x

ЮМЖЭЭ ГУАЙ

Британника монгол толь бүтээхэд нийт 200 орчим хүнийг урьж ажиллуулсан. Уг толийн химийн шинжлэх ухаантай холбоотой өгүүллүүдийг орчуулах химийн мэргэжлийн хүн хайж явтал 70 гаруй настай нэгэн эрхэм ирж билээ. Түүнийг Юмжээ гэдэг. Югославт боловсрол эзэмшсэн, англи, орос, хятад хэлтэй, хими технологийн мэргэжилтэй өвгөнтэй хорь шахам жилийн өмнө ингэж танилцсан юм. Дараа нь Юмжээ гуай бидэнд мэргэжлийнхээ дагуу олон ном бүтээлийн химитэй холбоотой зүйлсийг англи хэлнээс орчуулж өгсөн.

Юмжээ гуай хими технологич мэргэжилтэй хүн. Социализмын үед англи хэл сурсан хүн тун цөөн байсан, тэгээд ч сурчихсан ч гэсэн тэрийгээ хэрэглэх хэрэгцээ талбар бараг байдаггүй байжээ. Хэл судлалын бус мэргэжилтэй, англи хэлтэн инжинер техникийн боловсон хүчин манайд тун цөөн байжээ. Ер нь нам засгаас ч хөрөнгөтний хэл сурахыг төдийлөн таашаадаггүй байв. Хотын намын хорооны хуралд ирж үг хэлсэн Цэдэнбал “манай зарим сэхээтнүүд англи хэл шохоорхох боллоо. Юун түрүүн орос хэлээ төгс сайн сурах нь социализм байгуулж байгаа манай орны хувьд илүү ач холбогдолтой. Хөрөнгөт орны хэл сурч тэрийгээ юунд ашиглах гээд байгаа юм!” гэж анхааруулж байсан.

1959 онд Японд болсон худалдааны яармагт Гадаад худалдааны сайд асан Дорж тэргүүтэй төлөөлөгчид очиж айлчлахад Юмжээ гуай төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд оржээ. Эндээс англи хэл сурах нь маш ач холбогдолтой болохыг ойлгон бие даан суралцсан байна. Хятадын тусламжаар Сэлэнгэд цаасны үйлдвэр байгуулахад тэнд ажиллах мэргэжилтэн бэлдэхийн тулд түүнийг химийн мэргэжилтэйн хувьд Хятадад сургуульд явуулжээ. Харамсалтай нь 1966 онд Соёлын хувьсгалаас болон хоёр орны харилцаа эрс муудан оюутан ажилчдаа аль аль тал татан авлаа. Гээд цаасны үйлдвэр ажилласаар байсан тул Юмжээ гуай цаас үйлдвэрлэлийн хими технологид суралцахаа цааш үргэлжлүүлэхээр Югославт суралцахаар одвой.

Хэдийгээр нам засаг англи хэл сурахыг таашаадаггүй байсан ч гурав дахь орнуудтай хийх багашаар худалдаа харилцаанд англи хэлтэй мэргэжлийн хүн эрхбиш шаардагдаж таарна. Тийм хүн хуруу дарам байсан тул Юмжээ гуай аль социализмын үед сурсан англи хэлнийхээ буянаар олон хөрөнгөт оронд яван сайд дарга нарт хэлмэрч хийн нүд тайлсан байдаг.

Юмжээ гуай Италийн уран сайхны кинонд “жүжигчнээр” тоглосон байдаг. Италийн Марко Поло киноны зураг авалтад монгол царай хэрэг болжээ. Ингээд Югославт сурч байсан хэдэн монгол оюутныг Хубилай хааны түшээ, хамгаалалтын цэрэг зэрэгт зогсоон зураг аваад өнгөрчээ.

-Энэ нь надад гай болсон доо. Би ямар дуртайдаа очиж жүжиглэсэн биш. Залуу ч байж, Монголын тухай кино хийж байна, монгол оюутнууд кинонд зургаа авахуулаач гэхээр л бидний залуус огшоод л хөөрч очиж зураг авахуулсан. Зориулалтын хувцас өмсгөөд л биднийг тойруулж зураг авсан болохоос хэн нь ч ямар ч туслах дүрд тоглоогүй. Энэ маань сүүлд нь юм болохоор л илэрдэг сүүдэртэй тал болж хувирсан. Хэлмэрч хийгээд олон орноор явсан, тэр болгонд л Намын хянан шалгахад миний талаар матаас очино. “Наад нөхөр чинь хөрөнгөтний кинонд оролцож жүжиглэсэн шүү гээд л. Энэ нь намайг мэргэжилтний хувьд гадаадад томилолтоор явахад заримдаа саад болно, ер нь мэргэжлээрээ цааш ахих гэхээр өнөө л матаас илрээд заримых нь хувьд тун ноцтой гэмт хэрэг болон тодордог байлаа. 

Цаг чөлөөтэй болсон тээр хойно 70 гаран настай болсон Юмжээ гуай ингэж хуучилж билээ.

Одоо Юмжээ гуай 90 нас зооглож байна. Өдий насалтлаа ихийг бүтээж улс орныхоо нүүр царай болж явсан бахархам намтартай Юмжээ гуайдаа сайны ерөөл талбия.

Хүндэтгэсэн Б.БААБАР

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 18 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top