x

Яруу найрагч С.Начин 41 дэх удаагийн Болор цомын эзэн боллоо

41 дэх удаагийн Болор цом яруу найргийн наадам өчигдөр Соёлын Төв Өргөөнд болж цомын эзнийг тодруулав.

Тайзнаа гарсан 21 найрагчаас 10 нь хоёрдугаар шатанд, тав нь гуравдугаар шатанд тунаж үлдсэнээс МЗЭ-ийн гишүүн, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Сайнжаргалын Начин түрүүлж, "Болор цом"-ын эзэн боллоо. 

"Уучлалын шүлэг"

/41 дэх удаагийн “Болор цом” яруу найргийн наамдын Тэргүүн байрын шүлэг/

Орчлонд өчнөөн од харваж болох байсан

Гэвч биднийг хооронд нь мөргөлдүүлсэн

Гэрэл заагч сар нь чи байсан

Онцгой учрал, энэ амьдралаас хүсэж таашаах бүхний

Эхний амьсгал нь яаж эхэлснийг чи хийгээд бид мэдээгүй

Эх хүн үрээн тэврэхдээ ямархан ариусалд умбадгыг

Эмэгтэй хүний сэтгэлийн байгальд зочилж мэдрэхсэн

Цайнаас савсах уур өрөөн дэх агаарыг хөгжимдөнө

Цэх завилаад нүдээ аниваас

Цохолж ирэх үйлийн үр боловсорч дуусаад

Царам хэцэд амь эцэслэх гэж буй

Эцсийн амьсгалаа татраахаасаа өмнө

Эх болсон тэнгэрээ бүртгэн ширтээд

Газар шороондоо шингэх гэж буй бүргэдийн

Ганцхан ахиад дэвж үзэхсэн гэх сүүлчийн хүсэл ч юм билүү

Бидэнд мэдэгдэхгүй өчнөөн өнгийн хувирал

Бидэнд мэдэгдэхгүй өчнөөн тоосонцрын гялаан

Бид хүртэж болох ч амсаж боломгүй аз жаргал

Бид амталж болох ч хүртэж боломгүй уй гуниг гээд

Ээ дээ энэ амьдралаас авч болох бүхэн яасан их байна вэ?

Эмэгтэй хүн, ээж хүн, эгч хүн, эхнэр хүн гэдэг

Эр хүний сэтгэлийн овоон дээр л сэмэрч байдаг хадаг ч юм билүү

Чи жишээ нь яаж уйтгарлдагыг

Чимээгүй нулимс унагахдаа

Ямар чимээ хацрыг чинь зүссээр

Зүрхэнд чинь шингэдгийг

Яруу найраг шиг ойлгох нэгэн гэдэгт би итгэдэг

Зам татуулан урсах тэр нулимс

Заримдаа бидний сэтгэлийн горхитой нийлхээрээ

Зах хязгааргүйг сэтгэх хөлгийн далбаа ч болдог юм билүү

Залуу явах гэдэг эргээд тэртээ холоос

Тэмүүлж наддаа буцан ирээч гэж гар даллахад

Тэрүүхэнд гэрэлтэх үед нь чи инээгээд одсон шүү дээ гэж

Тохуурхан мушилзах доогтой хөгжөөн болж ч магадгүй гэхээс

Тодорхойлж таамаглашгүй тэр л цаг хугацааг

Тогтоож энэ л үедээ бид барьж авч чадахгүйг бодхоор

Өрөвдмөөр өр зүрх хөндүүрлэн урагдмаар мэдрэмж төрүүлж байгаа биз

Өвдөг нугарна, гэвч бохирч сөгдсөн мэдрэмжээ цагаатгах гэж бид босно

Өчнөөн сар жилүүдэд чи миний сэтгэлийн дотор амьдарч

Өрцөн цаанаа би түлээчин мэт бодлын чинь ойд унасан гишүүдийг түүж алхана

Гал зээглэн тулгандаа тогоогоо тавьж

Гараа ээх хүүхдүүдийнхээ инээдийг сонсож

Гарчиглаж суух сонингуудаа үдэж, ач зээдээ хэрэгтэй мэдээллийг нь хайчилж

Гарынхаа салаагаар урсан одох цаг хугацааны урсгалыг сэлүүрдэнэ

Амьдрал баялаг гэж чи хэлдэг

Чинийхээ санааны цэцэрлэгт үр цацаж

Цацсан үрээ би өдөр бүр услагч цэцэрлэгч өвгөн байхыг хүснэ

Цамцаа өмсөөч дээ даарчихлаа шүү дээ гээд чиний ирэх хөлийн чимээнд

Цаг хугацаа дөрвөн улиралтайгаа чамайг хөтөлсөөр надад ирнэ

Ахиад бид амьдрахгүйгээс хойш авсанд дотроо ч хамт нойрсохоор одох юм шүү

Хайртай гэж хэлэх амархан, хайрлах хэцүү

Хайрлах л хэцүү, хэлж болдоггүй хайрын үгс гэж хүртэл бий

Үгэнд заримдаа итгэх хэцүү

Үйлдэл заримдаа үгнээс ч чухал

Сум мэт үгс цээжийг чинь шархдуулавч

Суниагаад босох чинь хөгжим мэт яруу

Бягтрууланд венийн вальс эгшиглэж

Баяр бүхнийг чиний гараар бүтээгдсэн идээгээр дүүргэхсэн

Эрвээхэй суусан цэцэг нисхэд нь дохигноод үлдэх шиг

Эмзэг турьхан хурууд чинь хувцасаа сэгсэрхийг

Ээмгээ тайлж, үснийхээ боолтыг мулталж

Үдэш оройн энгэсгийг үргээж

Үүр цүүрийн гүнд цээжинд минь шүлэг зурхыг

Худал унтсан мэт дүр эсгээд, аньсан нүдэндээ чинийхээ үйлдлийг өхөөрдөж

Хувь төөргийнхөө хүрдийг эргэцүүлж нойрсохсон

Зүүдэндээ ч үнсхээс цэрвэж, жигд амьсгалах амьсгааг чинь

Тагтаар сийгэх салхинаас харамлаж

Таны зүрхний цохилтыг дэрэндээ шингээж

Зуун зуунд үлдэх мөр бадгуудыг ноотлох дэвтрийнхээ хуудсыг сөхөнгөө

Талхаа зүсэж, аягаа угааж, тоосоо арчиж

Хөшгөө ярхад өрөө нэвтлэх цэл залуухан нарны тусгалд

Хайрт минь эдгээр гэрлийг хардаа гэж хүүхэд шиг догдлохсон

Уяан дээр эрвэлзэж дэрвэлзээд

Онгодын минь хүлэг сүсэгтний дүрээр үүрсэнэ

Одоохон явчхаад ирэе хайрт минь

Орчлонгийн оргүй хоосонд ч бид хүрэлцэхгүй алс байлаа ч

Уйтгар гунигаа баяр ерөөл болтол амьдрах хувь төөрөгтэй билээ бидэн

Учиртайхан харцаар нэг л шагнаач намайг

Уянга дуу, эгшиг найргийн чинь охь, бүх насны тань эзэн явая гэх

Ухаан санааны минь гүнээс тэнгэр өөд цоролзон өндийх моддын сүүдэрт хамт хэвтээч

Цас бударсаар, бударсаар, бударсаар

Цайдам хөндийг хучина

Царай зүс тань толигор өнгөлөг гэрэлтэй

Зулайдаа сансар огторгуйг эрхлүүлж

Зулзаган шинэсний залуухан мөчир мэт гунхах чиний

Зураг дүр чинь цээжин гүний минь гуунд завилаатай

Өргөх ёстой дээж минь гэвэл чи

Өгсөж дээш мацах оргил минь чи

Өдөр бүрт залбирах залбирал минь чи

Өргөө гэрийн минь унь багана нь чи

Өргөж асарсан бүхнээ энэрэгч нь чи

Өршөөж соёрхох нигүүлсэнгүй сэтгэлтэн минь ч чи

Өр зүрхний хаалгыг минь нээгч нь ч чи

Бодоогүй бүхэн энэ амьдралд ирдэг

Болзож уулзсан хувь төөрөг минь

Бурханы алдаагүй зурсан зураг гэдэгт би итгэдэг

Ирээдүй биднийг гэрэлт харгуйд урин дуудна

Инээмсэглээд ахин нэг алхахад

Ирмэг цолгиухан цэл залуухан насууд минь даанч гоёхон санагдана

Алдсан байж болно бид

Алдрайхан нас шүү дээ

Уучлал гэдэг хэзээд оройтдоггүй санагдана

Ухаан санаанд минь уужимхан голын шанд бургилна

Тэр голын эхэнд тэргүүндээ гараа духдуулаад

Тэнгэрийн хаяаг саравчлан зогсох

Тэнгэрлэг ариун үзэсгэлэнт минь

Ухааны тань уулын бүсэлхийг нар зөв ороож гуйя

Болгоогооч амь амьдарлыг минь

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 22 цаг 44 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 22 цаг 49 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 22 цаг 53 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 23 цаг 54 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Уржигдар 11 цаг 16 мин Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top