x

Цэргийн алба үүрэг болохоос ЯЛ БИШ!

Zarig.mn сайтаас “Туушин” зочид буудалд зохион байгуулсан “Дахиад өгөх амь алга, одоо зогс” хэлэлцүүлэг өчигдрийн гол сэдэв, нийгмийн сүлжээний цөм асуудал болов. Хэлэлцүүлэгт хууль тогтоогч нараас УИХ-ын  гишүүн Б.Энх-Амгалан, С.Одонтуяа иржээ. Харин ажил хариуцсан, хариу тайлбар, мэдээлэл өгөх үүрэг бүхий салбарын нөхдөөс,

-Батлан хамгаалах яамны Ерөнхий хянан шалгагч, Бригадын генерал Ж.Болдбаатар,

-ЗХЖШ-аас Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлагч, Бригадын генерал Ч.Цогтжаргал, Хяналт-шинжилгээ үнэлгээний газрын дарга хурандаа С.Баяр-Очир,

-ХЗДХЯ-ны харъяа ХХЕГ-аас Хяналт-шинжилгээ үнэлгээний газрын дэд дарга, Эрүүл мэндийн албаны, Цэргийн албаны зохион байгуулалтын газрын дарга, хуулийн зөвлөхүүд нь оролцжээ. Мөн ХЭҮК-оос хоёр хүн ирсэн гэнэ.

Хохирогчдын талаас хүүгээ, дүүгээ, эр нөхрөө цэргийн албанаас эцсийн замд нь үдсэн 30 гэр бүл 21 аймгаас ирсэн тухай мэдээлжээ. Хамгийн холдоо Баян-Өлгий, Хөвсгөл аймгаас ирцгээсэн аж.

Харамсалтай нь ажил хариуцаж, албан тушаал хашиж байгаа нөхдөөс хийсэн хариу тайлбар, мэдээллийг сонсож чадсангүй. Гэхдээ асуухаасаа илүү судлах ёстой байх.

Харин хохирогч нарын, ээжүүдийн, эрэмдэглэгдсэн, зэрэмдэглэгдсэн цэргүүдийн яриаг бол хангалттай сонслоо. Сонсоход л элэг эмтэрч, харахаас нүд халтирам. Г.Өнөрцэцэг сэтгүүлч ч өөрийнхээ фэйсээр олон баримт дэлгэсэн.

Эцсийн эцэст цэргийн диктатур, дэглэлт гэдэг зүйл нэг өдөр бий болоогүй. Түүн шигээ нэг өдөр, нэгмөсөн алга болчихгүй. Гэхдээ яаж ч бодсон хүний эрүүл мэнд, амь насанд хүрсэн яргалал байж болохгүй гэдгийг л нийтээрээ хүлээн зөвшөөрч, үүний төлөө явах ёстой боллоо. Мэдэж байгаачлан цэрэг арми гэдэг угаасаа хаалттай систем байсан. Тусдаа шүүхтэй, тусдаа цагдаатай. Тэр нь хаалттай. Цэргийн гэмт хэрэг цэргийн шүүхээр явдаг, олон нийтийн хараа хяналт тийшээ орж чаддаггүй. Цаашид ч хаалттай хэвээрээ байна байх.

Гэхдээ тэр хаалттай систем дотор нь арай нэг иргэнлэг, хүнлэг, алба хаагчдаа хайрладаг, хамгаалдаг, цэргийг хүн гэж үздэг, хүний төлөө явдаг мэргэшсэн боловсон хүчин, мэргэжлийн хуульч, өмгөөлөгчид, шинжээч, судлаач нарыг ажиллуулдаг болох хэрэгтэй юм байна, БХЯ, Жанжин штаб нь ийм хүмүүсээ бэлтгэдэг болмоор байна. Хохирргчийн эрхийг хамгаалдаг, хохирлыг нөхөн төлбөр өгдөг систем хэрэгтэй юм байна.  Тэгээд гол нь хууль, дүрмээ сайжруулах, жаахан хүнд ээлтэй болгох...

Тэгэхгүйгээр баахан амьтныг авчираад, элэг зүрхийг нь эмтлээд, зовлон зүдгүүрийг нь үзүүлж харуулчихаад "Ард нь гарчихлаа, армийг ёстой будаа болголоо" гээд орхиж болохгүй. Ингээд орхивол юу ч өөрчлөгдөхгүй. Үсрээд нэг сайд суудлаасаа бууна, нэг хэсэг хүн хариуцлага хүлээнэ, шоронгийн хаалга татна. Тэгээд л асуудал хаагдана, энэ хэвээрээ үргэлжилнэ. Өмнө хохирсон, өнчирсөн, өнөөдөр, маргааш хүүхдээ цэрэгт явуулахгүй гэж байгаа эцэг эхчүүд ийм үр дүн хүсээгүй байх.

Хоёрдугаарт, цэрэг татлагын асуудал. Эрүүл мэндийн хувьд асуудалтай хүүхдийг, эсвэл ар гэр нь гачигдалтай, өвчин зовлонтой хүнийг хүчээр албанд татдаг хууль одоо ч байхгүй. Хэдийгээр цэргийн алба бүх нийтийн үүрэг боловч түүн дотор бас гарцаагүй авч үзэх ёстой нөхцлүүдийг заагаад өгчихсөн байгаа. Хэрвээ алба хаах хүний тоо гүйцдэггүй юм бол ядаж “дүйцүүлэх” гэдэг арилжааны системээ болих хэрэгтэй шүү дээ. “Хуулиараа ийм байгаа” гэж зарим нь ярьж байна лээ. Тэгвэл хуульдаа өөрчлөлт оруулъя. Тэгээд цэргийн албанд тэнцсэн бүх хүүхдийг цэргийн алба хаалгадаг болъё. Мөнгө хөрөнгөтэй, эрх мэдэлтэйнүүд нь албанаас зугтаад, ядарсан, зүдэрсэн нь нөхөөс, золиосонд явдаг, ууртай, шартай дарга, ахлагч нарын гарын шүүс болдог баймааргүй байна.

Цэрэг зоддог, дарамталдаг, дэглэдэг, ахлагч нартаа сэтгэлзүйн тест хийдэг (ер нь л бүгдийг хамруулах, тогтмол хамруулдаг байх) болмоор байна. Энэ төрлийн мэргэжилтнүүд, сэтгэл зүйчдийг хүртээмжтэй бэлтгэх хэрэгтэй юм байна. Арми, зэвсэгт хүчин гэдэг чинь улс доторх улс. Тэгэхдээ хаалттай улс. Хаалттай байх тусмаа энэ системд янз бүрийн өвдөлт, өвчлөл, зовиур байгаа. Тэрийг нь эмчилдэг эмчилгээ, арга хэрэгслийг нь хийж өгөх ёстой биз дээ.

Ядаж л алба хаагчдынхаа, офицер ахлагчдынхаа ажил, амьдралын нөхцлийг эргэж хар. Ар гэртээ асуудалтай, сэтгэл санаа нь тогтворгүй болчихсон, албандаа дургүй хүн хэзээ ч ардын хүүхдийг хүмүүжүүлнэ гэж байхгүй. Эцсийн эцэст цэргийн алба гэдэг чинь үүрэх ёстой ял биш, үүрэг хариуцлага, хүмүүжил, боловсрол шүү дээ.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 17 цаг 17 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top