x

Метротой болтолоо микро автобусаа явуулж байя!

Нийтийн тээврийг 100 хувь хувийн хэвшилд нь өгөх хэрэгтэйг судлаачид хэлдэг. Төрд байснаараа үйлчилгээ, хүртээмж нь дээрдсэн зүйл огт харагдсангүй. Хулгай, луйвар л гаарсан салбар болж гэдгийг нийслэлчүүд бат нот ойлгосон. Мэдээж өнөө маргаашдаа шийдвэр гаргагчид тус салбарыг бүрэн хувьчилчихгүй нь тодорхой. Дээр нь метроны үлгэр яриад арав гаруй жил боллоо. Тиймээс тэр болтлоо нийтийн тээврийн үйлчилгээндээ хувийн хэвшлийг татан оруулъя. Тэр дундаа микро автобусуудад зөвшөөрлийг нь өгөөд үйлчилгээнд гаргуулъя. Нийслэлчүүд микро автобус хөлөглөдөг байсан цаг саяхан. Тэр үед нийтийн тээврийн салбар өнөөгийнх шиг хэл ам таталдаггүй, хулгай, луйвар ороогүй байсныг санаж буй байх. Гол нь иргэд, зорчигчид гэртээ, ажилдаа очих гэж даардаггүй, хүлээдэггүй, стресстдэггүй байв. Өглөө эрт ажилдаа явах дулаан, тухтай, түргэн шуурхай унаатай. Орой гэртээ автобус зогсчихно гэж айлтгүйгээр ажлаа амжуулчих боломж, нийслэлчүүдэд байлаа.

Гэтэл нийтийн тээврийн асуудлаа цогцоор нь шийдэх бодлогоо гаргаагүй байж, хувь хүмүүс буюу микро автобусуудыг энэ салбараас нохой шиг хөөж явуулсан. Хотын соёлыг муухай харагдуулж байна, түргэн шуурхай явж иргэдийг айлгаж байна гэх нэрийдлээр түрий барьж олон жил дарамтад явуулсаны эцэст бүр мөсөн зогсоосон. Өнөөдөр нийтийн тээврийн салбарт хэрэгжсэн цогц бодлого байна уу. Нөгөө соёл нь сайжирсан уу. Тэртээ 1993 онд автобусанд суух гэж “алалцдаг” байсан хандлага өнөөдөр ч яг хэвээрээ. Энэ тэгээд хөгжил мөн үү. Иргэдийнхээ амар тайван, аюулгүй зорчих боломжоос гучин жил хулгай хийж ирсэн нь саяхнаас ил тод боллоо. Хулгай хийх гэж л хувьд хөгждөг салбарыг төрд авдаг “заваан” зуршлаасаа хэзээ салах вэ, эрх баригчид аа. Боломж бүрийг хулгайлах зуршлаасаа жаахан хөндийрөөд юун түрүүнд иргэдийнхээ зорчих эрхийг хангаад өгөөч. Метроны үлгэрээ бодит болготол микро автобусуудаа явуулаад өгөөч. Ингэхдээ тодорхой стандарт, шаардлага тавиад зөвшөөрлийг нь өгчих. “Нугасандаа” зорчигчтой явдаг гэж шүүмжилдэг. Тэгвэл тэр болгондоо хатуу торгуулийн системтэй болчих. Тэд ч одоо тэгж явахгүй л дээ. Өмнөх шиг тухгүй, утаатай “амбаарууд” ч ховор болсон. Дандаа он залуу микро автобусууд явж эхэлнэ. Өөр ямар алдаа байсан, тэрийг нь засаад, микро автобусуудаа үйлчилгээнд гаргая. Нэгдүгээр эгнээгээр явдагаас нь илүү төлбөр авчих. Өнөөгийн төр авах, хураах асуудлаа харин ч нэг хүнээр хэлүүлэлтгүй болсон доо.

Дарамталж хураадаг татвараа ч авах нь тодорхой биз. Гэхдээ цаана нь ашигтай байх бага ч гэсэн зайг нь үлдээчихээрэй. “Үнэхээр хэлэх үггүй болтол улс орныг удирдаж байна шүү…” гэж ярих иргэд олон. Болж байгаа салбар болгоныг төрд авч “бодийг нь хөтлөх”- дөө гаршиж ч гэж байна. Тиймээс хүлээгээд ирдэггүй, ирлээ ч багтдаггүй нийтийн тээвэртээ гоё, сайхан амлалт, мөрөөдлөө хэрэгжүүлтэл, хулгайчдынхаа учрыг олтол микро автобусаа явуулж байя, эрх баригчид аа.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 17 цаг 17 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top