр хуга цохих чадвар орсон байдаг. Одоогоор сээр цохих гэсэн нэршлээр бид хэлж, ярьж байгаа ч тэмцээн дээр сээр шалгах гэж ярьдаг. Цохиж буй сээрээ “Энэ сээрийг шалгаад үзье” гэдэг бол цохиж шалгаж үзсэнийхээ дараа чанга сээр байна гэдэг.

-Сээр цохиход ямар дүрэм журамтай байдаг вэ?

-Өнөө үед зохион байгуулагдаж буй тэмцээнүүдэд Монгол туургатны сээр цохигчдын нэгдсэн холбооноос дараах дүрмүүдийг гаргасан. Үүнд, хоёр гар хоосон байх, сээрний ар хэсгийг ямар нэгэн зүйлээр ороохгүй, бээлий өмсөхгүй байх, сээр цохиж буй гарын хуруунуудыг лентээр ороож болно гэсэн дүрэм хэрэгжиж байна. Хэд ч далайсан, ганцхан шийдвэрлэх цохилтоор цохино. Сээрийг цохиж дийлж чадахгүй бол шууд хасагдах журмаар тэмцээн явагдаж байгаа.

Түүнчлэн гарын бугуйн дээр алдаж цохивол яс гэмтэх эрсдэлтэй учраас бугуй хэсгийг ороож болно. Мөн томоохон үндэстэн хамарсан тэмцээнд заавал ч үгүй монгол дээл хувцсаа өмссөн байх шаардлагатай. Сая бидний зохион байгуулсан “Алтан бүс” тэмцээнд оролцсон бүх тамирчин үндэсний хувцастай ирсэн. ОХУ-ын Буриадаас ч залуучууд зорьж ирж оролцсон нэлээд томхон тэмцээн болж өндөрлөсөн.

-Сүүлийн үед сээр цохигчдын гарны цууралт, зөөлөн эдийн бэртэл ихэсч ГССҮТ-д очих нь ихэссэн гэсэн. Энэ тухай таны бодлыг сонсвол?

-Бид Монгол Улсынхаа үндэсний сайхан наадгайг спорт болгон хөгжүүлэхийн төлөө ихээхэн хичээл зүтгэл гаргаж байгаа. Сээр цохигчдод гар нь цуурах, зэрэг бэртэл үүсдэг шалтгаан нь буруу цохисноос үүддэг. Одоогийн залууст зөвлөхөд том сээр цохихоосоо өмнө жижиг үхрийн сээр цохих эсвэл гараараа хатуу зүйл цохиж гарны махаа чангалах хэрэгтэй. Гарны махаа чангалснаар савхан ясаа гэмтээж, бэртээх асуудал учрахгүй. Гарны махаа чангалаагүй байж шууд сээр цохих нь савхан ясаа гэмтээх эрсдэлтэй. Тиймээс залуус үүнд анхаарах хэрэгтэй байгаа юм. Одоогоос хоёр жилийн өмнө би Сүхбаатарын талбай дээр мөнгөний сээр цохиулж эхэлж байсан. Тэр үеэс л энэ наадгайг Монголчууд их сонирхдог юм байна гэж цахим орчинд лайв эрчимтэй хийж, тэмцээн уралдааныг зохион байгуулж өргөжиж эхэлсэн.

-Цахим орчинд бага насны хүүхдүүд, эмэгтэйчүүд сээр цохиж буй нь их харагдах юм. Яс нь бэхжээгүй бага насны хүүхдээр сээр цохиулах нь өндөр эрсдэлтэй шүү дээ?

-Сээр цохих нь олонд танигдахын хэрээр тэмцээн уралдаан ч өргөжиж эмэгтэй төрлөөр зохион байгуулагдаж эхэлж байгаа. Харин бага насны хүүхдээр нүцгэн гараар нь сээр цохиулах эрсдэлтэй. Яс нь бэхжээгүй бага насны хүүхдээр сээр цохиулах гэж буй бол гарыг нь сайн ороолгож байж бэлтгэл сургуулилтыг хийлгэх хэрэгтэй. Эцэг эхчүүд энэ асуудалд маш сайн анхаарах хэрэгтэй. Бага насны хүүхдүүд янз бүрийн бичлэг үзэж байснаа шууд сээр цохисноор гараа бэртээх асуудал гарч байна. Бид ч цаашдаа тэмцээн, уралдаан зохион байгуулахдаа бага насны хүүхдүүдийн гарыг нь ороолгож байна. Сээр цохино МАЙНАРАН гэдэг нь тийм ч амархан зүйл биш, эр бяр зориг, тэсвэр тэвчээр, эрсдэл дагуулсан наадгай. Монгол эрчүүд эрт дээр үеэс дайсныхаа эсрэг бэлтгэл хийхдээ сээр цохиж нааддаг байсан. Сээр цохих нь анхаарал төвлөрүүлэх, онож цохих зэрэг анхаарлыг нэг дор төвлөрүүлж чаддагаараа давуу талтай.

-Сээр цохих тэмцээн уралдаан эмэгтэй төрлөөр зохион байгуулагдаж эхэлж байгаа гэлээ. Эмэгтэй хүн сээр цохихыг юу гэж боддог вэ?

-Тун удахгүй эмэгтэй төрлөөр бид тэмцээн зохиох болно. Эмэгтэй хүн сээр цохиж чадаж байна гэдэг харин ч бахархууштай зүйл. ОХУ-ын Буриадад эмэгтэй төрлөөр тэмцээн байнга зохиогддог. Сая "Алтан бүс-2022" тэмцээнд буриад хоёр бүсгүй ирж эрчүүдийн ангилалд өрсөлдсөн.

-Сээр цохих дээр мөрийцөж түрүүнд хуга цохисон нь мөнгөө авдаг гэсэн үү?

-Мөнгөний сээр цохиход цугласан бүх мөнгийг сээрийг цохиж хугалсан хүн авдаг. Тухайн сээрийг цохихдоо таван мянган төгрөгт гурван удаа цохидог, хэрвээ цохиж дийлэхгүй бол тухайн сээрэнд нь мөнгө бооцоо болж үлддэг. Дараагийн хүн цохиж дийлбэл бүх бооцоог авдаг. Тэмцээн, уралдаанд ийм зүйл байхгүй. Тухайн даалгаж, сугалсан сээрээ цохиж хугалбал дараагийн шатанд шалгарах зарчмаар үргэлжилсээр ялагч шалгардаг.

-“Алтан бүс-2022" тэмцээнд нийт хэдэн хүн оролцов?

-“Алтан бүс-2022” тэмцээнийг энэ жилээс бид зохион байгуулж эхэлж байна. Тус тэмцээнд нас насны нийт 500 орчим тамирчид оролцсон. Цаашид баяр наадмын үеэр жилд нэг удаа үндэсний хэмжээний том тэмцээнийг зохион байгуулна. Мөн Монгол туургатныг хамарсан томоохон тэмцээн зохион байгуулах зорилгуудыг тавиад явж байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 16 цаг 18 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top