x

Хөхүүл хүүхдийн цанх татах буюу Baby Colic гэж юу?

Эрүүл, жингээ хэвийн нэмж байгаа, хоолондоо сайн хөхүүл насны хүүхэд үе үе, юунд ч тайвшрахгүй, хэдэн арван минутаас хэдэн цаг хүртэл зогсолтгүй чанга бахирч чарлаж уйлахыг цанх татах гэнэ.

Эцэг эхчүүдэд хүүхдийнх нь ямар нэг юм маш хүчтэй өвдөж буй сэтгэгдэл төрж тэд их айж сандарч сэтгэл санаагаар унадаг. Ээж нар хүүхдээ даган уйлж тусламж эрэн хүүхдийн эмч, түргэн тусламж, бариач, туслаж болох хэн нэгэнтэй холбогдон эмчид ханддаг. Харамсалтай нь олон тохиолдолд цанх татдаг хүүхдэд тархины даралт, чихний өвчин, ханиад зэрэг онош тавьж шаардлагагүй эмчилгээ зөвлөх нь олон байдаг.

Энэ байдал их элбэг, ойролцоогоор 5 хүүхдийн 1-т тохиолдоно.

Ихэвчлэн хөхөөр хооллодог хүүхдэд 1 сар орчимтойгоос эхлэн хүүхдийг 4-5 сар хүрэхэд өөрөө аяндаа болино.

Эрүүл хүүхэд 7 хоногтоо 3-аас доошгүй удаа бараг тогтмол нэг цагт (дийлэнх хүүхэд үдээс хойш, оройдоо), хоногтоо 3-аас илүү цаг (заавал нэг удаадаа биш) уйлах нь 3 долоо хоногоос удаан үргэлжилж байвал хүүхдийн чинь цанх татаж байна гэж үзнэ. Өөрөөр хэлбэл эрүүл хүүхэд гэнэт, мэдэгдэх шалтгаангүйгээр, үе үе юунд ч тайвшрахгүй уйлах юм. Эцэг эхчүүд “зүүнд хатгуулсан” юм шиг уйлаад байна гэдэг.

Шинж тэмдэг:
• Тайвшруулахад хэцүү
• Ярвайж уурлана
• Хөлөө нугалаж чээжиндээ наана
• Нүүр нь улайна
• Өндөр чанга дуугаар хэт их уйлна
• Гараа чанга атгана
• Хэвлийн булчин чангарна

Авах арга хэмжээ:
• Имж эх аргаар тэврэх
• Хөхүүлсний дараа хэхрэх боломжтойгоор босгож тэврэх
• Бүлээн усанд оруулах
• Хэвлийд бүлээн жин тавих
• Хүүхдийг гэдрэг нь харуулан хэвтүүлж 2 хөлийг түнх өвдөгний үеэр нугалаж тэнийлгэх хөдөлгөөн хийх( унгахад нь туслах)
• Хүүхдэд тосон иллэг хийж тайвшруулах

Харамсалтай нь өнөөдрийг хүртэл хөхүүл хүүхдийн цанх татах шалтгааныг хүүхдийн анагаахын шинжлэх ухаан олоогүй байна.

Хэд хэдэн нөхцөл байдлыг авч үзэж буй боловч аль нь одоогоор батлагдаагүй.

Үүнд: 
• Харшил
• Хүүхдийн хоол боловсруулах тогтолцоо гүйцэт хөгжөөгүй байх
• Эхийн хооллолт (эх нь сүүн бүтээгдэхүүн болон коффейны төрлийн зүйл хэрэглэдэг)
• Эхийн сэтгэл гутрал
• Эх жирэмсэн үедээ тамхи татах гэх мэт.
Гэхдээ хүүхдийн цанх татах нь өвчин эмгэг биш бөгөөд түүний эрүүл мэнд, цаашдын өсөлт хөгжилд огтхон ч сөргөөр нөлөөлдөггүй нь нотлогдсон.

Ингэж уйлдаг хүүхдэд мэдлэг, туршлагатай эмч үзлэг хийгээд эмгэг шинж илрэхгүй бол цанх татах хэмээн оношлоно. Ихэнх тохиолдолд ямар нэг шинжилгээ шаардлагага байдаггүй, зарим эргэлзээтэй цөөн тохиолдолд эмч шинжилгээнд илгээж болно.

Эмчилгээний хувьд одоогоор цанх татсан хүүхдийг тайвшруулах үр дүнтэй арга байхгүй хэвээр байна.

Анжел Хүүхэд, Нярайн эмнэлэг

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 20 цаг 25 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top