x

“Монгол-Японы эдийн засгийн түншлэлийг шинэ 50 жилд бүтээе” бизнес форум боллоо

Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой, Жайка-гийн Монгол дахь төлөөлөгчийн газар байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд 2022 оны Наймдугаар сарын 19-ний өдөр “Монгол-Японы бизнес форум – 2022” боллоо.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Х. Кобаяши нар форумыг нээж үг хэлэв. Форумд Монгол Улсаас 300, Япон Улсаас 100 гаруй төлөөлөгч оролцов.

Гадаад харилцааны сайд хоёр орны хооронд байгуулсан эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн өгөөжийг нэмэгдүүлэх, дижитал эдийн засаг, цахим шилжилт, цахим арилжаа, цахим худалдаа, мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын хамтын ажиллагааг тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэхийг бизнес эрхлэгчдэд уриалав.

Монгол Улс “Стратегийн түншлэл”-ийн харилцаатай, “Гуравдагч хөрш”, “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр” байгуулсан Япон Улстай цаашид эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэн шинэ шатанд гаргах, шинэ шийдэл, санааг хэрэгжүүлэн, хөрөнгө оруулалт, бизнесийг өргөжүүлэх өргөн боломж буйг форумд оролцогчид тэмдэглэв.

Манай улс 2025 онд Японд болох “Осака-Кансай EXPO” олон улсын үзэсгэлэнд албан ёсоор оролцоно. Монгол Улс анх 1970 онд Японы Осака хотод зохион байгуулсан ”Экспо 70” үзэсгэлэнд урилгаар оролцож байжээ. Манай улсад одоогоор Японы хөрөнгө оруулалттай 670 гаруй аж ахуйн нэгж компани үйл ажиллагаа явуулж байгаа аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 22 цаг 56 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top