x

Т.Батцогт: Хотын асуудлуудын шийдэл бол "хориг" биш

НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогттой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотод өрнөж байгаа асуудлуудаар таны байр суурь ямар байгаа вэ? Тэр дундаа хотын даргын томилгоо, маш богино хугацаанд гаргаж байгаа шийдвэрүүд дээр ямар байр суурьтай байна вэ?

-Маш ноцтой асуудлууд Улаанбаатар хотод өрнөж байна. Үнэндээ бол Улаанбаатар хот засаглалын хямралд орлоо гэж хувьдаа үзэж байна. Асуудлыг ул суурьтайгаар авч үзвэл МАНам Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалаар баталгаажсан Үндсэн хуулийн 3 дугаар зүйл “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэсэн заалт, иргэд энэхүү эрхээ төрийн анхан, дунд шатанд хэрэгжүүлэх эрхийг олгосон Үндсэн хуулийн 59-р зүйл тэр дундаа 59-ийн 2 дахь заалтаар баталгаажсан нутгийн өөрөө удирдах ёс, нутгийн өөрөө  удирдах байгууллагын чадамжийг баллуурдсан ажиллагаанууд явагдаж байна. Энэ бол маш харамсалтай явдал юм.

-Тэгэхээр та хотын даргын томилгоо үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байна уу?

-Одоогийн байдлаар Монгол Улсад хэрэгжиж байгаа хууль тогтоомжуудын хүрээнд Аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг даргыг тухайн шатны Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас нэр дэвшүүлэх процесстой. Гэтэл одоо бол МАН –ийн улс төрийн зөвлөл гэх субъект дээр хэлэлцэгдэж, шийдвэр гарсны дараагаар НИТХ дахь МАН-аар дамжин НИТХ-д танилцуулагдан орж ирж байгаа нь та бидэнд ил тод явагдсан процесс. Энэ бол өнөөгийн эрх баригч нам Монгол Улсын хууль, тогтоомжийг хэлбэр төдий хэрэгжүүлж, цаашлаад Улаанбаатар хотын нэг сая сонгогчдын төрийн үйл хэрэгт төлөөллөөрөө дамжуулан болон шууд оролцох эрхийг боомилж, үгүйсгэж гэж байгаа бодит үйлдэл юм.

-Иргэдийн эрх гэхээр өчигдөрхөн шинэхэн хотын дарга Улаанбаатар хотын нягтаршил, түгжрэлийг бууруулах үүднээс газар олголтын асуудлыг хязгаарлах, зогсоох, анхан шатны төрийн байгууллагууд дээр газар олгохгүй байх хуулийн  төсөл өргөн барих талаараа олон нийтэд танилцуулсан. Энэ шийдвэрийн талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Нэгдүгээрт, хотын шийдэл бол хориг, хязгаарлалт бол биш. Аливаа хориглолт, хязгаарлалт хийх шийдвэрүүд цаад утгаараа иргэдийн эрхийг зөрчиж байдаг. Яг үүний нэг илрэл бол өчигдөрхөн хотын дарга Улаанбаатар хотын төдийгүй, Монгол Улсын иргэд үндсэн хуулиар олгогдсон газар эзэмших эрхэд халдаж хязгаарлалт хийлээ.

Хоёрдугаарт, Улаанбаатар хотод олон асуудлууд байгаа нь үнэн. Гэхдээ энэ бүх асуудалд ул суурьтай судалгаатай, ОУ-ын туршлага, мэргэжлийн байгууллага, салбарын мэргэжилтнүүдийг оролцуулан оновчтой шийдэл дэвшүүлэн шийдэл гаргаж ажиллах ёстой. Гэтэл хотын шинэ дарга нэг өглөө л сэрэнгүүтээ хориг, хязгаарлалт тавина, хууль батлуулна зэрэг асуудалд хандаж байгаа нь тухайн хүний чадваргүйг илэрхийлж байна гэж харж байна.

-Газар олголттой холбоотой асуудлаар хууль өргөн барих асуудлаараа НИТХ-д танилцуулсан уу? Хуулийн дагуу бол эхний байдлаар Засаг даргыг дэмжсэн НИТХ-д танилцуулагдах ёстой байгаа.

-НИТХ-д танилцуулсан, НИТХ-ыг хуралдуулсан процесс бол болоогүй. Мөн л адил одоогоор хэрэгжиж байгаа Монгол Улсын хууль, тогтоомжуудын хүрээнд Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын чиг үүрэг нь тухайн шатны ИТХ-аас гаргасан шийдвэрүүдийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Нэг ёсондоо гүйцэтгэх засаглал юм. Гэтэл хотын даргын сүүлийн өдрүүдэд гаргаж байгаа шийдвэр, мэдэгдлүүд шууд Засгийн газар, тэр дундаа Ерөнхий сайдтай яриад шийдсэн байдалтай харагдаж, явж байна. Энэ мэтчилэн иргэдийн анхан, дунд шатанд төлөөллөөрөө дамжуулан засгийн эрх барих эрх рүү халдсан эрх баригч МАН-ын бодлого, шийдвэрүүдийг эсэргүүцэн хатуу байр сууриа илэрхийлэн ажиллах болно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 9 цаг 20 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top