x

Гамшиг дагуулсан Их Британийн дээд боловсрол

Өрнөдөд их сургууль дүүргэсэн Монголын улстөрчид, сэхээтнүүд яагаад социалист хандлагатай байдгийг, засгийн эрхэнд гараад төрийн оролцооны бодлого хэрэгжүүлдгийг монголчууд гайхдаг. Британийн эдийн засгийн сэтгүүлч Жеймс Бартоломьюгийн энэхүү нийтлэлийг уншсанаар эргэлзээ тань тайлагдана. Баруунд (Өрнөдөд) төгсөж ирээд зүүний хандлага гаргалаа хэмээн монголчуудын нэгнээ шүүмжилдэг, "Харвардын коммунист" гэх мэтээр шоолдог нь угтаа АНУ, Баруун Европын дээд боловсролын институциуд нь социализмын үүр гэдгийг ойлгоогүйн уршиг юм.

Баяртай, Янис Варуфакис. Грекийн эдийн засгийг зургаан сарын өмнө өсч байхад нь хүлээж авсан чи Грекийн Сангийн сайдын албан тушаалаасаа огцорлоо. Өнгөрсөн жилийн өсөлт 0.8%-тай байсан бол, энэ жил урьдчилсан тооцоогоор 3%-иар өсөх байв. Засгийн газар төсвийн илүүдэлтэй, ажилгүйдэл буурч байлаа. Чамайг ирэх хүртэл.

Варуфакис бол Британийн их сургуулиудын бүтээгдэхүүн. Тэрээр Эссексийн их сургуульд эдийн засгийн ухаантай танилцаж, Бирмингемийн их сургуульд математикийн статистик үзэж, буцаж Эссексдээ эдийн засгийн ухааны доктор болов. Британийн их сургуульд сурсныхаа ачаар Грект эргэж ирэхдээ өндөр албан тушаал хаших боломжтой болсон Варуфакис засгийн эрхэнд байх богинохон хугацаандаа сэргэж байсан эдийн засгийг үгүй хийв. Грекийн эдийн засаг энэ жил 4%-иар унах таамагтай байна. Гайхалтай өөрчлөлт. Грекийн зээлийн дарамт хэдэн арван тэрбумаар нэмэгдсэн бөгөөд олон хүн гадагш цагаачиллаа.

Гэвч Варуфакис ганцаараа биш. Манай их сургуулиудад суралцагсдын олонх нь эндхийн үзэл суртлын нөлөөнд автдаг ба тэд тус тусынхаа улсын эдийн засгийг сүйрүүлсэн жишээ тоймгүй.

Тусгаар тогтносон Энэтхэгийн анхны ерөнхий сайд Жавахарлал Неруг нийтээрээ баатар хэмээн үздэг. Гэсэн ч Неру Кембрижийн их сургуульд сурсан нь Энэтхэг улсын хувьд гай болов. Социалист Жорж Бернард Шоу, дэлхийд коммунизм тогтох зайлшгүй шаардлага бий гэж нэгэнтээ хэлж байсан Бертран Рассел, Жон Мейнард Кейнс зэрэг британи сэхээтнүүд түүнд нөлөөлсөн байна. Неру Энэтхэгтээ буцаж ирэн төвлөрсөн төлөвлөгөө, хяналт, зохицуулалтын идеологио практик дээр хэрэгжүүлэв. Энэ нь жинхэнэ гамшиг байлаа. Түүний удирдлага дор дэлхийн худалдаанд эзлэх Энэтхэгийн хувь буурч, бүхэл бүтэн нэг үе ядуурлаас гарч чадсангүй. Неругийн идеологийг 1980-аад онд чөлөөт зах зээлийн реформоор халахад л Энэтхэгийн эдийн засаг өсч, ядуурал буурч эхэлсэн юм.

20-р зууны хамгийн этгээд удирдагчдын нэг бол өөрийн арвич, шударга зангаараа танигдсан Танзанийн ерөнхийлөгч Жулиус Ньерере. Энэ тал дээр нь Ньеререг хүндэлж болох ч Эдинбургийн их сургуульд эдийн засаг болон түүхийн ухаанд суралцсан нь улсынх нь хувьд золгүй явдал болжээ (Гордон Брауны сурсан сургууль). Зүүний үзэлтэй багш нараар хүрээлүүлсэн түүнд "Фабианы сэтгэлгээ"-г (Британийн ардчилсан социалист нийгэмлэг. Орч) суулгасан газар нь их сургууль аж. Тэндээс олсон туршлага нь данхар төр, хүнд суртал, хомсдол, өрөвдмөөр нам өсөлтийг Танзанид өгөх ёстой байж.

Ньерере түүнчлэн Форт-Хэйрийн их сургуульд сурсан юм. Форт-Хэйрийн их сургууль бол Өмнөд Африк дахь Британийн империалистуудын үүсгэн байгуулсан Африкийн британи бусчуудад зориулагдсан их сургууль. Хар тивд зүүний үзлийг хөгжүүлсэн Африкийн удирдагчдыг тэнд бэлтгэв. Зимбабвегийн эдийн засгийг сүйтгэсэн Роберт Мугабе тэдний нэг нь.

Дэлхий даяар эдийн засгийн уналтыг түгээсэн шившгийн эзэн нь Британийн их сургуулиуд мөн боловч голлох байр суурийг Лондоны эдийн засгийн сургууль (LSE) эзэлнэ. Тусгаар тогтносон Кенийн анхны ерөнхий сайд Жомо Кеньятта тэнд сурч байлаа. Түүний удирдлага дор Кенийн эдийн засаг Африк дахь хамгийн дорой нь байгаагүй нь үнэн авч авлигад автсан төрийн секторууд, импортыг орлуулах оролдлогууд нь гамшиг тарьсан. Иймийн учир нэг хүнд ногдох ДНБ нь нам, зарим жилд хасахтай гарч байв.

Ганын анхны ерөнхий сайд Кваме Нкрума ч бас Лондоны эдийн засгийн сургууль, Лондоны их сургуулийг төгсжээ. Гэхдээ тэрээр үүнээс аль эрт Пенсильвани дахь Линкольнийн их сургуульд радикалжсан байх магадлалтай. Социалист суртал ухуулгад гүн автсан Нкрума Ганадаа ирж бүгдийг төрийн өмч болгох "албадан аж үйлдвэржилтийг" эхлүүлэн, 10 жилийн төлөвлөгөө гэгчийг баталсан байна. Үр дүн нь хэдэн арван дамнасан саармаг өсөлт, авлига, их хэмжээний өр.

Эдийн засгийг сүйрүүлдэг боловсрол олгох тал дээр Америк ч мөн ижил. Пьер Трюдо марксизмтай анх Харвардад танилцсан ба докторын зэрэг авах гэж Лондоны эдийн засгийн сургуульд очив. Трюдо докторын зэргээ дуусгаж чадаагүй ч түүнд Лондоны эдийн засгийн сургууль зүүний эдийн засгийн ухааны бүтэн курс орсон юмсанж. Түүнийг засаглаж байхад Канад улсын инфляци, ажилгүйдлийн түвшин, үндэсний өр нь бүгд өсөж, цалин болон үнийн хяналтын арга хэмжээнүүд нэвтрэв.

Пакистаны ерөнхийлөгч, ерөнхий сайд асан Зульфикар Али Бхутто Калифорнийн их сургууль болоод Оксфордын их сургуулийг дүүргэсэн аж. Аль сургууль нь түүнд статист (Нийгэм, эдийн засгийн явдалд төрийн оролцоог дэмжих үзэл. Орч) эдийн засгийн ухааныг илүүтэй заав гэдэг нь тодорхой бус. Бхутто эрх мэдэлд хүрмэгцээ "Социализм бол манай эдийн засаг." гэж тунхаглан гурил, будаа, хөвөн, банк, ган, цемент, химийн үйлдвэрүүдийг нийгэмчилсэн. Ингээд эдийн засгийн өсөлт нь буурсаар 1.3% дээр мөлхөж байлаа.

Манай их сургуулиудын дийлэнх багш нар гадаадаас ирсэн оюутнуудынхаа тархинд хөнөөлт санаануудыг суулгадаг хэдий ч бусад орнуудад учруулсан зовлонгоо биеэрээ мэдэрдэггүй. Нэгэн баатарлаг хэр нь эмгэнэлтэй онцгой тохиолдол бол Дорно дахин, Африк судлалын сургуулийн багш, коммунист Малкольм Колдуэлл. Пол Пот хийгээд түүний цуст дэглэмийн шүтэн бишрэгч байсан Колдуэлл шүтээнтэйгээ биечлэн уулзахаар яваад ярилцлага хийсэн өдрөө алуулсан билээ.

Британийн сургуулиуд гадаадад зовлон, гуйранчлал л авчирдаг гэх дүрмээс гажсан тохиолдол бий юу? Бий. Сургуульд заалгаснаа үл тоон, эсрэг зүг рүү зүглэсэн хүмүүсийн тод жишээ бол Ли Куан Ю. Сингапурын амжилт нь Кембрижийн Фицуильям коллежийн төгсөгч Ли Куан Югийн гавъяа. Түүний эдийн засгийн багш Го Кенг Сви Лондоны эдийн засгийн сургуулийг мөн төгсжээ. Тэд нэгэн цагт социалист сэтгэлгээнд автсан байсныг Харолд Вилсоны "Ли бол манайхны нэг." гэж хэлж байснаас нь харж болно. Гэвч Ли, Го хоёр Британийн сэхээтнүүдийн савраас гармагцаа өөрсдийн оюунаараа бодож чадсан aгаад бодит ертөнцөд юмс тэс өөрөөр өрнөдгийг ажиглав. Британичуудын өөрсдөд нь өвлүүлсэн социализмаас ангижирсан тэд дэлхий дээрх хамгийн амжилттай эдийн засгийн нэгийг бүтээсэн юм. Олдвичийн ойролцоох амралтын өрөөндөө тухлах кардиган цамц өмссөн их сургуулийн багш нар Ли, Го хоёрын өөрсдөөс нь зам салсан явдалд харамсан толгойгоо сэгсэрч байгааг төсөөлөхөд бэрх биш.

Грекийн талаарх яриандаа эргэн оръё. Варуфакис зайлчихсан юм чинь байдал сайжрах байх гэж зарим хүн бодож болно. Харамсалтай нь түүнийг орлохоор томилогдсон Эвклид Цакалотос нь Оксфордын Хатан хааны коллежийн төгсөгч, нео-марксист нэгэн. Цакалотос докторын ажлаа Польш дахь сталинч аппаратчик явсан хүний удирдлага дор хийжээ. Хүн төрөлхтөнд учруулах британичуудын гай дуусах яагаа ч үгүй байна.

Жеймс Бартоломью /2015.07.25/

Орчуулсан: Мизес Монгол ТББ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 19 цаг 41 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top