x

Сонгуулийн хуулийн өөрчлөлт: Намын жагсаалт нийслэлийн сонгогчийг төлөөлдөггүй

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг энэ долоо хоногт хийнэ. Ингэснээр ирэх 2024 оны сонгуулийг холимог тогтолцоо буюу пропорциональ, мажоритари хосолсон системээр явуулна.

Харамсалтай нь, эрх баригч нам Сонгуулийн тухай хуулийг хоёр долоо хоног хэлэлцэхдээ зөвхөн хүйсийн тэнцвэр, квотын асуудал дээр хоёр долоо хоног хий эргэлээ. Харин Үндсэн хуульд өөрчлөлт хийх хэмжээнд хүргэсэн сонгогчийн төлөөллийн асуудлаа таг мартаж, хав дарлаа. “Нэг мандатын ард байгаа сонгогчийн тоо хэт олон болсноос иргэдийн төлөөлөх эрх алдагдаад байна” гэж уйлан дуугараад, усан нүдлээд байсан хулгайчуудаас бүр нэг нь ч "тойргоо хэрхэн зурах, тойрогт хамаарч байгаа сонгогчийн тоог ойртуулах"  тал дээр нэг ч үг дуугардаггүй байна шүү.

Уг нь бол Үндсэн хуулийн өөрчлөлт, гишүүдийн тоог нэмэх асуудал сөхөгдсөн цагаас эхлэн “хотын тойрог, хөдөөгийн тойрог дахь сонгогчдын тоо хэт их зөрүүтэй байна. Нэг нь 20 мянгуулаа нийлээд УИХ-д нэг мандаттай байхад нөгөө нь 200 мянгуулаа нэг мандатын ард жагсаж байна. Энэ чинь иргэдийн сонгох эрхэд халдаж, ялгаварлал үүсгэж байна. Хотын тойргууд дахь мандатын тоог нэмж, хөдөөгийнхийг хасья. Хүн ам цөөтэй аймгуудыг нэгтгэж нэг тойрог болгоё” гэж мөн ч их “хуцсан” даа. Жирийн иргэн төдийгүй Үндсэн хууль судлаачид, хуульч мэргэжилтнүүд ч ингэж зөвлөөд явж байсан. Үндсэн хуульд гар хүрэхийн тулд МАН ч үүнийг нь ашигласан. Гэтэл яг Сонгуулийн хуулиа хэлэлцэх дээр ирсэн чинь нөгөөдүүлийнхөө өөдөөс зүгээр л нулимаад хаячихлаа.

Үндсэн хуулийн өөрчлөлт хэлэлцэж байхад “Мажоритари тойргуудынхаа мандатыг яаж хуваарилах юм бэ?” гэсэн гишүүдийн асуултад Н.Энхболд гуай “Хүн ам, нутаг дэвсгэрээр нь хуваадаг зарчимтай” гэж хуцсан. Атал Үндсэн хууль дээр “УИХ-ын гишүүн бол хүн ам, газар нутаг төлөөлөхгүй ээ. Монгол Улсын нийт иргэдийг төлөөлж, улс орны эрх ашгийн төлөө зүтгэнэ ээ” гээд цагаан дээр хараар биччихсэн байгаа. Н.Энхболд гишүүний яриад байгаа "нутаг дэвсгэрийн" зарчим хаана, ямар хуульд байна? Харин ч Сонгуулийн хуулиа батлахдаа анхнаасаа Үндсэн хуулиа зөрчөөд явсан. “Сонгуулийн тойргийг байгуулахдаа аймаг, дүүргийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, газар нутгийн хэмжээг харгалзан тойрогт ногдох мандатын тоог тогтооно” гэчихсэн. Ингэхэд газар нутгийн хэмжээ сонгуулийн тойрог, мандатын тоонд ямар хамаа байна аа. Бид ямар мал хариулах гэж байгаа юу? УИХ-ын гишүүн нь тухайн тойргийн сонгогчийг төлөөлж УИХ-д орж ирдэг. Орж ирсэн хойноо нийт иргэн, улс орны эрх ашигт үйлчилнэ гэсэн Үндсэн хуулийн заалттай. Гишүүний тангаргаа ч ингэж өргөдөг биз дээ.

Атал Үндсэн хуулийн зарчмаа зөрчсөн Сонгуулийн хуулийн энэ заалтаас болж манай парламент “жалганы парламент”, гишүүд нь “жалганы депутат, жалганы феодал” нэр аваад байгаа. Тойргийн мөнгө гэдэг авилгын систем бий болсон, гишүүд нь хүртэл (цөөнхийн гишүүддээ бүр өгдөг ч үгүй гэж байгаа) тэрнээсээ тэжээгддэг, тэгээд улс орны хөгжил, төсөв, эдийн засгаа сүйрүүлдэг, урагшаа харсан нэг ч бодлого явуулдаггүй. Цөөнхийн санал, дэмжлэгээр гарч ирсэн гишүүд нь үргэлж олонхийнхоо эрх ашгийн эсрэг явж ирсэн. Энэ бүхэн чинь Сонгуулийн хуульд байгаа энэ ганц заалтаас болж байгаа. Тэрийгээ ч өөрчлөхийг хүсэхгүй байна.

Үндсэн хуулийн өөрчлөлт, гишүүдийн тоо ярьж байхад ганц нэг гишүүн “Хотын тойргууд дээр мандатын тоог яаж нэмэгдүүлэх юм бэ?” гэж асуухад ажлын хэсгийн дарга Н.Энхболд “Хотын тойргийн төлөөлөл намын жагсаалтаар ороод ирнэ” гэж хуцдаг билүү. Тэгвэл нийслэлээ дангаар нь нэг тойрог болгоод пропорциональ сонгуулиа явуул л даа. Тэгж байж жинхэнээсээ хотын төлөөлөл болно биз дээ. Ингэж эргүүтэхгүй ээ, МАН-ынхаан!   

Тэгж яривал МАН төсөл нь өргөн баригдаагүй хууль батлах гээд явж байгаа шүү. Өнгөрөгч дөрөвдүгээр сард УИХ-ын ажлын хэсгээс өргөн барьж, иргэдээс санал авахаар parlament.mn дээр байршуулсан цор ганц хуулийн төсөлд нь "УИХ 76 гишүүнтэй, 38-ыг мажоритари тойргоос, 38-ыг намын жагсаалтаар сонгоно" гэсэн байгаа. Үндсэн хуульд заасан 126 мандат, 78:48 гэдэг заалт чинь Сонгуулийн тухай хуулийн төсөлд чинь суугаа ч үгүй байна. 

 Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 18 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top