x

Зөвшөөрөлгүй эмнэлэг, хувь хүнээс үр зулбуулах эм худалдаж авахгүй байхыг анхаарууллаа

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хууль бус үр хөндөлтөөс сэргийлэх, бууруулах зорилгоор Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй эх барих, эмэгтэйчүүдийн өвчний оношилгоо, эмчилгээний чиглэлээр ажилладаг улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад урьдчилан сэргийлэх хяналт хийж, үр дүнгээ танилцууллаа.

Хяналт, шалгалтад нийт 46 эмнэлэг хамрагдсан байна. Эдгээр эмнэлгийн дийлэнх нь Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй эмэгтэйчүүдийн эх барих чиглэлийн эмнэлгүүд багтжээ.

Эмнэлгүүдээс эмчилгээний хяналтын чиглэлээр гарсан зөрчлүүдийг дурдвал:

  • Тусгай зөвшөөрөлдөө заагдсан хаяг байршилдаа үйл ажиллагаа явуулдаггүй,

  • Тусгай зөвшөөрөлд заагдсанаас өөр чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан эмнэлгүүд- “Энхлэг”, “Сүйжин”, “Ач арвижих”, “Ди Эл Өү”, “Энхмөнхманал”,

  • Эмчлэх, сувилах, эх барих үйл ажиллагааг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй явуулж байсан "Бяцхан Гүнж", "Цэцэгс", "Сэцэнгоо" зэрэг эмнэлгүүдэд зөрчил илэрчээ.

Сүхбаатар дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга М.Баасандорж “Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй эмнэлгүүдийн өдөр тутмын үйл ажиллагаа, чиглэлд нарийн судалгаа хийж гүйцэтгэсэн. Үүнээс эмнэлгүүд тусгай зөвшөөрөлтэй хэдий ч бүртгэлтэй газраа үйл ажиллагаа явуулдаггүй, зөвшөөрөл аваагүй чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг нь илэрсэн. 

Мөн огт тусгай зөвшөөрөл аваагүй эмнэлгүүд ч үйл ажиллагаа эрхэлж байсан. 

Үүнээс гадна эрүүл мэндийн үйл ажиллагаа эрхэлж буй эмч нар эрүүл мэндийн яамнаас олгодог эмчилгээ, үйлчилгээ эрхлэх лицензгүй ажиллаж байгаа нь илэрсэн ба энэ нь хууль тогтоомж зөрчсөн тохиолдол юм. Төрийн өмчит эмнэлгүүдэд ажиллаж буй эмэгтэйчүүдийн эмч нар өөрсдийн нэр дээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг авч,  давхар ажил хийж явж буй нь ашиг сонирхлын зөрчил гаргаж буй явдал юм” гэв. 

НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш“Эмнэлгүүдэд хийсэн хяналт, шалгалтыг иргэдийн мэдээлэл, утсаар ирсэн гомдол болон удирдах дээд байгууллагын өгсөн үүрэг даалгаврын дагуу, ард иргэдэд сэрэмжлүүлэх зорилгоор хийж гүйцэтгэлээ.

Үр хөндөлт дотроо хоёр янз байдаг. Эмийн аргаар бол гурван өдрийн хугацаа шаардагдана. Багажийн аргаар бол ердөө тавхан минут болдог. Үр хөндөлт хийлгэсэн эмэгтэйчүүдийн 50 хувь нь дахин жирэмсэн болоход ямар нэгэн асуудал үүсдэг ба үргүйдлийн асуудалтай болох магадлал ихэсдэг гэсэн үг” гэлээ.

Хууль бус үр хөндөлт хийлгэсний улмаас биеийн байдал нь хүндэрч ирсэн үйлчлүүлэгчдийн тохиолдлыг МХЕГ судалжээ. Үүнд, Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг болон Амгалан амаржих газруудад энэ оны эхний найман сарын байдлаар нийт 21 эмэгтэйн биеийн байдал хүндэрч, хандсан тохиолдол бүртгэгдсэн талаар НМХЕГ мэдээлэв.

Эдгээр тохиолдлын шалтгааныг тодруулахад:

  • Эрээнээс 3,

  • Интернэт болон нийгмийн сүлжээгээр 2,

  • Нарантуул захаас 3,

  • Зүүн хараагийн захаас 4,

  • Хувь хүнээс 2 үйлчлүүлэгч тус тус зулбуулах эм авч уусан байжээ.

Мөн үр хөндөлтийн улмаас хүндрэл өгч умай нь цоорсон хоёр тохиолдол гарч мэс заслын аргаар эмчилсэн байна.

Зөрчил, дутагдал гаргасан этгээдүүдэд Зөрчлийн тухай хуулийн дагуу дөрвөн хуулийн этгээд, гурван эмчид 2,900,000 төгрөгийн шийтгэлийг ногдуулжээ.

Иймд хууль бус зөвшөөрөлгүй эмнэлэг, хувь хүнээс үр зулбуулах эм худалдаж авахгүй, эмчилгээ хийлгэхгүй байхыг зөвлөж байна. Учир нь зөвшөөрөгдсөн эмнэлгийн нөхцөлд мэргэжлийн эмч нар үр хөндөлт хийдэг юм. Хийлгэсэн ч цаашид эхийн биед сөрөг нөлөө ихтэйгээс гадна, бүрэлдэж бий болсон хүнийг алж байгаагаас өөрцгүй хэрэг тул аль болох үр хөндөлт хийлгэхгүй байхыг Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газар анхаарууллаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 20 цаг 26 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top