x

Усны салбарын мэргэжилтнүүдийг БНСУ-д сургалтад хамруулж, сургагч багш бэлтгэнэ

БОАЖЯ, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн газар, ЮНЕСКО-ын Усны аюулгүй байдал, тогтвортой менежментийн олон улсын төв, Солонгосын К-Water компанитай хамтран 2023 оны дөрөвдүгээр сарын 9-15-ны өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотод “Усны нөөцийн нэгдсэн менежмент”-ийн сургалтыг зохион байгуулна.

Энэхүү сургалтад Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Усны газар, Орхон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж буй 17 усны сав газрын захиргаадын төлөөлөл болох 21 мэргэжилтэн оролцохоор Сөүл хотыг зорьлоо.

“Усны нөөцийн нэгдсэн менежмент” сэдэвт сургалт нь “Монгол улсын Тогтвортой хөгжлийн зорилт 6”-ын хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлэх, БНСУ-ын усны салбарт хэрэгжүүлж буй бодлого, түүний хэрэгжилттэй танилцах, харилцан мэдээлэл солилцож, Монгол Улсын усны салбарт хамтарч хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг тодорхойлох юм.

Тус сургалт нь БНСУ-ын усны салбарт хэрэгжүүлж буй “Гол мөрний арчилгаа, менежментийн тухай ойлголт, түүний хэтийн төлөв”, “Гол мөрний дэд бүтцийн засвар үйлчилгээ, менежмент”, “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үерийн менежментийн төлөвлөгөө”, “Гангийн бэлэн байдал, гангийн менежментийн хяналт” зэрэг агуулгын хүрээнд явагдаж, сургагч багшийг бэлтгэх юм.

Сургалтад хамрагдаж буй мэргэжилтнүүд сургалтын явцад БНСУ-аас усны салбарт хэрэгжүүлж буй туршлага, хэрэгжилтийн явц, үр дүн, усны томоохон барилга байгууламжтай танилцаж, сургалтын хүрээнд олсон мэдлэг мэдээллээ бодитоор харж танилцан, бататгах боломж олгож байгаагаараа ихээхэн ач холбогдолтой юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 9 цаг 23 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top