x

Ц.Отгондаваа: Халаасны хулгайн гэмт хэрэг зохион байгуулалтын шинж чанартай үйлдэгдэж байна

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Отгондаваатай ярилцлаа.

-Халаасны хулгай сүүлийн үед нэмэгдсэн гэх мэдээлэл байна. Энэ төрлийн гэмт хэргийн статистик мэдээллийг өгөөч?

-Нийслэлийн хэмжээнд 2022 оны аравдугаар сарын байдлаар нийт 4,304 халаасны хулгайн гэмт хэргийн өргөдөл, гомдол бүртгэгдсэнээс 2,712 буюу 63 хувь нь нийтийн тээвэр болон автобусны буудал орчимд, 1,592 буюу 37 хувь нь гудамж талбай, худалдааны төв орчимд үйлдэгдсэн байна.

Бид бүхэн халаасны хулгайн гэмт хэргийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийхэд энэ төрлийн гэмт хэрэг нь бүлэг зохион байгуулалттайгаар үйлдэгдэж байна. Тухайлбал, халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг хүмүүсээс гадна хулгайн эд зүйлийг нь хямд үнээр худалдан авч зарж борлуулдаг, энэ үйлдэл нь байнга, давтамжтай шинж чанартай болсон rap утасны ченж гэх зарим хүмүүс, хулгайн эд зүйлийг бодит шинж чанарыг нь өөрчилж, эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор сериалыг нь өөрчилдөг, гадна шинж чанарыг нь өөрчилдөг хүмүүс байдаг.

Зарим тохиолдолд үнэтэй утас захиалдаг захиалагч хүртэл байна.

-Халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажлууд хийж байгаа вэ?

-Халаасны хулгайн гэмт хэрэг гарч буй цэгүүдийг тодорхойлж, 92 автобусны буудал дээр хяналтын камер байрлуулж хяналт тавих, нийслэлийн иргэдийг халаасны хулгайн гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, нийтийн тээврийн хэрэгслийн нэгдүгээр эгнээгээр зорчих, автобусны буудал орчмын аюулгүй байдал, түгжрэлийг буруулах, нийтийн тээвэр хүлээж буй иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор танилцуулга, санал судалгааг Нийслэлийн засаг даргад хүргүүлснээр Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, 800 сая төгрөгийг шийдвэрлэсэн.

Нийслэлийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангахаар Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын даргын энэ оны тушаалаар ажлын хэсэг аравдугаар сарын 26-ны өдөр байгуулагдан холбогдох судалгааг хийж дуусган мэргэжлийн байгууллагын удирдлагуудтай хоёр удаагийн уулзалтыг зохион байгуулж богино хугацаанд хийж гүйцэтгэхээр ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны наймдугаар сарын 25-ны өдөр баталсан “Хичээл эхэллээ’ ерөнхий арга хэмжээний хүрээнд тус хэлтсээс санаачлан Нийтийн тээврийн автобусны хяналтын камерт үзлэг шалгалт, засвар үйлчилгээ хийх телекамерыг ашиглалтад оруулах чиглэлээр Нийтийн тээврийн газар, "Улаанбаатар Смарт карт" ХХК-тай хамтран ажилласан.

Шалгалтаар 19 аж ахуйн нэгж байгууллагын 1,288 тээврийн хэрэгсэл хамрагдахаас 1105 тээврийн хэрэгсэл буюу 85.8 хувь хамрагдаж, нийт 729 зөрчил дутагдал илэрсэнд мөрдөгчийн мэдэгдэл бичиж хүргүүлж хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллаж байна.

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагын хүрээнд нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангаж хариуцлагатай байх хэрэгтэй.

-Хүмүүс бэлэн мөнгөгүй явдаг болсон. Орчин үед халааснаас юу хулгайлах вэ?

-Бид бүхэн халаасны хулгайн гэмт хэргийн улмаас алдагдсан эд зүйлд дүн шинжилгээ судалгаа хийж үзэхэд нийт алдагдсан эд зүйлийн 82.5 хувь rap утас, 17.5 хувь нь бусад эд зүйл байна гэсэн судалгаа гарсан.

-Утсаа алдсан тохиолдолд эргүүлж олж авах боломжтой юу?

-Тус хэлтсээс Нийслэлийн дүүргийн Цагдаагийн газар, хэлтсийн алба хаагчидтай хамтран энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, алдагдсан эд зүйл. rap утсыг олж өгөх, иргэдийг хохиролгүй болгох зорилгоор хэд хэдэн удаагийн хамтарсан эргүүл шалгалт, арга хэмжээ, ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна. Миний дээр ярьсанчлан энэ төрлийн гэмт хэрэг зохион байгуулалтын шинж чанартай үйлдэгдэж байна.

Иргэдийн халааснаас rap утсыг нь хулгай хийсэн хүн хямд үнээр хулгайн эд зүйл авч зарж борлуулдаг ченж гэх нэртэй зарим хүмүүст зардаг. Тэдгээр хүмүүс нь тухайн rap утасны сериалыг нь бас нэг хүнд өгч өөрчлүүлж засаж янзлуулаад зардаг. Энэ нь байнгын шинжтэй болчихсон байна. Цагдаагийн байгууллагаас иргэдийн гомдол мэдээллийг хүлээн авч холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулж тухайн алдагдсан rap утсанд өөр дугаар орсон эсэх, хэн нэгэн ашиглаж байгаа эсэхийг прокуророос зөвшөөрөл авч шалгадаг.

Үүрэн телефоны газруудын ажлын ачааллаас шалтгаалан тухайн лавлагааны хариу 14 хоногоос нэг cap. зарим тохиолдолд хоёр сарын дараа ирж байх жишээтэй. Энэ нь өөрөө тухайн иргэний гаргасан гомдол мэдээллийг цагдаагийн байгууллагын ажилтан шалгахгүй удаад байгаа юм шиг иргэдэд ойлгогдоод байна.

Бодит байдал дээр зарим тохиолдолд цагдаагийн байгууллагын ажилтнаас үл хамаарч мөрдөн шалгах ажиллагаа удааширч байдаг.

Цагдаагийн байгууллагын алба хаагч нар лавлагаа явуулахаас гадна эрэн сурвалжлах ажлыг хийдэг. Тухайн иргэний гар утсаа алдсан цаг хугацаа. байршил цэг тодорхой бол ойролцоох хяналтын камерт сэжигтэй этгээдийн дүрс бичлэг бичигдсэн, бичлэгээр хэн болохыг нь тогтоох боломжтой тохиолдолд эрэн сурвалжлах ажлыг яаралттай зохион байгуулж олж тогтоон эрүүгийн хариуцлагад татаж хохирогч иргэнд rap утсыг нь хүлээлгэн өгдөг.

Тус хэлтсээс халаасны хулгайн гэмт хэргийг бүлэглэн зохион байгуулалттайгаар үйлддэг сэжигтэй этгээд, хулгайн эд зүйлийг худалдан авч борлуулдаг, санхүүжилтээр хангадаг гар утасны ченж гэх зарим хүмүүсийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 “Мөнгө угаах гэмт хэрэг” дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагад татах чиглэлээр арга хэмжээ авч ажиллалаа.

Энэ оны ес, аравдугаар сард дүүргийн Цагдаагийн газар, хэлтсийн алба хаагч нартай хамтран нэгдсэн шалгалт, баримтжуулалтыг зохион байгуулан энэ төрлийн гэмт хэрэг үйлддэг этгээдүүдээс хулгайн rap утас худалдан авч зарж борлуулдаг rap утасны ченж гэх тодотголтой 11 хүнийг илрүүлж яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагааг хамтран явуулж байна. Цаашид энэ ажил үргэлжилж явагдана.

-Энэ төрлийн гэмт хэрэгт ямар арга хэмжээ авдаг вэ. Хариуцлага нь бага болохоор халаасны хулгайн гэмт хэрэгтнүүд засрахгүй дахин дахин үйлдээд байна уу?

-Цагдаагийн байгууллагаас прокурорын байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөлтэй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан "...байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон..." гэсэн заалтыг мөрдөгч, прокурор бүрэн дүүрэн нотолж, халаасны хулгайн гэмт хэрэг үйлдэж буй этгээдүүдийг хулгайн эд зүйлийг нь хямд үнээр худалдан авч санхүүгээр нь дэмждэг байж болзошгүй ченж гэх зарим хүмүүс болон хулгайн rap утасны сериал өөрчилж буй этгээдүүдийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 18.6 "Мөнгө угаах", 18.6.2 “Энэ гэмт хэргийг... 2.2 "байнга тогтвортой үйлдэж"-д заасан зүйл ангиар эрүүгийн хариуцлага хүлээлгэх тал дээр тодорхой арга хэмжээ авч хамтран ажиллах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, ялыг хүндрүүлэх хэрэгтэй байна.

-Утас, картаа иргэд ямар программ суулгаж байж хамгаалах вэ?

-Иргэд гар утсандаа хулгайд rap утсаа алдахаас хамгаалах дохиоллын аппликэйшнийг олон нийтийн цахим сүлжээнээс татаж утсандаа суулгаж ашиглах бүрэн боломжтой. Энэ талаарх мэдээлэл цахим орчинд хангалттай их байгаа.

-Алдсан гар утсыг ашиглах, дамлаж зарах боломжгүй болгохын тулд яах ёстой вэ?

-Энэ асуудлыг бид судалж байна. Үүрэн телефоны аж ахуйн нэгжүүд бүгд ашгийн төлөө байгууллага гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Бид тухайн алдагдсан rap утсыг иргэн өөрийн бичиг баримт, гэрээтэй очоод ашиглаж буй дугаарын үүрэн телефоны гомдол мэдээлэл хүлээн авдаг хүнд бүртгүүлснээр цаашид холбогдох ажиллагаанууд нь хууль эрх зүйн зохицуулал таар хэрэглэгчээс бусад үүрэн телефоны сүлжээнд ашиглагдахгүй байж болох чиглэлээр мэргэжлийн хүмүүстэй уулзаж, ярилцаж, судалж байна.

-Иргэд өөрсдөө халаасны хулгайн гэмт хэргээс хэрхэн сэргийлэх вэ?

-Иргэдэд энэ төрлийн гэмт хэрэгт өртөж хохирохгүй байхын хэд хэдэн зүйлийг анхааруулж хэлмээр байна. Та гар дээрээс эх үүсвэр нь тодорхойгүй, хямд үнээр rap утас авч байгаа нь өөрөө энэ халаасны хулгайн гэмт хэрэг, зөрчлийг өөгшүүлж байгаагийн нэг хэлбэр. Тэр утасны цаана хэн нэгэн хүн хохирсон. магадгүй таны ойр дотны хүн ч байхыг үгүйсгэхгүй.

Өвлийн улирал эхэлсэнтэй холбогдуулан зузаан хувцасны гадна халаасанд иргэд гap утас, эд зүйлээ хийж явахдаа өөрсдөө сонор сэрэмж, анхаарал болгоомжтой байж, халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг хүмүүст боломж битгий олгоорой.

Халаасны хулгайн гэмт хэрэг хийдэг хүмүүс нь сургуулийн насны хүүхдүүдийн анхаарал болгоомжгүй, яарсан сандарсан байдлыг нь далимдуулж гар утас эд зүйлийг ихээр хулгайлж байна. Зарим эцэг, эхчүүд хүүхдэдээ үнэтэй утас авч өгдөг. Энэ байдалдаа ч анхаарах хэрэгтэй.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 13 цаг 11 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top