x

Д.Ганбат: Хүссэн хүсээгүй УИХ-ын гишүүдийн тоог нэмэх асуудал ҮХ-тай холбогдож яригдана

УИХ-ын гишүүн Д.Ганбаттай цаг үеийн асуудлаар товчхон ярилцлаа.

-Чуулганаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж эхэллээ. Танай намын хувьд сонгуулийг холимог тогтолцоогоор буюу 42-ыг нь тойргоор, 28-ыг нь намаас гаргаж ирье гэдэг хуулийн төслийг боловсруулсан. Энэ тогтолцоог угтаа 2012 онд ашиглласан шүү дээ. Тэр утгаараа дахиад намын томилгоогоор иргэдийн сонгоогүй улс төрчид орж ирэх боломжийг та бүхэн нээж байгаа юм уу?

-Ерөнхийдөө 1992 оноос өдийг хүртэл УИХ-ын найман удаагийн сонгууль явж өнгөрсөн. Үүнээс ганцхан сонгуулийг буюу 2012 оны сонгуулийг холимог системээр явуулсан нь үнэн. Бусад үед нь дандаа мажоратиораар явуулсан байгаа. Энийг та бүхэн нэг анхаараад харчихаарай. Энэ удаагийн буюу 2024 оны УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах нь зөв гэдгийг улс төрийн ихэнх намууд байр сууриа нэгтгэсэн байгаа. Учир нь холимог тогтолцоогоор явуулбал сонгогчдын санал гээгдэхгүй, сонгуулийн ирцийг идэвхжүүлэх гээд олон давуу талтай. Та бүхэн санаж байгаа бол хамгийн анхны УИХ-ын сонгуулиудын ирц 90 гаруй хувьтай буюу маш өргөн оролцоог хамааруулж байсан. Гэтэл өнгөрсөн оны сонгууль бараг 60 хүрэхгүй хувьтай байсан уу даа. Тиймээс энэ сонгогчдын ирцийн асуудлыг бид бүхэн анхааран авч үзэх ёстой. Нөгөөтэйгүүр сонгуульд хамгийн их идэвхтэй оролцдог хэсэг болох залуучуудын ихэнх нь гадагшаа гарчихлаа. Нөгөөтэйгүүр дандаа мажиратораар явсанаас болоод улс орны эдийн засаг, улс төр, нийгмийн байдал яаж уруудсаныг бид бүхэн ил тод харж байгаа. Тиймээс энэ бүгдийг залруулахын тулд сонгуулийн тогтолцоог өөрчилөхөөс өөр сонголтгүй юм аа.

-Танай намын хувьд өнгөрсөн сонгуулийн өмнөх жилүүдэд сонгуулийн тогтолцоог холимог болгох асуудлыг хөндөж ирсэн түүхтэй. Тэр утгаараа энэ жил ч гэсэн сонгуулийг холимог болгохоор зүтгэж байх шиг байна. Гэхдээ эцсийн шийдвэрийг УИХ, тэр дундаа эрх баригчид чинь гаргана шүү дээ...?

-Ардчилсан намын хувьд үеийн үед сонгуулийн холимог тогтолцоог дэмжиж ирсэн гэдэг нь үнэн. Тэр утгаараа энэ жил Сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг миний бие өргөн барьсан байгаа. Улс төрийн намуудын ихэнх нь холимогт тогтолцоог дэмжсэн учраас цаашид энэ асуудал дэмжигдээд явах нь тодорхой байх.

-Холимог тогтолцоонд мөн адил асуудал бий гэдэг шүү дээ. Тухайлбал, намын жагсаалтаар улс төрчид орж ирнэ. Энэ үйл явцыг иргэд, сонгогчид мэдээгүй, хүсээгүй байх, үүнээсээ болоод нийгмийн хувьд ч тэр улс төрийн намуудын дотоод зохион байгуулалтын хувьд ч тэр маргаан гарч ирдэг шүү дээ. Энэ асуудлыг та хууль санаачлагчийн хувьд хэрхэн тусгаж, төслөө боловсруулсан юм бэ?

-Мэдээж намын жагсаалт гэж ярьдаг. Гэхдээ энэ удаад энэ жагсаалтыг Монгол Улсын иргэд өөрсдөө шийдэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Өөрөөр хэлбэл сонгогчид саналаа шууд өгч, хэнийг оруулах уу, хэнийг эрэмбэлэх үү гэдэг эрхийг нь олгох ёстой. Тэр утгаараа намын жагсаалтад ямар хүн оруулж, эрэмбэлэх вэ гэдэг эрхийг нь ард түмэнд олгох шаардлагатай. Яг энэ агуулгаар миний бие энэхүү Сонгуулийн тухай хуулийг өргөн барьсан байгаа. Мэдээж 2012 онд энэхүү системээр сонгуулийг явуулсан. Тухайн үед алдаа хаа хаанаа гарсан нь үнэн. Намын дарга нар жагсаалт гаргаж, намууд нь өөрсдөө жагсаалтаа баталсан. Үүнээс болоод сонгогчдын хүссэн улс төрчид орж ирээгүй. Иймэрхүү байдалтай явуулсан гэдэг нь үнэн. Тиймээс энэ алдаагаа давтахгүйн тулд бид намын жагсаалтыг ард түмнээрээ хийлгэе гэж байгаа юм. Нөгөөтэйгүүр жижиг тойргуудын зовлон их байгаа. Ард түмэн, нийт нийгмээрээ бид өнөөдөр ядуу байна. Тиймээс сонгуулиар мөнгө, санхүүгийн асуудал гарч ирдэг. Өөрөөр хэлбэл мөнгө тарааж, жижиг тойргуудыг худалдан авдаг үзэгдэл гарахыг үгүйсгэхгүй. Холимогт тогтолцоогоор сонгууль явуулахын нэг даваа тал бий. Монгол Улс өөрөө өргөн уудам нутагтай. Хүн амын тал нь тархаж байршсан онцлогтой. Тэр утгаараа бага ард түмэн гэгдэх УИХ-д эдгээр ард түмний төлөөлөлийг бүрэн хангасан байх шаардлагатай байгаа юм. Ингэхийн тулд мэдээж сонгуулийн холимог тогтолцоотой байх нь хамгийн зөв.

-Одоо хэлэлцэгдэж буй Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлт нь гишүүдийн тоог нэмэх чиглэл рүү явчихлаа. Тэр утгаараа Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхээс өөр сонголтгүй болчихож байгаа юм биш үү?

-Үндсэн хуулийн өөрчлөлт рүү хүссэн хүсээгүй явуулахаар болчихлоо. Учир нь 2018 онд ээлжит бус чуулган хуралдаад 2019 оны Үндсэн хуулийг баталсан. Үүндээ дөрвөөс дээшгүй гишүүн нь давхар дээлтэй байж болно гэж заасан. Гэтэл энэхүү хуулийн өөрчлөлтийг Үндсэн хуулийн цэц нь өөрөө хууль тогтоогч юм шигээр шууд аваад хаячихсан. Үүнээс болоод УИХ, Засгийн газар хоорондын харилцан хяналт алдагдсан, алга болсон. Засгийн газарт УИХ хариуцлага тооцох боломжгүй болсон. Нөгөөтэйгүүр УИХ-ын ихэнх гишүүд нь эрх баригч намын гишүүд байгаа. Тэдгээр гишүүдийнх нь мөн ихэнх нь дарга нар болчихсон байна. Өөрөөр хэлбэл УИХ гэдэг бүтэц нь өөрөө чадамжгүй, хяналтаа тавьж чадахгүй хэмжээнд хүрчихээд байна гэсэн үг шүү дээ. Нөгөөтэйгүүр манай улс хоёр их гүрний дунд оршдог. Тэр утгаараа нэг УИХ-ын гишүүний өөрийнх нь нөлөөлөх цар хүрээ өндөр байна. Мөн бид удахгүй дөрвөн сая хүн амтай болно. Энэ бүх зүйлийг дүгнэн үзвэл УИХ нь 100-аас дээш гишүүдтэй байхгүй бол болохгүй байгаа юм. Гэхдээ хэтэрхий их олон тоотой байх нь зохимжгүй. Хамгийн гол нь улсынхаа хэм хэмжээнд тохирсон, эрх мэдлийн зарчмыг хуваасан орон тоо бүтэцтэйгээр УИХ бүрэлдэх ёстой. Тэр утгаараа хүссэн хүсээгүй УИХ-ын гишүүдийн тоог нэмэх асуудал Үндсэн хуультай холбогдож яригдана.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 11 цаг 10 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top