x

Эрчим хүчний сайдын айлчлалыг УИХ-ын даргын айлчлал залгалаа

Монголын төлөөлөгчдийн ОХУ дахь айлчлал шил даран үргэлжилж байна.

Санкт Петербургийн Эдийн засгийн форум энэ оны зургадугаар сарын 14-17-ны хооронд амжилттай зохиогдож өндөрлөлөө. Форумын үеэр 3,8 их наяд рублийн үнийн дүн бүхий 900 гаруй гэрээ байгуулж, хэлцэл хийгдлээ.

Форумыг зохион байгуулах хорооны хариуцлагатай нарийн бичгийн дарга Антон Кобяковын мэдээлснээр энэ удаагийн арга хэмжээнд 600 гаруй байгууллага, бизнесийн компани оролцсоноос 150 гаруй нь ОХУ-ын найрсаг бус харилцаатай орнуудаас байжээ. “ОХУ-ын найрсаг бус харилцаатай орнуудын байгууллага, компаниуд өөрийн компанийн нэрээр биш өөр компанийн нэрээр оролцлоо. Тэдний бараг тал хувь нь ОХУ-д үлдэж бизнесийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр шийдсэн” хэмээн Антон Кобяков хэллээ. 2023 оны форумын цар хүрээ КОВИД-19 цар тахлын өмнөх хэмжээнд очсоныг тэрбээр онцлон тэмдэглэлээ. Энэ жилийн форумд Арабын нэгдсэн Эмират, Хятад, Энэтхэг, Мъянмар, Казахстан, Куба, АНУ-аас хамгийн олон тооны төлөөлөгч ирсэн байна.

Санкт Петербургийн Эдийн засгийн форумд оролцсон Монголын төлөөлөгчдийн ажлын үр дүнг Оросын хэд хэдэн мэдээллийн суваг “гайхам амжилттай” хэмээн онцолсон байна. Монгол Улсын төлөөлөгчдийг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн ахалсан юм. Б.Чойжилсүрэн сайд ОХУ-ын Эрчим хүчний сайд Николай Шульгинов нар уулзаж, Сэлэнгэ мөрний цутгалан дээр УЦС барих ажлын талаар санал солилцлоо. Энэхүү УЦС-ыг барих ажил 2016 оноос хойш зогсонги байдалд ороод байсан юм. Хоёр сайдын уулзалтын үр дүнд УЦС-ыг барьж байгуулах ажлыг шийдвэрлэх зорилго бүхий хоёр орны Эрчим хүч болон Байгаль орчны яамдын төлөөлөл бүхий ажлын хэсгийг байгуулахаар боллоо.

“Хамгийн боломжтой хувилбарыг сонгохын тулд хоёр орны судлаач, шинжээчдийн харилцан яриа хэлцлийг тогтмолжуулах нь чухал байна” хэмээн Б.Чойжилсүрэн сайд сэтгэгдлээ хуваалцжээ. Хоёр орны байгалийн хийн салбарын хамтын ажиллагааны тухай мөн уулзалтын үеэр хөндөгдсөн бөгөөд ялангуяа “Сила Сибири-2” төслийн үргэлжлэл болсон хий дамжуулах “Союз-Восток” төслийн талаар санал солилцлоо.

Мөн Улаанбаатарын ТЭЦ-3 станцын өргөтгөлийн ажлын талаар Эрчим хүчний сайдууд хэлэлцлээ. ТЭЦ-3 нь ОХУ-ын мэргэжилтнүүдийн Монголд хэрэгжүүлэх эрчим хүчний хоёр дахь төсөл болох юм.  Монголын эрчим хүчний 60 хувийг хангадаг ТЭЦ-4 станцын ажлын өргөтгөлийг ОХУ-ын мэргэжилтнүүд саяхан хийж гүйцэтгэсэн юм.

ТЭЦ-3 станцын өргөтгөлийн хүрээнд нийтдээ 250МВт хүчин чадал бүхий хоёр шинэ эх үүсвэрийг барихаар яригдаж байгаа. Энэхүү төслийн ажилд ОХУ-ын “Интер” РАО болон “РОТЕК” компаниуд оролцохоор урьдчилсан байдлаар яригдаж байгаа бөгөөд төслийн санхүүжилт болох 100 тэрбум рублийг ОХУ-ын экспортын кредитээс бүрдүүлэхээр төлөвлөж байна. Монгол Улсын эрчим хүчний хангамж эрэлтээ хангаж чадахгүй байгаа юм. Монголын ТЭЦ-үүд нь нүүрсээр ажилладаг бөгөөд үйлдвэрлэж буй эрчим хүчний хэмжээ нь жилдээ 1 ГВт байна. Жил ирэх тусам Монголын эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж байгаа бөгөөд 2030 он гэхэд 4 ГВт хүрэх тооцоо байгаа юм.

Монгол Улсын газар зүйн байрлалын онцлогтой хамааралтай өөр олон асуудал форумын үеэр хөндөгдлөө. Тухайлбал, хилийн боомт, шалган өнгөрүүлэх цэгүүдийн ажиллах цагийг уртасгах, тоог нэмэгдүүлэх, Монголоор дамжин өнгөрөх олон улсын транзит тээврийг хөгжүүлэхийн тулд боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг асуудал хөндөгдлөө.

Форумын үеэр Монголын “Даян дээрх энерги” компанийн захирал Мөнхбаатрын Бямбаа, ОХУ-ын “Русатом-олон улсын сүлжээ” комплексийн ерөнхийлөгч Вадим Титов нар стратегийн хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурлаа. ОХУ-ын “Росатом” компани нь Монгол Улсад атомын болон сэргээгдэх эрчим хүчний (салхин болон усан) төслүүдэд оролцохоос гадна, цөмийн анагаахын салбар, композит материал үйлдвэрлэл, хотын дэд бүтцийн дижитал шийдлийн төслүүдэд оролцоно.

Монголын төлөөлөгчдийн Эдийн засгийн форумын үйл ажиллагаа дуусангуут залгуулаад Монголын парламентын спикер Гомбожавын Занданшатарын албан ёсны айлчлал ОХУ-д эхэллээ. Спикерийн айлчлал зургадугаар сарын 22 хүртэл үргэлжилнэ.

УИХ-ын дарга Г.Занданшатар айлчлалынхаа үеэр ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дарга Валентина Матвиенко болон Төрийн Думын дарга Вячеслав Володин нартай хэлэлцээр хийнэ. Монгол Улсын Их хурал болон ОХУ-ын Холбооны хурлын хамтын ажиллагааны хамтарсан комиссийг байгуулах баримт бичигт гарын үсэг зурна.

Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны түвшинд  тээвэр, эрчим хүч, уул уурхайн олборлох салбарын хамтарсан төслүүдийг хөгжүүлэх, мөн Орос-Монгол-Хятад гурван улсын Эдийн засгийн коридорын хүрээнд хийгдэх төслүүдийн яриа хэлэлцээ болохоор хүлээгдэж байна.

С.ПАЛАМ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 19 цаг 42 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top