x

Та төрүүлсэн ч гэлээ “түүнийг яах нь таны эрх” биш

Зуны улирал бол монголчуудын хувьд ид “хүүхдээ хүчирхийлдэг” улирал. Яаж гэж үү?

Хүчирхийлэл гэдгийг хүмүүсийн дийлэнх нь зодох, зандрах, айлган сүрдүүлэх үйлдлүүд гэж ойлгодог. Тэгвэл эдгээрийн алийг нь ч хийгээгүй хэр нь эдгээрээс дутахгүй хүнд хохирлыг бид хүүхдэд үзүүлсээр байдаг. Энэ бол үл хайрхах хүчирхийлэл юм. 

Бид хүүхдүүдээ дараах үндсэн дөрвөн төрлөөр үл хайхардаг:

  • Бие махбодын

  • Боловсрол олгох байдлын

  • Харилцааны

  • Эрүүл мэндийн

Хүүхдүүд маань том болоод нийгмийн дунд хөнгөхөн шиг биеэ авч явч чадах болов уу? Эсвэл бусдын өмнө буруутай мэт доогуур харж, эсвэл бусдад уураа гаргасан нэгэн болох болов уу? Эсвэл том болж ч амжихгүй ганцаардан цөхөрч, амиа ч хорлох, эсвэл ямар нэг золгүй явдалд өртөж мэднэ. Таагүй муухай зүйл бичиж байна л даа, гэвч бодит амьдрал дээр ийм зүйл болсоор байгаа. Энэ бол насанд хүрэгчид бидний хайхрамжгүй хандлагаас болж үүсдэг явдлууд. Үл хайхрах хүчирхийллийг дараах байдлаар задлан авч үздэг аж:

Бие махбодын үл хайхрал

Голын эрэг сайхан. Хэдэн гэрээрээ зугаалах бүр ч сайхан. Хүүхдүүд тоглоод л, эмэгтэйчүүд гал дээр мах шараад л, эрчүүд хүйтэн шар айраг залгилаад л. Монголын зун богиныг хэлэх үү, бүгд л агаар луу тэмүүлцгээнэ. Гэхдээ томчуудын тоглоом, шар айраг, архи анхаарлыг нь бүрэн татах хооронд хүүхэд алга болчихдог аймшигтай зүйл мэр сэр гардаг нь харамсалтай. Статистикийн тоо аймшиг төрүүлэхгүй байж болно. Гэхдээ тэр тооны ард байгаа айл болгоныг төсөөлөөд үзнэ үү!

Энэ бол хүүхдэд тавих хараа хяналтын зөвхөн нэгээхэн хэсэг буюу голын эргийн л явдал. Гэтэл жил тойрон, гэртээ ч бид хүүхдээ томоотой бай гэж зандрахаас өөрөөр анхаардаг билүү. Дэлгэцэнд донтсон эсэх, хэн нэгэн гаж донтонтой чаатлаж байгаа эсэх, хэсэг хүүхдүүдтэй нийлж хорт бодис хэрэглэж байгаа эсэхийг бид мэдэхгүй шүү дээ. Санахаараа хаа нэг хөмсөг зангидан асуухаас хэтрэхгүй. Өөрөө нялх амьтан байхад дүүг нь харуулна. Цаашлаад дулаан хувцас, орон байр, тохирох хоол тэжээлээр хангах гэх мэт наад захын хэрэгцээ энэ ангилалд ордог байна.

Боловсрол олж авахыг нь анхаардаггүй байдал

Монгол Улсын хуулиар хүүхэд бүр л сургуульдаа явж байгаа л даа. Гэхдээ та “даалгавраа сайн хий!” гэж зандрахаас өөрөөр хичээлд нь хэр анхаарал тавьж байна даа. Багштай нь ярьдаг эцэг эхчүүд бишгүй л бий. Гэхдээ саяхан болсон Боловсролын яамнаас гадны нэгэн байгууллагатай хамтран хийсэн судалгаанд багш нар хүүхдүүдийн үнэлгээг үндэслэлгүй өргөж байгаа нь тогтоогдсон байсан. Тэгэхээр бид хүүхдүүдээ “жинхэнээрээ” анхаарахгүй бол болохгүй болсон байгаа биз? Нөгөө талаар хүүхдийн сурлагыг сургууль нь л даах ёстой гэсэн хандлагаа хаяхгүй бол хол явахгүй шүү. Бид багш шиг нь хичээл зааж мэдэхгүй ч хичээлээ тайван, анхааралтай хийх орчин нөхцөлийг нь бүрдүүлэх үүрэгтэй хүмүүс. Гэтэл гэртээ хичээлээ давтах, давтлагад суух цагаас нь хумсалж гэрийн ажилд зарах, дүүг нь харуулах гэх мэтээр бид хүүхдүүдийнхээ боловсрол эзэмших эрх, нөхцөлийг нь хулгайлсаар байдаг. Энэ бол хүчирхийлэл гэдгийг дэлхий нийтээрээ ойлгож, асуудал болгон хэлэлцэж байна. 

Харилцааны үл хайхрал

Та хамгийн сүүлд хэзээ хүүхдийнхээ асуултанд зав гарган хариулсан бэ? Дараагийн асуулт: Та хэзээ хамгийн сүүлд хүүхдийнхээ асуултыг “завгүй байнаа, дараа болоё” гэж бултсан бэ?

Магадгүй хоёр дахь асуултын хариултыг та илүү санаж байж мэдэх юм. Бүр магадгүй асуултаас нь зүгээр төвөгшөөх битгий хэл няцааж, зандарч орхисон ч байж мэднэ. Хүүхэд яг тухайлан өөрийгөө “хэрэггүй амьтан” мэтээр бодохгүй ч тийм мэдрэмж төрсөөр байдаг. Тэр нь давтагдсаар тийм л мэдрэмжтэй нэгэн болж өсч торнин, нийгэмд хөл тавих болно. 

Амиа хорлосон хүүхдүүдийн ар гэр дандаа юу гэж хэлдэг гээч, “сонин юм даа, зүв зүгээр л байсан даа...”. Тэгвэл хүүхэд зүгээр байгаагүй, сэтгэл санааны гүн хямралд орчихсон байдаг байх нь. Бид юу ч мэдэхгүй. Анзаардаггүй нь төдий зэрэг. Мөн амиа хорлох оролдлого хийсэн хүүхдүүд юу гэж хэлдэг вэ:

-Ярилцах хүн байгаагүй юм.

-Эцэг эхтэйгээ, багштайгаа яагаад ярилцаагүй вэ?

-Тэднүүс намайг хэзээ ч тоохгүй, мэдэхгүй, ойлгох ч гүй!

Хүүхдүүд ингэж л боддог. Хүүхдүүдтэйгээ чин сэтгэлээсээ ярилцаагүй, ойлгох гэж хичээгээгүй эцэг эхчүүд гараа өргө гэвэл заал бараг тэр чигээрээ ярс хийтэл өргөнө. Монгол эцэг эхчүүдийн хүүхэдтэйгээ ярилцах ганц хэв маягийг одоо танилцуулая: “Би чиний насан дээр юун элдвийн юм бодох, хичээлээ хийгээ л, хоолоо хийгээ л, гэрээ цэвэрлээд л байж байдаг байлаа. Маягла чи!”. Дэндүү танил байгаа биз?

Эрүүл мэндийн үл хайхрал

Хүүхдүүд “шинээрээ байгаа” юм чинь гэсэн бодол бидэнд байдаг. Бидэнд тохиолддог эрүүл мэндийн асуудлууд тэдэнд байхгүй гэж боддог. Энд хатгаад гэнгүүт битгий маяглаад бай гээд л “эдгээчихнэ”. Ялангуяа өсвөр насныханд бэлгийн бойжилттой холбоотой олон л асуудал байдаг шүү дээ. Зөвхөн томчуудад л урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөө хэрэгтэй юм биш. Тэдэнд ч бас хэрэгтэй. Хамт эмнэлэг яв. Бие хааг нь асууж бай. Сэтгэл зүйч дээр оч. Танд ярьж чадахгүй байгаа асуудал түүнд үй түмээрээ бий.

Бид яах ёстой вэ?

“Чамайг төрүүлж болсон юм, алах нь ч миний дур” гэж загнах нь элбэг биш ч хааяа сонсогддог л зүйл. Мэдээж алах гээгүй. Гэхдээ тийм хандлага байгааг энэ яриа харуулж байгаа юм. Өөрөөр хэлбэл та төрүүлсэн ч түүний эрхийг ямар нэг байдлаар зөрчих эрх танд байхгүйг сана. Тэр танаас 20,30,40 дүү, юу ч мэдэхгүй тэнэг бацаан байж болно. Гэхдээ түүнд заяагдмал болон ноогдмол бүх эрх бий. Хуулиндч тодорхой заасан байдаг. Тиймээс хуулийн хариуцлагатай гэдгийг ч бас ойлгоцгооё.

Хол ойр байх нь хамаагүй, хүүхэдтэйгээ ярилц. Утсаар  ярь. Түүнийг битгий шоол, битгий үл тоомсорло. Тэдний найз бай.  Ингэснээр та ирээдүйн хүчирхэг бие хүнийг бүтээж байгаагаараа бахархаарай.

“Мөр бүтэн гэдэс цатгалан” гэсэн монгол хэллэг бий. Айл бүрийн амьдралын түвшин өөр ч хүүхдээ мөр бүтэн, гэдэс цатгалан байлгах арга олддог л хорвоо. Харин архи, хорт зуршлын хэрэглээнээс болоод хүүхдээ хайхардаггүй айлууд олон бий. 

Хүүхдийг дэлгэцээр саатуулахаа больцгооё. Утас бариулаад л санаагаа амраадаг аав ээж бишгүй л харагддаг. Гэтэл хүүхдийн тань тархи, сэтгэл зүй хохирол амссаар байна. Мөн хүүхдийн нойр хамгийн чухал. Унтах цагт нь унтуулж сургах нь түүний амьдралын дадал, эрүүл мэнд, сэтгэл зүйд ньөгч буй маш том хөрөнгө оруулалт болно

Хүүхдийн хараа хяналт хамгийн чухал. Толгойгоо шааж, үсээ зулгаагаад ч тэр харамсалтай агшин хэзээ ч эргэж ирэхгүй. Тийм явдал тохиолдохгүй байх ганцхан боломж нь таны болгоомж, дадал зуршил. Гол усны эрэг, гал тогооны халуун үйл ажиллагаанууд, гудамж, зам талбай гээд хаа сайгүй аюул отож буй. Та энэ бүхнээс хүүхдээ хамгаалж, анхаарах нь тэдэнд ч бас сэргийлэх дадал суулгаж буй амьдралын хичээл болно.

Артаньян /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 18 цаг 43 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top