x

Ч.Хашчулуун: Төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд бодлогын хүүг өсгөсөн

Мөнгөний бодлогын хороо 6 дугаар сарын 22-ны өдөр бодлогын хүүг 1 нэгж хувиар өсгөж 10% хүргэх шийдвэр гаргасан юм. Энэ сэдвээр Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны гишүүн Ч.Хашчулууны Bloomberg TV Mongolia телевизэд өгсөн ярилцлагыг хүргэж байна.

-Мөнгөний бодлогын шийдвэрт нөлөөлсөн гол хүчин зүйлсийн талаар мэдээлэл өгнө үү?

-Гадаад нөхцөл байдлаа харвал бид дэлхий даяар түүхэнд байгаагүй том инфляцын давлагаанд орж байна. Энэ давлагаа нь зөвхөн Монгол Улсад ч биш АНУ, Европ гээд бүхий л улс орнуудад бий болсон. Ийм инфляцын давлагаа урьд өмнө нь төдийлөн байгаагүй. Бүр түүхийг сөхөөд үзвэл 1970-аад онд газрын тосны үнийн шок болж, шатахууны үнэ 4 дахин нэмэгдэж байлаа.

Хоёрдугаарт, дэлхий эдийн засгийн хувьд маш тогтворгүй байна. Энд тэнд дайн дажин болж, ложистикийн том асуудал хэвээрээ үргэлжилж, үйлдвэрлэлийн хямрал нэмэгдэж гарч ирлээ. Яагаад гэвэл дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч улс болох урд хөршийн гол хотуудад хориг тавигдсанаас болж үйлдвэрлэлийн процесс тасалдаж, эд ангиуд нь олдохгүй байгаа. Тийм учраас энэ нь дэлхийн хэмжээнд үнийн өсөлтөөр илэрч байгаа эдийн засгийн тогтворгүй байдал бий болж байна. Дотоодын эдийн засгийг аваад үзвэл эдийн засгийн өсөлт сайн гарч чадахгүй байгаа. Сүүлийн улирлуудад хасах гарлаа. Манайх импортын маш их бараа хэрэглэдэг учраас үнийн өсөлт зэрэгцээд бий болж байгаа. Ийм тохиолдолд бид төгрөгийн ханшийг хамгаалах шаардлагатай юм.

-Инфляцын түвшнээс хамаарч Монголбанк Мөнгөний бодлогыг цаашид чангална гэдэг дохиог өгч байна. Олон улсын хэмжээнд ч гэсэн төв банкууд энэ онд хэд хэдэн удаа бодлогоо чангаруулахаа мэдэгдсэн. Цаашид хэдэн хувиар нэмэгдүүлэх бол?

-Эдийн засгийн шинжлэх ухаанд валютын ханшийг тогтоохдоо “тэнцвэр хадгалах” гэдэг ойлголтыг ашигладаг. Долларын ханш хүүтэй хамааралтай. Сая АНУ-ын Холбооны нөөцийн банкны хүү нэмэгдсэнтэй холбогдуулан яг тэр хэмжээгээр ханшийн харьцааг хамгаалахын тулд дор хаяж төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлэх шаардлагатай болж байгаа. Тэр талаас нь аваад үзвэл бодлогын хүүг цааш нэмэгдүүлэх шаардлага гарах байх. Доллар, төгрөгийн өгөөжийг тэнцүүлэх шаардлага байгаа тул Америкийн төв банк хүүгээ нэмэгдүүлэх төлөвтэй тул манайх ч гэсэн цаашид хүүгээ өсгөх болно.

-Олон улсын байгууллагууд манай улсад стагфляцын эрсдэлийг анхааруулж, зөвлөж өгсөн байгаа. Монголбанкны зүгээс сүүлд мэдээлснээр стагфляц үүсэх нөхцөл харагдахгүй байгаа гэсэн мэдээлэл өгсөн. Таны байр суурь ямар байгаа вэ?

-Стагфляц гэдэг нь 1980-аад оны эхээр бий болсон онолын ойлголт. Үйлдвэрлэл унаж байгаа, юмны үнэ өсөж байгаа байдлыг зэрэг харуулдаг.

Манай нөхцөл байдлыг харвал стагфляцын шинж чанар байна. Бодит үйлдвэрлэл буурч, юмны үнэ өсөөд байгаа. Үүнээс гарах аргууд өндөр хөгжилтэй орнуудад бий. Жишээ нь 1980-аад онд үед Рейган ерөнхийлөгч нийлүүлэлтийн бодлогыг хэрэгжүүлсэн гэж ярьдаг. Мөн өргөн хэмжээний хувьчлал явуулж, төрийн зардал бууруулж, хүчтэй долларыг хэрэгжүүлэх бодлогыг хэрэгжүүлж байсан. Монголын хувьд энэ бол харьцангуй шинэ үзэгдэл гэж хэлж болно. Яах вэ 1990-ээд онд үйлдвэрлэл унаж, юмны үнэ өсөж байсан ч тэр нь шилжилтийн хямралын нөлөө. Одоогийнх бол дэлхийн эдийн засагтай холбоотой хямрал учраас ийм нөхцөл байдалтай анх удаагаа тулгарч байна гэж хэлж болно. Тийм учраас цаашид гарахыг үгүйсгэхгүй.

Тиймээс эдийн засгийн бодлогын хувьд өөр хандах шаардлагатай болох байх. Ямар ч байсан эхний ээлжид төгрөгийн ханш, өгөөжийг зайлшгүй хамгаалах ёстой. 

Эх сурвалж: Bloomberg TV Mongolia

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 15 цаг 23 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top