x

"Улс орныг сүйрүүлэхэд ганц удирдагч хангалттай"

УЛС ОРНЫГ СҮЙРҮҮЛЭХЭД ГАНЦ УДИРДАГЧ ХАНГАЛТТАЙ

Аргентин өөрийн хачирхам, сургамжтай онцлогтой. Дэлхийн II дайнд хамгийн их хожсон орны нэг Аргентин байлаа. Дайнд нэрвэгдсэн Европ, Ази, Африкийг тэд хооллосон юм. Тэдний будаа, махыг дэлхий хувхайлж байлаа. Австрали, Канадын нэгэн адил дайнаар баяжсан Аргентинд vйлдвэрлэл хөгжиж, эрчим хvч, нефтийн салбар цоройж, зах зээлийн механизм ажиллаж, дунд ангийн тоо нэмэгдэж, чєлєєт хэвлэл оршиж, тєрийн аппарат цомхон мєртєє vр дvнтэй ажиллаж байсан юм. Экспорт импортын зєрєє нэг хагас тэрбум долларт хvрч байсан нь тэр vеийн тооцоогоор Английн 70 жилд олох мєнгє байв. Хэрэв энэ баялагаа зөв зарцуулаад явсан бол Аргентин єдийд дэлхийн хамгийн хєгжингvй орны нэг байх байсан тєдийгvй ерөөс Латин Америкийн хөгжлийн хандлага шал өөр байх байлаа.

1943 онд тєрийн эрхэнд гарсан цэргийнхэн Vйлдвэрчний эвлэлийг хориглож орхижээ. Хєдєлмєрийн сайдад томилогдсон хурандаа Хуан Пэрон гэгч чухам энэ гомдсон vйлдвэрчнийхнийг өдөөн турхирвал том хvч юм гэдгийг анзаарсан байна. Цэргийн нєхдvvдтэйгээ нэгэн учирлаар муудсан тэрээр амиа гуйж байх тэр мєчид эхнэр нь болох Эва Пэрон Vйлдвэрчнийхнийг босгож нєхрєє суллаж авлаа. Пэрон шууд л Vйлдвэрчний эвлэлийг ємєєрєгч болж хувирах нь тэр. 1945 онд болсон сонгуулиар Ерєнхийлєгчийн сэнтийд залрав. Ардчиллыг яаж гуйвуулж, чєлєєт сонгуулийг хэрхэн тоглоом болгож болдгийг тэрээр харуулж чадсан юм. Ленин, Сталин, Муссолини, Франкогоос бvгдээс нь сэглэж хуулсан фашизм, коммунизмын хольц, хожмын гурав дахь ертєнцийн удирдагчийн хэв шинжит дvр болсон анхны хувилбар ийнхvv бэлэн боллоо.

Ерєнхийлєгч болуутаа социализм болон vндэсний vзлийн нэрийн дор цэцэглэж байсан бvхэл бvтэн улсын эдийн засгийг яаж сvйрvvлж болдгийг vзvvлж єгєв. Банк, тємєр зам, холбоо, эрчим хvч, зам харилцаа, даатгал, уул уурхай, загасны vйлдвэрлэл гээд бvгдийг нь улсын болгов. Ганцхан амьсгаагаар Аргентинийг нvсэр том халамжлагч тєртэй болголоо. Нийгмийн хангамжинд тєсвийн эзлэх хувь хорь хvрэхгvй байснаа дороо гуч болж єсєв. Ажилчид арван гурав дахь сарын цалин авч дээр нь сарын амралттай болж, баян орны хэмжээний цалин тэтгэмжтэй боллоо. Улсад алба хаагчдыг муу ажилласан ч сайн цалинжуулдаг тєдийгvй ижил жишиг барихыг хувийн салбараас шаардана. Санхvvгийн бололцоо чадвахи огт хамаагvй, хамгийн гол нь ажилчид л сайхан амьдрах ёстой.

1951 он гэхэд тэрээр улсынхаа бvх санг хоосолж дєнгєлєє. Цалин, тэтгэвэрийг утга учиргvй нэмнэ гэдэг цаасан мєнгєний овоолго гэнэт vvсэж мєнгє vнэгvйдэн инфляци болно. Энэ бол эдийн засгийн наад захын тооцоо баймаар. Нийгмийн халамж хэтрэхээр vйлдвэрлэл нь тvvнээ нєхєж чадахаа болино. Гэвч Пэронд энэ бvхэн хамаагvй аж. Тостой цатгалан амьдрал хэдхэн жил vргэлжлээд сангаа хоосолсон улс орон ёроолгvй ангал руу унаж эхэллээ. Нэмэр дээр нь тэр жил Аргентинд айхавтар ган тохиожээ. Одоо яах вэ? Тєлєх мєнгє байхгvй! Пэрон эдийн засгийн солиорлоо одоо улс тєрийн галзуурлаар солив. Тvvнд буруутгах дайсан хэрэгтэй боллоо. Мэдээж байгаль буруутай. Сєрєг хvчин буруутай нь хэнд ч ойлгомжтой. Тvvнээс гадна АНУ, Англи гээд гадныхан буруутай. Чєлєєт хэвлэл дайсанд тооцогдов. Жокэй клубыг хvртэл дайсан гэж зарлан шатаажээ. Улмаар католик шашин бас буруудаж тэдний сор болсон хоёр сvмийг нь 1954 онд нураажээ. Эцэст нь цэргийнхэн тэсэхээ больж эргэлт хийхэд Пэрон гадаад руу зугтаж амиа хоохойлсон юм.

1955-73 оны хооронд Аргентинд 9 ерєнхийлєгч гарч ирсэн боловч Пэроны баллааад сvйрvvлчихсэн эдийн засгийг хэн нь ч сэхээж чадсангvй. Эдийн засгийн утгаар нь харвал “аймшигтай” гэж болохуйц улс vлдээжээ, тэр. Асар их хєрєнгийг янз бvрийн ашиггvй арга хэмжээнд vрж цацсаны дvнд тєрийн нvсэр паразит аппарат, ахадсан том vйлдвэрчний эвлэл, тєсвийн ажилтны нижгэр арми хувхайрсан хєрсєн дээр хоол нэхэн vлдсэн юм. Єєрєєр хэлбэл цэцэглэн хvчирхэгжиж байсан гvрнийг бодлогогvйгээсээ гадна олон тvмэнд таалагдахын тулд маргаашаа мартчихсан ганц удирдагч сvйрvvлж сул дорой, ядуу орон болгожээ.

Б.Баабар /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 19 цаг 40 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top