x

“Где ты Пүүжээ?”

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийнхөө тухай, өөрөө гардаж ном бичсэн эсэхийг хэлж мэдэхгүй. Лав зохиолч, сэтгүүлч, кино найруулагч Д.Төрмөнх “Миний мэдэх “Женко” Баттулга” гэж түүнийг зураглаж, бичиж, туурвисныг нь уншигчид мэднэ. Гэхдээ тэнд бодит хариулт өгөөгүй, тодорхой, тоймтой дүгнэлт үлдээгээгүй зарим асуулт бий. Тэр нь жинхэнэ Халтмаагийн Баттулга гэж хэн бэ? Өөрөөр хэлбэл, сэтгүүлч Д.Төрмөнхийн бичсэн шиг Х.Баттулгыг яг цав тодорхойлсон хүн, дүгнэж бичсэн нэгэн өнөөдрийг хүртэл гараагүй л байна.

Монголчуудын сайн мэдэх, тод дүрээр үлдсэн нь Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос Төрийн өндөр сэнтий залгамжилсан Төрийн тэргүүн бүхий “Монгол ялна” гэх уриа. Үүнээс өмнөх Тавантолгой дахь ашиг сонирхол, түүгээр дамжсан төмөр зам тойрсон улс төрийн цаад агуулгыг нийт монголчууд гэхээсээ нэгээхэн хэсэгт мэдээж хамаагүй. Хамгийн хамаатай байж болох ч хамгийн хамаагүй мэтээр ухуулж, ойлгуулж, сурталчилсаар нэгэн аравныг өнгөрүүлсэн нь үүний бодит жишээ.

УИХ-д гурван удаа сонгогдож, Зам тээвэр, барилга, хот байгуулалтаас Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын алба руу буурь сэлгэсэн нь Х.Баттулгын үнэн. МоАХ-ны, Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчийн албыг хавсардаг нь, хашиж ирсэн нь, одоо ч яваа нь бас нэгэн үнэн. Туулын ойролцоо Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг “Цонжин болдог”-ийг бүтээн босгосон нь маргашгүй үнэн. Харин 200 мянган хүн оршин суух боломжтой “Их Майдар” эко хот байгуулах төслийн явцыг барим тавин баримттай тайланг нь гаргаж тавихад бэрх. Албан бус мэдээллээр нийт 35 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатайгаас 10 гаруй сая ам.долларыг босгож, бүтээн байгуулалтын ажилд зарцуулаад яваа гэх энэ төсөлд 50 гаруй жил шаардлагатай юм гэдэг.

Гагцхүү Х.Баттулгыг Ерөнхийлөгч болохоос өмнөх болон дараах үйл явдлын хураангуй, хуанлийн хуудаст үлдсэн дардасаас харахад улс төр, нийгмийн хүрээнд хамгийн адармаатай, бас асуудалтай төсөл хөтөлбөр бүр энэ хүнд шууд болон шууд бусаар хамаарч ирсэн нь туйлын үнэн болов. Одоо гэхэд төмөр замаас Хөгжлийн банк руу сэлгэсэн түүнд холбогдох асуудал УИХ-ын хянан шалгах Түр хорооны сонсголд шилжлээ. Улсын Ерөнхийлөгчөөс эхлээд Ерөнхий сайд тэргүүтэй 300 гаруй хүнийг гэрчээр дуудаж, тайлбар авах нь сонсголын гол агуулга.

3.2 их наяд төгрөгийн зээлийн багцын үлдэгдэлтэйгээс 55.3 хувь буюу 1.8 их наяд төгрөг нь чанаргүй ангилалд багтсан нь өнгөрсөн оны энэ үед зарласан хамгийн анхаарал татах сэдэв байв. Нийгэмд тэр дундаа улс төрд том доргио өгсөн эл асуудал өнгөрсөн жил гаруйн хугацаанд олон нийтийн анхаарлын төвд явсаар өдгөө нэг их наяд орчим төгрөгийг буцаан төвлөрүүлсэн сайн мэдээтэй. Гэсэн ч хэний үед хэдий хэмжээний зээлийг хэрхэн олгосон нь, төдийгөөс өдий хүртэл буцааж төлөөгүй явж ирснийг тодруулах, тайлбар авах зорилготой сонсгол үр дүнгээ өгөх үү? гэдэг нь өнөөдөртөө АСУУЛТЫН ТЭМДЭГ. Учир нь, Хөгжлийн банкны асуудал үүссэн үеэс өнөөг хүртэл анхаарлын төвд явж ирсэн Х.Баттулга уг сонсголд гэрчээр дуудагдсан ч бараа сүр нь лав харагдахгүй шинжтэй байх шиг.

Анх удаагаа сайдын эрэмбэд хүрэхээс хожим Төрийн тэргүүн болоход нь ч Зөвлөхөөр ажиллаж байсан нэгэн нь “Шинэ яармаг” төслийг хэрэгжүүлэхээр 142 тэрбумын зээл авсан ч 59 тэрбумыг нь эргүүлэн төлсөн. МоАХ-ны газрыг барьцаалж, “Пирамид орд” компанийн нэр дээр 15 тэрбумыг авсан зэргээр үргэлжлэх Хөгжлийн банктай холбогдох хэд хэдэн зээлийн эс үүсвэрийг олгосон асуудал нь дам утгаараа Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай холбогддог. Энэ талаар хэвлэлийн хуудаснаа хангалттай баримт дэлгэгдсэн, тав дахь Ерөнхийлөгчийг өөрийг нь Хөгжлийн банкны сонсголд гэрчээр дуудсан нь түүнийг хамаатуулж харах бодит үндэслэл бас шалтгаан нь. 

Нэмээд нүүрсний хэрэг, төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой асуудлаар Ерөнхийлөгч асан, иргэн Х.Баттулгыг шалгахтай зэрэгцэн эрүүл мэндийн шалтгааны улмаас өнгөрсөн сард БНСУ-ыг зорьсон тэрбээр сая нэг юм эх орондоо буцан ирж жүдо бөхийн УАШТ үзэж суугаа нь зүгээр ч нэг цаг хугацааны давхцал биш болов уу? Эсрэгээрээ хууль дуудахаар оргож босдог, жүдочдын ард нуугддаг нь Х.Баттулгын гэм биш зан, байдаг л нэг үзэгдэл болов.

Угтаа бол зөвхөн Хөгжлийн банкаар хязгаарлагдахгүйгээр энэ хүнээс асууж, тодруулах асуултын тэмдэг бүхий эргэлзээ олон. Сайд болохдоо л “хар толгойгоороо хариуцна” хэмээсэн Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын гацаа яагаад үүсэв?. “Эрдэнэс Тавантолгой”-н жилийн ашиг болох их наяд гаруй төгрөгөөр 416,1 км төмөр замыг гэнэт тавихаар болж, өөрөө манлайлах болов? Түүгээр дамжуулсан оффтейк гэрээг Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж дор нууцын зэрэглэлд оруулсан зэргээр хөвөрнө. Гэвч иргэн Х.Баттулгад энэ бүхэнд хариулт өгөх шалтгаан өнөөдөртөө алга бололтой.  

Эцэст нь хамтарсан Засгийн газарт Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайд болохоосоо сар хүрэхгүйн өмнө бичиж, олон нийтэд хүргэсэн “Пүүжээгийн эх орон” нийтлэлээ санаж байгаа эсэхийг асууя? “Сингапур зэрэг жижиг боловч хөгжилтэй орнуудын иргэд АНУ-д визгүй зорчдог юм билээ. Тэгэхээр бид ядуу байсан цагтаа ямар ч виз гуйгаад нэмэргүй, хөгжиж, иргэдээ хэнээс ч дутахгүй болгосон цагт визийн журам аяндаа хөнгөлөгдөнө гэж ойлгогдож байна. Иргэд нь ядуу, харлаж үлдэх магадлал өндөртэй байхад ямар ч мундаг Ерөнхийлөгч очоод үгүйсгэсэн хариулттай л буцна. Ай хөөрхий Пүүжээ…” хэмээх 15 жилийн өмнөх Таны нийтлэлийг сануулъя, эрхэм экс Ерөнхийлөгч өө! 

Энэхүү нийтлэлээс хойш Таны улс төр дэх орон зай улам томорч, улсын Ерөнхийлөгч болтлоо дэвшсэнээс өөрөөр Монгол ялсангүй. Монгол Улсын Төрийн тэргүүний хувиар АНУ-ын Ерөнхийлөгчтэй албан ёсны уулзалт хийх үеэрээ ч ОХУ-ын удирдагчтай утсаар яриулах уриалгахан санал тавьснаас бусдаар бахь байдгаараа нэгэн аравныг үджээ. Пүүжээгийн амьдрал ч дээрдсэнгүй. Ингэхэд “Где ты Пүүжээ?”...

С.Гандөл /uzeg.info/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 21 цаг 28 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top