x

Ий! Mongolia…!

-фельетон-

Түүх ингэж эхэлсэн юм. Цахилгаан яамны сайд Учирт дарга нэмж долоон хүүхэдтэй болоод сэржээ. Урд орой нь зохих тооны хүүхэддээ “Чоно ба долоон ишиг” үлгэрийг ярьж өгөөд, ямар ч илүү дутуу үйлдэл хийлгүй, маш тохитой томоотой байдлаар унтаад сэртэл ийм явдал болж гэнэ. Сэрэх юу байхав, “нүдээр сонссон” гэрч нарын яриагаар бол утсанд нь тийм мэссэж иржээ. “Танайх +7 хүүхэдтэй болсон тул халамжийн мөнгө авна”. 

Уг нь мөнгө авахад муу юм юу байхав. Гэтэл юу яасны “сайд ба долоон ишш...” гэнэ ээ, хадуурчлаа. “Чоно ба долоон ишиг” гэдгээс дор юм болов. Мэдээж эхнэр нь уурласан байна. Энэ эхнэрүүд гэж, өөр хүний хүүхдүүдийг нэг их анзаардаггүй атлаа нөхрийнхээ хүүхдүүдэд таагүй байдаг нь сонин. Уг нь ойрын төрөлдөө тооцоод хайрлаад явчихаж болмоорсон. Ийм үед хүн ажлын газрын эрчүүдээ эхлээд харддаг тэр журмаар Учирт сайд Их хурлын гишүүдээс “Хэн чинь манайд (хэнд?) долоон хүүхэд хийчих ээ вэ” гэсэн асуулга тавьсан гэх. Нөгөөдүүл нь:

-Танайхыг ч яахав би хийсэн байж гэхэд манайхыг хэн хийчихэв гэж өөдөөс сөргөсөн байна. 

ххх

Юмны учрыг олдог, олдог ч юу байхав угаасаа бүх юмны учир толгойд нь бэлэн байдаг улсын ярих нь: Учирт сайдын орлогч асан Обума их сэргэлэн хүүхэн. Ажлаас халагдахдаа сайдынхаа долоон нууц хүүхдийг газрын мухраас эрж олоод системдээ бүртгүүлчихсэн. Амаргүй амьтан даа гэлцэнэ. 

ххх

Угаасаа халамжийн мөнгийг хувааж авах зорилгоор бүтээсэн “дижитал хүүхэд” улсын бүртгэлд байсан. Койн хүүхэд ч гэсэн болно. Хасчихаар баахан хүүхэд үхснээр бүртгэгдээд статистик сүйрчих гээд болоогүй. Иймээс, “хүний нохой идэхээр өөрийн нохой идэг” гээд дарга нартаа хувааж өгөөд нэг их магтуулах гэтэл ийм юм болсон ч гэх шиг.

ххх

Их хурлын өргөдөл гомдлын хороонд:

-Учирт сайд дээр долоон хүүхэд нэмж бүртгүүлсэн явдал нь авилгын шинжтэй. Хамаг юмыг дээгүүрээ хувааж аваад дуусдгийн жишээ гээд энэ асуудлаар нээлттэй сонсгол явуулахыг шаардсан байна.

ххх

Засгийн газрын иргэнтэй харилцах утсанд

-Хүүхдээ хаанаас авах вэ гэсэн асуултыг 5000 гаруй иргэн тавьсан байна.

ххх

Нийгмийн сүлжээнд доохи утгатай зар олноороо орсон байна

-Дөрвөн хүүхдийг халамжийн мөнгөтэй нь шилжүүлнэ.

-Хоёр машин, гурван орон сууц дагуулж ирсэн, буян далладаг хоёр хүүхэд зарна. Зөрүүг тохирно.

-Халамж авахад хоёр хүүхэд дутсан тул яаралтай бэлэн мөнгөөр авна.

-Дижитал таун хаусыг аналог хашаа байшингаар солино. Зөрүүнд нь И-Монголиад байдаг приус оролцуулна.

ххх

Эхнэр нөхөр хоёр И-Монголиа апп ухангаа хэрэлдэнэ.

Эхнэр,

-Мэдээд байсан юм аа, новш. Нэг байж болно, хоёр байж болно, за яахав гурав байж болно. Арга барахад тав ч яахав, гэтэл чи зургаан нууц хүүхэдтэй байсан байх даа яадаг юм бэ? Юмаа аваад манайхаас зайлаарай

-Байз байз. Чи цааш нь хардаа?

-Юу? Дахиад хүүхэд үү ?

-Жаахан тэсээд, доош нь, тэр орон сууц гэсэн хэсэг рүү?

-Хүүе ээ. хоёр орон сууц...

-Одоо цааш нь, машин гэснийг...

-Хүүе ээ. Тээврийн хэрэгслэл дөрөв... айн? Алив би хоол хийе. Чи цааш нь ухаж бай.

xхх

Ямар ч зоригтой, эхнэрээсээ айдаггүй эр хүнд

-Ий! Цаана чинь И-Монголиа гэхэд хулхи нь буудаг болсон гэнэ.

ххх

Нөхөр нь муухай царайлан, утсаа ухан хэвтэнэ. 

-Миний хөгшин яагаав, ажил төрөл нь зүгээр үү?

-Ажил ч яахав ээ. Олон хүүхэнтэй байгууллагад ажиллах үнэхээр хэцүү болчихлоо

-Тэр яах вэ? Миний өвгөн л томоотой байвал юу алзах билээ?

-Миний томоотой байх ч яахав. Цаад E-Mongolia чинь юу ч хийж мэдэхээр байна ?

ххх

МНТ. §21(b). Алунгоо эх сандран сууна. Добу Мэргэнийг үгүй болсноос хойш төрсөн гурван хүүхдийнхээ учрыг тайлбарлахыг оролдоно.

-Шөнө болмогц өрхний завсраар E-Mongolia шар гэрэл цацруулан орж ирээд...

xхх

E-Mongolia апп-д хийсэн шинэ өргөтгөл. Апп-аа нээж ядан эргэлзэх үед

-Үхснээс нь айдгийн, зоригтой бай... Хүн нэмбэл хүнс нэмнэ. Хүүхэд нэмбэл халамж олдоно” гэсэн бичиг гарч ирнэ.

ххх

-Хуучин хүү шинэ хүүхдүүд болов. “E-Mongolia” нь “Ий! Монгол” болов. Юутай завшаан. E-Natsagdorj.

Б.Цэнддоо

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 21 цаг 29 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top