x

Нэг голын усанд хоёр удаа ордоггүй: Х.Баттулга

Ерөнхийлөгч асан Х.Баттулга “Хөх Монголын хөх туг” хөдөлгөөн байгуулаад хөдөөгүүр “аялан тоглолт” (чуулга уулзалт) хийж яваа зураг соошил орчинд үзэгдэх болов. "Аялан тоглолт"-ыг нүүрсний хулгайн хэргээр АТГ-т шалгагдаж байгаа А.Адъяасүрэн гишүүн, “босоо” Ганбаа нар дагалдсан нь үзэгчдийг улам ч хөгжөөж байх шиг байна. 

Зарим нь санаатай санаандгүй эндүүрч, “Л.Гантөмөр Х.Баттулгатай нийлээд орон нутгаар явж байна” гэх мэдээллийг соошилд сэвсэнээс үзвэл экс Ерөнхийлөгчийн энэ үйлдэл байндаа тусч байгаа бололтой. Ингэж харагдуулах нь түүний гол зорилго. АН аль болох муу муухай харагдаж байж МАН-д хожил нь ирнэ шүү дээ. Л.Оюун-Эрдэнэ сонгуульд ялагдвал хамгийн түрүүнд шоронд орох хүмүүсийн нэг учраас өөрөөр байх аргагүй. Арга барагдвал хөдөлгөөнөө нам болгоод сонгуульд ороход АН-ын авах саналаас хумсалж чадна гэсэн тооцоотой. 

Түүнээс биш Л.Гантөмөрийн хувьд Х.Баттулгад “Баяртай” гэдгээ аль хэдийн хэлчихсэн. Зүгээр намын жирийн гишүүний хувьд нам дотроо амьдраад явж болох хэдий ч сонгуульд нэр дэвших болон сонгуульт албан тушаал хаших талаар яриа байх боломжгүй. Ядаж л өнгөрсөн хоёр удаагийн УИХ, орон нутгийн сонгуульд АН-ыг ялагдуулсных төлөө Х.Баттулга гэдэг хүнтэй “улс төрийн хариуцлага” ярих ёстой. Ингэж чадахгүй бол намын дарга байгаад яах юм. С.Эрдэнэ гэдэг хүн нэг удаа “Х.Баттулгыг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэн хариуцлагаа би хүлээнэ ээ. Энэ хүнийг яасан ч АН-д эргэж оруулахгүй” гэж хэлсэн удаатай. Хэлсэндээ ч хүрсэн. Х.Баттулга гэдэг хүнтэй бүтэн гурван жил дайтаж байж намынхаа тамгыг авч үлдсэн. Л.Гантөмөр түүнээс дор байх гэж үү?

Гэвч АН-ын зарим гишүүдийн хувьд Х.Баттулга гэдэг хүн “хаан” хэвээр байгаа. Ялангуяа түүний нүүрс, төмөр замаас угаасан “хар” мөнгө дуусаагүй цагт. Сая орон нутгаар явахдаа ичих ч үгүй тайзан дээр “Дөрвөн жил төрийн тэргүүн хийгээд үзчихээр чинь энэ улс орны төлөө үнэхээр сэтгэл шимширдэг юм байна. Олон орны төрийн тэргүүнүүдтэй уулзаад ярилцаад үзэхээр тархи толгой задардаг юм байна” гээд зусардаад зогсож байна лээ. Уг нь энэ тухай “мориноосоо буугаад” бодох биш, “мориндоо мордоод” хиих ёстой байсан юм л даа. Атал 2017 онд Ерөнхийлөгчөөр сонгогдоод хамгийн түрүүнд хийсэн ажил нь юу байлаа?

Тавантолгойн ордын эргэлтэнд оруулахаар (УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэхээр) хөрөнгө оруулагч нартай ажиллаж  байсан Ерөнхий сайд асан М.Энхсайханыг “Тавантолгойн ордыг 60 жилээр зарах гэрээ хийх гэж байсан” (ядаж хийчихсэн ч биш шүү) гэж гүтгээд, УЕП-ын газар дээр өөрийн биеэр очиж үүрэг даалгавар өгөөд хилс хэргээр шоронд хийсэн. Оюутолгойн ордыг хөдөлгөж, өнгөрсөн 30 жилийн түүхэнд хамгийн том хөрөнгө оруулалтыг оруулж ирсэн хоёр сайдаа суулгасан. Нэгийнх нь хэрэг хэрэгсэхгүй болоод буцсан ч гэлээ үр дүнд нь Монголыг сонирхож байсан гадаадын бүх хөрөнгө оруулагч нар дайжиж гарсан.

Эцэст нь уул уурхайн үр ашигтай гэсэн бүх ордыг төр аваад, мөнгөнийх нь урсгалыг нэг нам контрольдоод явж байна. Монголд эрүүл саруул улс төр, улс төрийн өрсөлдөөн байхгүй болсон. Монголчууд нийтээрээ уул уурхайгаас орж ирж байгаа төрийн мөнгөний боол болсон. Улс төр нь худалдагдсан, хэвлэл мэдээлэл нь худалдагдсан, чөлөөт зах зээл, өрсөлдөөн байхгүй болсон. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө үгүй болсон. Өмнөх нийгмийн үе шиг нам төвтэй төр, төрийн захицуулалттай эдийн засаг руу буцсан. Сүүлийн 20-30 жилд бий болгосон ардчиллын бүх ололтоос МАН-тай хамт ухарсан. Юу яасан төмөр зам, нүүрсний хулгай...

Энэ бүхний шалтгааныг бий болгосон хүн нь Х.Баттулга өөрөө. Гэрийн нохой хээрийн нохойтой (МАН-тай) нийлэхээрээ дийлдэхээ больдог гэдэг л болсон доо. Одоо энэ хүн эргэж ирээд “Монголчууд баялагтай эзэн байх” тухай монголчуудад ярьж байгаа бол ёстой гонжийн жоо, голионы баас гэдэг билүү. Өмнө нэг удаа "Монгол ялна" гэж гараад Монголоо ялагдуулсан. Нэг голын усанд хоёр удаа ордоггүй гэдэг байх аа.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (172.69.252.165)
    Баттулгаас баасаа савиртал айцгааж байна даа,тэр иргэж ирнээ,Монголыг тэр л хөгжүүлнэ
    2023 оны 09 сарын 01 | Хариулах
  • Ёндонжамц (172.68.93.135)
    Айж байхгүй юу
    2023 оны 08 сарын 30 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 17 цаг 58 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top