x

Сурагчийг сургуулиас хөөх чинь ялгаварлал, гадуурхал шүү, Боловсролын сайд аа?

Хичээлийн жил эхлэхээс урьтаж бас нэгэн асуудлыг хөндөх хэрэгтэй болов. Баянгол дүүргийн нэгэн сургууль дээр ахлах ангийн хоёр сурагч нийлж багшийгаа зодсон, үүний улмаас зодоон хийсэн сурагчийг сургуулиас хөөсөн тухай "Өдрийн сонин" мэдээлжээ.

Зодуулсан гэх багш энэ тухай “энэ бол зохион байгуулалттай гэмт хэрэг” хэмээн мэдүүлсэн бол тус сургуулийн сурагчид уг багшийн тухай арай өөр зүйлийг өгүүлсэн байна. Тухайлбал, хүүхдүүдийг ялгаварладаг, царай зүсээр нь доромжилж гутаадаг, эмэгтэй сурагчдын биед хамаа намаагүй хүрдэг, айлгаж ичээдэг ёс зүйгүй багш гэжээ.

Баянгол дүүргийн цагдаа уг хэргийг шалгаад гэмт хэрэг, зөрчлийн бүрэлдэхүүнгүй гэж үзээд хэргийг хаасан атал сургуулийн захирал, удирдлагууд хүүхдүүдийг сургуулиас хөөсөн байна. Ингэхэд сургуулийн дүрэм журамд ийм зүйл бий юу? Байдаг бол яагаад?

Уг нь бол орчин цагийн Монгол Улсад хэн нэгний гэм буруутай эсэхийг зөвхөн шүүх шийддэг. Гэтэл цагдаагийн байгууллага “гэмт хэрэг, зөрчлийн бүрэлдэхүүнгүй” гээд хэргийг хаачихаад байхад сургууль яагаад хүүхдүүдийн эрхийг зөрчиж, хууль шүүхийн байгууллагын ямар нэг шийдвэргүйгээр сургуулиас хөөв? Хүүхдэд буруу байлаа гэхэд үүнийх нь төлөө сургуулиас хөөх, сурч боловсрол эрхийг нь хасах эрх сургууль, боловсролын байгууллагад бий юу?

Сурагчдын өгсөн мэдээллээс харахад тухайн багш өөрөө ч гэсэн өөгүй нөхөр биш аж. Сурагчдыг ялгаварладаг, доромжилдог, эмэгтэй сурагчидтай зүйл бусаар харьцдаг, айлгаж ичээдэг гээд боловсролын байгууллагад ажиллуулж болохооргүй ёс суртахуунтай нөхөр байна. Үүнийх нь төлөө хүүхдүүд багшийгаа хариу шийтгэсэн бол тухайн сургуулийн удирдлага ч гэсэн хариуцлага хүлээх ёстой. Хүүхдүүдийн суралцах орчинд ийм нөхцөл байдал үүсгэснийхээ төлөө, ийм багш ажиллуулсныхаа төлөө өөрөө шүүхийн өмнө зогсох ёстой юм.

Гэтэл “сургуулийн нэр төр” гээд сурагчаа сургуулиас хөөнө гэдэг бол нэг төрлийн ялгаварлал юм. Нөгөө талаас хүүхдийн сурч боловсрох эрхэнд халдаж буй үйлдэл. Сургууль, боловсролын байгууллага хэдийгээр хүүхдэд боловсрол олгох үүрэгтэй ч үүнээс илүү чухал үүрэг нь хүүхдийг ямар нэг байдлаар ялгаварлалд өртүүлэхгүй байх, сурч боловсрох тэгш боломжоор хангах явдал. Харамсалтай нь манай боловсролын систем одоо хэр нь үүнд бэлтгэгдээгүй хэвээр байна. Тиймээс “сургууль, боловсролын байгууллагын нэр хүнд” гэдгээр халхавчлан хүний эрхийн зөрчил гаргадаг, хүүхдийн эрхийг зөрчдөг явдал хадгалагдсан хэвээр. Яг өмнөх нийгмийн үе шиг.

Уг нь бол ардчилсан нийгэмд төрийн байгууллага, төрийн нэр хүнд гэдэг зүйл байдаггүй. Харин хувь хүний эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүндийг хамгаалах үүргийг төр өөрөө хүлээдэг. Гэтэл Монгол Улс иргэний ардчилсан нийгэмд шилжээд 30 гаруй жил болж байхад боловсролын байгууллагаасаа эхлээд төрийн бүх байгууллагууд нь үүнийг ухамсарлаагүй, амьдарч байгаа нийгмийнхээ ёс суртахууныг  таньж мэдээгүй байна гэдэг бол жинхэнээсээ “боловсролгүй байдал” юм.

Өмнөх нийгмийн үед жишээ нь муу сурлагатай хүүхдүүдийг “мэдрэл муутай” гээд тусгай сургууль руу шилжүүлчихдэг, жаахан сахилгагүй, хөдөлгөөнтэй нэгийг нь наймдугаар анги төгсөнгүүт нь “ажилчин ангийн" эгнээнд шилжүүлэхээр ТМС /Техник мэргэжлийн сургууль/-д хүчээр хуваарилдаг байлаа. Тухайн хүүхэд ирээдүйд хэн болох, ямар мэргэжил эзэмших, нийгмийн аль анги давхаргад багтахыг хүүхэд өрөө биш, төр, төрийн байгууллагууд өмнөөс нь шийддэг. Социализмын үеийн шүүх гэдэг нь нэр төдий, шүүхийн өмнөөс нам, төрийн байгууллагууд шийдвэр гаргадаг байж. Сургууль, боловсролын байгууллага дотор байсан энэ ялгаварлал өнөөдрийг хүртэл өвлөгдөөд, амь бөхтэй явж байна л даа. 

Жилийн өмнө байх. Манайдаа нэртэйд ордог нэг өмгөөлөгчийн охин "найзынхаа толгой дээр халуун кофе" асгасан хэргээр МУИС-ийн Хууль зүйн сургуулиас хөөгдөж байлаа. Тус сургуулийн захиргаа ч гэсэн "Ийм ёс суртахуунтай хүн хуульч мэргэжлээр ажиллах ёсгүй" гэдэг үндэслэлээр, үнэн хэрэгтээ бол сургуулийнхаа нэр хүндийг хамгаалахын тулд оюутнаа сургуулиас хөөсөн хэрэг. Хэдийгээр уг оюутан "хуульч  мэргэжлээр ажиллах ёс суртахууны эрхгүй" байж болох ч түүнд хууль зүйн боловсрол олгохоос татгалзах эрх сургууль, боловсролын байгууллагад бий юу гэдэг бас л эргэлзээтэй.    

Б.СЭМҮҮН

  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (172.69.252.157)
    Охидууд багшийг оролддог бол яахуу, Багшийг зодсон сурагчийг хүүхдийн колонд явуулах нь зүйтэй
    2023 оны 08 сарын 31 | Хариулах
  • Зочин (172.69.252.161)
    Сурагчдыг хөөгөөгүй гэсэн. Өөр сургууль руу эцэг эх нь сургуулийн удирдлагатай нь ярилцаж шилжүүлсэн юм билээ. Асуудлаа сайн судалж бодит эх сурвалжаас мэдээлэл авч нийтлэл бичээч. Яаж ч бодсон багшийг зодно гэдэг буруу.
    2023 оны 08 сарын 21 | Хариулах
    • иргэн
      Охидоор оролдсон бол зодох нь зөв.
      2023 оны 08 сарын 21
  • Зочин (172.69.252.164)
    Багшаа зодчихоод байвал хэцүү л юм байна Одоо зодож байна Яваандаа багш нарын амь насанд халтай л юм
    2023 оны 08 сарын 16 | Хариулах
  • Зочин (172.68.93.135)
    Наад багш чинь л шар сэмжилж найз охидоор оролдсон эр хүн шиг хариу барьсан сурагчид
    2023 оны 08 сарын 16 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 18 цаг 43 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top