x

Н.Номтойбаяр: АТГ, прокурор хүний царай харж ял өгдөг

Хөгжлийн банкны шүүх хурал гэснээс, АТГ, прокурор “царай хардаг” чинь анхных биш юм байна. Гэм биш зан, гэнэт биш хууч болчихсон ч юм байна.

Одоогоос гурван жилийн өмнө МАН-ын их хурал дотор Н.Номтойбаяр гэж гишүүн байлаа. Хоёр удаа УИХ-д сонгогдохдоо 2016-2017 онд ганц удаа, ганцхан жил ХНХ-ын сайдаар ажилласан. Тэгсэн чинь ажлаа өгснөөс нь хойш гурван жилийн дараа буюу 2020 оны сонгуулийн яг өмнө АТГ албан тушаалын хэргээр /ЭХ-ийн 22.1/ эрүү үүсгээд, прокуророос хүсэлт гаргаад цагдан хориулсан. Цагдан хорьсон сар гарны хугацаанд сонгууль ч болоод өнгөрсөн, Н.Номтойбаяр ч ялагдсан.

Тэр жилийн сонгуульд АН-аас 1, МАН-аас 2 нэр дэвшигч шоронгоос сонгуульд өрсөлдсөний нэг нь Н.Номтойбаяр. Сонгуулийн дараа анхан шатны шүүхээс Номтод 5,5 жилийн ял өгсөн нь Эрүүгийн хуульд бичигдсэн ялынх нь бүр дээдийн дээд хэмжээ. 22.1-д “Нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг 2-5 жилээр хасч, 1-5 жил хорих ял шийтгэнэ” гэсэн байдаг бол Номтод 5,5 жил өгсөн.

Гэмт хэрэгт тооцсон үйлдэл нь юу байсан гэхээр ХНХ-ын сайдаар ажиллаж байхдаа ХЭДС-гаас тухайн жилд ААН-үүдэд олгосон 3,9 тэрбум төгрөгийн дэмжлэгийг банкаар дамжуулаагүй, хүүгийн хохирол учруулсан гэсэн байгаа юм. Тэгэхээр нь “Энэ яахаараа гэмт хэрэг болдог юм” гээд дараагийн гурван жил сайд хийсэн С.Чинзоригийн гаргасан ХЭДС-тай холбоотой шийдвэрийг АТГ-т шалгуулахаар өгсөн чинь “Хууль зөрчөөгүй” гэсэн дүгнэлт гарсан байдаг. Яг адилхан хоёр тушаал, зөвхөн гарын үсэг зурсан сайдын нэр, он саяр хоёр нь өөр. Тэгсэн чинь нэг нь “албан тушаалын” хэргээр ял аваад яваад өгсөн. Тэр үед Н.Номтойбаяр “АТГ, прокурор хүний царай харж ял өгдөг. Улс төр үйлчилдэг газар хууль үйлчилдэггүй” гэдэг "алдарт" үгээ хэлжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг Давахын шүүх хэвээр үлдээж, Давахын шийдвэрийг Дээд шүүх өөрчилсөн байдаг юм. Ингэхдээ Номтыг ялласан 22.1-ийг нь хүчингүй болгоод 23.5 буюу сайдын албан тушаалтай ямар ч хамаагүй “хайнга хандах” гэдэг зүйл ангиар нэг жилийн ял өгсөн, тэр нь бас тухайн зүйл ангидаа дээд хэмжээ гэж байгаа.

Сүүлд энэ хэргийг МАН-ын 65-ын бүлэг доторх хагарал, ЖДҮ, 60 тэрбумын хэрэг, бүр сүүлдээ Х.Баттулгын түлхүүрийг нь атгаж байсан “Хонгилын шүүх” гэх мэтийг оруулаад бараг кино хийсэн байдаг. Гэвч, ил харагдаж байгаа ганц үнэн гэвэл АТГ, прокурор хоёр “царай хардаг”, хоёр нүүр гаргадаг гэдэг л үнэн. Шүүх ч гэсэн хэргийг тэгж шийдсэн байдаг юм.

Одоо манай АТГ, прокурор хоёр “Хөгжлийн банкны” гээд бас нэг “хоёр нүүртэй” хэрэг боочихоод шүүхээр хэлэлцүүлж байгаа. Ялгаатай нь Н.Номтойбаярын шүүх хурал хохирогчгүй, гэрчгүй, хэвлэл мэдээлэл ч үгүй, хаалттай болсон. Харин Хөгжлийн банкны шүүх хурлыг нээлттэй, шууд лайваар үзүүлж байна. Тэгсэн ч гэсэн шүүхийн эцсийн шийдвэр гарсны дараа бид бас дахиад ямар “кино” яриад сууж байх бол доо гэхээс яс хавтайх юм даа.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 19 цаг 40 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top