x

Ц.Амгаланбаатарын ард Ц.Элбэгдорж, Б.Хурц биш, Ц.Нямдорж, Х.Нямбаатар нар байх магадлалтай

С.Зоригийн хэргийн яллагдагч Ц.Амгаланбаатар өөртөө гэрчийн хамгаалалт хүсч, ХЭҮК-т хандсан тухай мэдээлэл өнгөрсөн долоо хоногийн гол дуулиан байлаа. Нийгмийн сүлжээгээр нэвт явсан, мэдээллийн бараг бүх сайтаар цацагдсан энэ мэдээллийг өчигдөр орой 25-р суваг телевиз 168 цагаараа онцолж, Ц.Амгаланбаатарын яриаг бүтнээр нь давтсан нь бүр ч гайхал төрүүлэв. Долоо хоногийн хугацаанд хэдэн ч удаа давтсан юм бүү мэд.

Мэргэжлийн байгууллага, мэдээллийн телевизүүд ингэж болдог ч юм уу? Мэдээллийн үнэн бодит байдлыг эрхэмлэх, эх сурвалжийг нягтлах, хүний нэр төр, алдар хүндийг эрхэмлэх, худал мэдээллээс хамгаалах гэх мэт мэргэжлийн зарчим, ёс зүй гэдэг зүйл хаана байна? Нийгмийн сүлжээнд хэдэн саяараа байдаг троллуудтайгаа яг адилхан мэдээлэл дамжуулдаг, мэдээллийнх нь эх сурвалж хүртэл нэг байж болдог юм уу? Ц.Амгаланбаатар гэдэг хүн хэзээ, яагаад, ямар шалтгаанаар ийм мэдээлэл хийх болов? гэдэгт дүн шинжилгээ хийх, шалтгааныг нь эрж хайх сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаа хаана байна?

Харин манай телевизүүд Ц.Амгаланбаатарын яриаг тэр чигээр нь дамжуулаад араас нь "Шоронд хүнийг эрүүдэж байгаад хэрэг хүлээлгэх, ял наймаалцах явдал байдаг юм биш биз" гэх өнгөтэй өнөөх л улиг болсон тайлбараараа унжуурга хийгээд дамжуулж байна. Атал Ц.Амгаланбаатарын ярианд нэр дурдагдсан хүмүүс, Ц.Элбэгдорж, Б.Хурц гэдэг хүмүүст хамгаалагдах ёстой нэр төр гэж байхгүй юу? Хэрвээ Ц.Амгаланбаатар “Х.Нямбаатар, Ц.Нямдорж хоёр надтай ял наймаалцаад буцчихлаа” гэж ярьсан бол ХЭҮК-ийнхон энэ мэдээллийг гадагш нь гаргаж цацах байсан уу?

Бодит байдал гэвэл Ц.Амгаланбаатарыг эрүүдсэн, ял наймаалцсан хүн нь Ц.Элбэгдорж, Б.Хурц хоёр биш, Ц.Нямдорж, Х.Нямбаатар хоёр байх магадлалтай. Хэрвээ түүнийг “С.Зоригийн хэргийг хүлээчихвэл чамайг үхсэн болгоод АНУ руу гаргачихна” гэсэн нь үнэн юм бол тэр чигээрээ АНУ руугаа явахын оронд яагаад хоёрхон жилийн дараа хэргээ задалсан байх вэ? Яагаад Ц.Нямдорж хаалттай хорих ангиар эргэлдэж, төлөөнийн хүнээ дотогш нь оруулж Ц.Амгаланбаатартай уулзуулав, тэрний дараа Ц.Амгаланбаатар яагаад хэргээ задалсан байх вэ?

С.Зоригийн аллагын хэргийг шүүхээр эцэслэн шийдсэн нь 2017 оны арванхоёрдугаар сар. Ц.Нямдорж “эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн байна” гэж зарласан, нууцын архиваас бичлэг задалсан нь 2019-2020 он. Тэрэндээ тулбал тухайн үед Ц.Нямдорж гэдэг хүн өөрөө “хэргийн захиалагчийг шалгахад саад учруулсан, хэргийн холбогдогч нартай харилцаа тогтоосон” үндэслэлээр тагнуулд шалгагдаад явж байсан хүн шүү дээ. Энэ хэрэгт хяналт тавьж байсан прокурор Г.Эрдэнэбат С1 телевизийн “Цензургүй яриа”-гаар орохдоо өөрийн амаар хэлсэн үг.

Тэгээд Ц.Нямдорж гүйцэтгэх ажлын бичлэгийг задалж, “эрүүдэн шүүлт”-ийн тухай цацсаны дараа захиалагчийн хэргийг шалгаж байсан ажлын хэсгийг тараасан, Ц.Нямдорж дээр явуулж байсан шалгалтын ажиллагааг ч зогсоосон. Энэ ч гэсэн прокурорын эх сурвалжтай үг. Одоо гэнэт тайзан дээр гарч ирсэн Ц.Амгаланбаатарын ард ч гэсэн Ц.Нямдорж, Х.Нямбаатар хоёр байх магадлалтай. Нэг нь Монголын хуулийн салбарыг хорин жил толгойлсон, нөгөө нь одоо ч толгойлж байгаа хүмүүс. ШШГБ бол Хууль зүйн, дотоод хэргийн яамны харьяа байгууллага. ХЭҮК-ийнхныг ШШГБ-ын харьяа хаалттай хорих анги руу оруулж, ялтантай уулзуулсан хүн ч гэсэн Хууль зүй, дотоод хэргийн сайдаас өөр хүн байх боломжгүй. Анх мэдээллийг цацахдаа л “Ц.Амгаланбаатар ХЭҮК-т хүсэлт гаргалаа" гэж эхэлснээс үзвэл уг ярилцлагын эх сурвалж нь ч ХЭҮК юм байна. 

Хоёрдугаарт, хэрвээ Ц.Амгаланбаатарыг эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн, ял наймаалцсан нь үнэн юм бол яагаад өмнө нь Т.Чимгээ, Б.Содномдаржаа нартай хамт хэргийг нь хэрэгсэхгүй болгоогүй юм? Өмнө үйлдсэн хүн амины хэргийг нь цагаатгах боломжгүй ч "С.Зоригийн аллагын хэрэгт холбогдолгүй" гэдгийг нь нотлох хангалттай хугацаа байсан шүү дээ. Гэтэл тийм зүйл болоогүй мөртлөө яагаад өнөөдөр гэнэт гарч ирээд гэрчийн хамгаалалт хүсэв? Ингэхэд ШШГБ-д ял эдэлж байгаа хүний аюулгүй байдал нь ШШГБ, салбарын яамны асуудал биш юм уу?

Ингээд харсан ч Ц. Амгаланбаатартай ял наймаалцсан хүн нь Ц.Элбэгдорж, Б.Хурц биш, Ц.Нямдорж, Х.Нямбаатар байх магадлалтай. Сонгууль дөхөхөөр л МАН-ын гаргаж ирж сэвдэг ганц сэдэв нь. Өмнө нь нэг удаа Ц.Нямдорж өөрөө шорон луу явж орсон бол энэ удаа ХЭҮК-ийнхон өмнөөс нь ажлыг нь хийж өгч байна.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (108.162.216.133)
    Сэдэв байсан. Гол дуйлаан биш.
    2023 оны 06 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 18 цаг 43 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top