x

Япон: Дэлхийн хамгийн хурц тод соёлын нэг

Япон хүмүүс өөрийн соёл уламжлалдаа маш  хүндэтгэлтэйгээр хандаж иржээ.

Өөрийн өвөрмөц онцлог бүхий япон соёл хэн нэгэнд ойлгомжгүй, хэн нэг нь ойлгодог байхад бас хэн нэг нь түүнийг тээгч болдог. Тус орны газар зүйн байрлал, цаг уур, байгалийн үзэгдлүүд тэдний уламжлал ба соёлд нөлөөгөө үзүүлсэнд эргэлзэх зүйлгүй. Тиймээс ч япончууд  хүрээлэн буй орчиндоо хүндэтгэлтэйгээр ханддаг. Ард түмэн нь түүнийг “амьд” хэмээн шүтнэ.

Япончууд байгалийн үзэсгэлэнг бишрэн шагшдаг. Энэ нь тэдний урлаг, утга зохиолд  өргөн тусгагдсан байдаг.

Цайны ёслол

Япон хүнтэй харьцуулбал бидний хувьд цай уух нь ходоод гэдсээ дүүргэсэн хэрэг юмуу даа. Харин япончуудад жинхэнэ шүтлэг бишрэл, бахархал болдог. Ёслолыг олон тусгай сав суулга, элдэв уламжлал дагалддаг. Цай уух, бясалгах хоёрыг нийлүүлсэн ёслолыг ийм чухал болгожээ.

Үндэсний хувцас

“Кимоно” гэдэг үгээр япончууд хэд хэдэн санааг илэрхийлнэ. Нэн түрүүнд бүх япон хувцсыг хэлнэ. Биднийхээр кимоно нь халат бөгөөд түүний дор долоон бүс бүслэгдэнэ. Зуны хувцсыг нь юката гэдэг. Эмэгтэйчүүдийн наснаас шалтгаалж  кимино өөр өөр эсгүүртэй, өнгөтэй байх аж.

Шашин

Японд хэд хэдэн шашины урсгал: буддизм ба шинтоизм зохицон оршдог. Шинто нь эрт үүсчээ. Шинтоизм нь ертөнцөд олон хүчирхэг бурхад бий гэдэг. Буддизм нь тэдний нэгдмэл шашин ба дотроо олон урсгалтай. Улс орон даяар эдгээр шашны урсгалуудыг сурталчлан номлох олон тооны сургууль бий.

Чулуут цэцэрлэг

Өөрийн цэгц, зохист байдлаар алмайруулах энэ уламжлал гайхалтай. Зарим  чулуун цэцэрлэг жинхэнэ уран барилга болдог. Тэд харийнхны сонирхлыг татаж, гайхал төрүүлнэ.

Зохист байрлал гэдгийг тэндээс л харна.

Хөвгүүдийн өдөр

Эрэгтэй хүүхдэд зориулсан энэ баярыг «Танго-но сэкку» гэдэг.  Энэ өдөр нь зөвхөн жижигхэн эр хүнийг хүндэтгэсэн баяр биш, эр зоригийн магтаал, япон түмнийхээ их эрч хүчийг илэрхийлсэн баяр юм. Хавар цагт урт өвлийн унтлагаас салан бүх зүйл цэцэглэн сэргэж буй үеэр энэ баярыг хийнэ. Энэ өдөр аав нь япон баатруудын тухай хүүдээ ярьж, ээж нь амттангаар дайлдаг. Хүүтэй айл бүр эр чадлын бэлгэдэл болсон мөрөг загасны дүрстэй туг байшиндаа хатгана.

Сакура

Япончуудын буянаар цэцэглэсэн сакура хамгийн гоё ургамлын нэгт тооцогдох болсон. Сакура цэцэглэх цагаар маш олон тооны жуулчид ирж, япончуудын хамт гудамжинд гаран ургамлын сайхныг бишрэн шүтдэг.

Мэхийлт

Япончуудын соёл уламжлалд үнэ цэнэтэй зүйлсийг нэг нь мэхийлт. Уг хүн ямар хүмүүжилтэй болохыг харуулсан хэрэг. Хүн бүр нь нөгөө хүнийхээ мэхийсний тоогоор мэхийг ёстой гэнэ. Хүндэтгэл нь хэрхэн мэхийснээр харагддаг аж.

Самурай

Эдгээр хүмүүс нь тус орны тусгай, онцгой анги давхрагад  хамаарна. Энэ анги нь олон жилийн соёл, уламжлалаас гарч ирсэн юм.

Самурай гэдэг нь нэг ёсондоо цэргийн хүн гэсэн үг. Хамгаалалтын, төрийн, ахуйн ажилтан байж болох ч ямар ч тохиолдолд тэр хүн эр зоригийн илэрхийлэл байх ёстой.

Театр

Театр бол Японд ихээхэн дэлгэрсэн үзэгдэл бөгөөд олон зууны турш бүрэлдэн тогтжээ. XVII  зуунд тус орны хамгийн алдартай кабуки театр үүсчээ. Бүх жүжигчид нь эрэгтэйчүүд ба тэд баг өмсдөггүй харин нүүрний будалтаар онцгойрдог. Жүжигчдийн хамгийн шилдэг нь эмэгтэй хүний шилдэг дүрийг бүтээгч юм. 1629 онд сегунат Токугава театрт эмэгтэй хүн тоглохыг хоригложээ. Дэлхийн  II дайны дараа л эмэгтэй хүн тайзнаа дахин гарч ирсэн ба дан ганц эмэгтэйчүүдийн хамтлаг ч үүсчээ. Европчуудын дуртай бунраку гэдэг театр бас япончуудын бахархал юм.

Ёс зүй

Японы нийгэмлэг оршин суугчид нь бүгд ямар нэгэн анги давхаргад хамрагддагаараа бусдаас ялгаатай. Оюутан, өрхийн гишүүн, ажилчин гэх мэтээр ялгарсан нь нийгмийн харилцаанд ороход чухал үүрэгтэй.

Япончууд үүрэг гэдгийг онцгойлон үздэг. Хүн амын ихэнх нь тэр ачааг ёс юм шиг үүрдэг. Харин одоо залуус арай чөлөөтэй болсон байна. Гэсэн ч тэд ёс суртахууны  журам горимыг чанд сахидаг. Дал мөрөөр алгадах, гар хөлөө савчина гэж байхгүй. Зарим тохиолдолд тэр нь доромжлол гэж тэдэнд ойлгогдоно.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2 цаг 59 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 23 цаг 51 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top