x

Үнэт цаасны зах зээлийн бодлогын зөвлөл хуралдав

Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Үнэт цаасны бодлогын зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр боллоо. Хуралдаанаар хөрөнгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээ болон УИХ-ын 2020 оны 21 дүгээр тогтоолоор баталсан “Зээлийн хүүг бууруулах стратеги”-ийн хүрээнд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болох хөрөнгийн зах зээлийн татварын орчин, шимтгэл хураамжийн талаар хэлэлцжээ.

Тодруулбал, бодлогын зөвлөлөөс дотоодын хөрөнгийн зах зээлийн татварын эрх зүйн орчинд гарч буй эерэг өөрчлөлт, үнэт цаасны арилжаа, төлбөр тооцооны шимтгэл, хураамжийн хэмжээ буурч байгаа нь мэргэжлийн хөрөнгө оруулагчдын бааз суурийг бэхжүүлэхээс гадна гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, цаашлаад хөрөнгийн зах зээлийн санхүүгийн салбарт эзлэх байр суурийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж дүгнэсэн байна.

Түүнчлэн сүүлийн жилүүдэд хөрөнгийн зах зээлд гарч буй эерэг өөрчлөлтүүдийг хадгалах, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын зах зээлд итгэх итгэлийг нэмэгдүүлэх асуудлыг бодлогоор дэмжих арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийн зэрэгцээ татварын эрх зүйн орчин, үнэт цаасны арилжаа, шимтгэл хураамжийн талаар мэдээлэл өгөх зорилго бүхий ажлыг үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагуудын дунд Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо (МҮЦАЭХ)-той хамтран зохион байгуулахаар тогтов.

Үнэт цаасны бодлогын зөвлөлийн даргаар Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал, зөвлөлийн гишүүдээр СЗХ-ны Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Х.Алтай, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Лхагва, “Монголын үнэт цаасны клирингийн төв” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Эрдэнэгэрэл, “Улаанбаатар үнэт цаасны бирж” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга болон мэргэжлийн холбоод, компаниудын удирдлагууд, МУИС, СЭЗИС-ийн төлөөлөл ажилладаг.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.45.142)
    Хаалттай хүрээнд хувьцаажуулах, үнэт цаас гаргах жилийн төлбөрийг багсагвал бодит дэмжлэг шүү!!!
    2022 оны 12 сарын 01 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 22 цаг 14 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top