x

Экспортлогч аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн эх үүсвэр, мэргэжлийн ажиллах хүч дутмаг байна

МҮХАҮТ-аас “Монгол Улсын экспортлогч аж ахуйн нэгжүүдийн сэдэвчилсэн судалгаа”-ны үр дүнг танилцууллаа.

Судалгааг МҮХАҮТ, ҮСХ-той хамтран ААНБ-ын тооллогын үр дүнд үндэслэн боловсруулсан бөгөөд экспортлогч аж ахуйн нэгжүүдийг бүрэн хамтруулсан анхны судалгаа юм. Монгол Улсын экспортын салбар 2022 онд оны үнээр 12.5 тэрбум ам.долларт хүрч, үнийн дүнгээр ДНБ-ий 83.2 хувьтай тэнцэж байна. Үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн 4.2% нь экспортлогч бөгөөд түүхий эд бэлтгэн нийлүүлэгч, ханган нийлүүлэлтийн сүлжээний оролцогч талуудыг тооцвол илүү өргөн салбарыг хамарсан манай улсын эдийн засгийн нөлөө бүхий салбар болжээ.

Манай улсын экспортын салбар 1995 онд дэлхийн экспортын 0.01 хувийг, 2014 онд 0.031 хувийг, 2021 онд 0.043 хувийг эзэлж байна. Экспортын үнийн дүнгээр 1995-2021 онд Монгол Улсын экспорт 19.5 дахин өссөн, үүнд уул уурхайн салбарын экспорт жилд дунджаар 14.5 хувиар өссөн бол уул уурхайн бус бараа бүтээгдэхүүний экспорт жилд дунджаар 7.2 хувиар өссөн байна.

Судалгаанд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй экспортод бүтээгдэхүүн үйлчилгээ гаргадаг 1923 аж ахуйн нэгжийн тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийж, экспортлогч аж ахуйн нэгжүүдийн өнөөгийн нөхцөл байдал, аж ахуйн нэгжүүд экспорт хийхэд тулгарч буй бэрхшээл, шаардлагатай дэмжлэгийг тодорхойлжээ.

Гол үр дүн:

  • Монгол Улсад экспортод бүтээгдэхүүн үйлчилгээ гаргадаг 1923 аж ахуйн нэгж байгаа ба эдгээрийн 1219 нь заримдаа экспорт хийдэг бол 704 аж ахуйн нэгж тогтмол экспорт хийдэг байна. Аж ахуйн нэгжүүдийн 77.1 хувь буюу 1.5 мянга орчим аж ахуйн нэгж Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг, 81 орчим хувь нь 2.5 тэрбум төгрөгөөс бага борлуулалтын орлоготой бичил, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид байна.

  • Экспортлогч аж ахуйн нэгжүүдийн дунджаар 90 орчим хувь нь экспорт хийхтэй холбоотой санхүүжилтийн эх үүсвэрийг өөрийн хөрөнгөөр шийдвэрлэж байгаа нь энэ төрлийн бизнес эрхлэгчдэд тохирсон зорилтот санхүүжилтийн дэмжлэг дутмаг, санхүүгийн хэрэгцээ өндөр, хангалттай өсөн дэвжиж чадахгүй байгааг харуулж байна.

  • Экспортод бүтээгдэхүүн үйлчилгээ гаргадаг аж ахуйн нэгжүүдийн 25 хувь нь хүний нөөцийн дутагдалтай байна. Энэ нь улсын дунджаас өндөр дүн бөгөөд экспортлогч аж ахуйн нэгжүүд ажлын туршлагагүй, гадаад хэлний мэдлэг дутмаг зэрэг шалтгаанаар мэргэжлийн ажиллах хүчээ олж чадахгүй байна.

  • Экспортлогч аж ахуйн нэгжүүдийн 16.5 хувь (улсын дүнгээс 2 дахин өндөр) нь хэрэглэгч үйлчлүүлэгчдэдээ чиглэсэн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг хийсэн байна.

  • Экспортлогч аж ахуйн нэгжүүдээс бизнесийг хөгжүүлэхэд төрийн бодлогын түвшинд нэн түрүүнд авбал зохистой арга хэмжээг тодруулахад 32.7 хувь нь авлига, хүнд суртлыг бууруулах шаардлагатай гэж хариулсан нь улсын дунджаас өндөр дүн юм.

Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн 4.2% нь экспортлогч аж ахуйн нэгж байна. Тэдгээрийн:

  • 94.9% буюу 1824 нь уул уурхайн бус

  • 5.1% буюу 99 нь уул уурхайн компани бөгөөд экспортлогч аж ахуйн нэгжүүдийн 81% орчим нь 2.5 тэрбум төгрөгөөс бага борлуулалтын орлоготой бичил, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид байна.

"Монгол Улсын экспортлогч аж ахуйн нэгжүүдийн нөхцөл байдал" сэдэвчилсэн судалгааны үр дүнгээс

Монгол Улсад экспортод бүтээгдэхүүн үйлчилгээ гаргадаг 1923 аж ахуйн нэгж байгаагаас:

  • 1219 нь заримдаа экспорт хийдэг

  • 704 аж ахуйн нэгж тогтмол экспорт хийдэг байна.

Аж ахуйн нэгжүүдийн 77.1 хувь буюу 1.5 мянга орчим нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг.

"Монгол Улсын экспортлогч аж ахуйн нэгжүүдийн нөхцөл байдал" сэдэвчилсэн судалгааны үр дүнгээс

Экспортлогч аж ахуйн нэгжүүдийн 90 орчим хувь нь экспорт хийхтэй холбоотой санхүүжилтийн эх үүсвэрийг өөрийн хөрөнгөөр шийдвэрлэж байгаа нь энэ төрлийн бизнес эрхлэгчдэд тохирсон зорилтот санхүүжилтийн дэмжлэг дутмаг, санхүүгийн хэрэгцээ өндөр, хангалттай өсөн дэвжиж чадахгүй байгааг харуулж байна.

Монгол Улсын нийт аж ахуйн нэгжийн 36.5% нь зээлтэй бол экспортлогч аж ахуйн нэгжийн 41.3% зээлтэй байна.

"Монгол Улсын экспортлогч аж ахуйн нэгжүүдийн нөхцөл байдал" сэдэвчилсэн судалгааны үр дүнгээс

Экспортод бүтээгдэхүүн үйлчилгээ гаргадаг аж ахуйн нэгжүүдийн 25.6% нь хүний нөөцийн дутагдалтай байна. Энэ нь улсын дунджаас өндөр үзүүлэлт бөгөөд экспортлогч аж ахуйн нэгжүүд ажлын туршлагагүй, гадаад хэлний мэдлэг дутмаг зэрэг шалтгаанаар мэргэжлийн ажиллах хүчээ олж чадахгүй байгааг судалгааны дүнд тэмдэглэжээ.

"Монгол Улсын экспортлогч аж ахуйн нэгжүүдийн нөхцөл байдал" сэдэвчилсэн судалгааны үр дүнгээс

McKinsey компанийн зөвлөсөн дижитал чадамжийн хүрээнд экспортлогч аж ахуйн нэгжүүдийн мэдээлэл технологи, инновац, судалгаа хөгжүүлэлтийн ажлын нөхцөл байдал ямар байгааг харьцуулж үзэхэд хэрэглэгч, үйлчлүүлэгчдэдээ чиглэсэн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг экспортлогч аж ахуйн нэгжүүдийн 16.5% нь хийсэн бол 29.5% нь бүтээгдэхүүн, үйлчилгээг хүндрэл бэрхшээл багатай хэрэглэгчдэд хүргэх зорилгоор бизнесийн үйл явцдаа инновац нэвтрүүлсэн байна.

"Монгол Улсын экспортлогч аж ахуйн нэгжүүдийн нөхцөл байдал" сэдэвчилсэн судалгааны үр дүнгээс

Экспортлогч аж ахуйн нэгжүүд: Бизнесийг хөгжүүлэхэд төрийн бодлогын түвшинд нэн түрүүнд авлига, хүнд суртлыг бууруулах шаардлагатай. Мөн

  • Банк, санхүүгийн байгууллагын зээлийн хүүг бууруулах

  • НДШ-ийн иргэдээс авах хувь хэмжээг бууруулах

  • Албан зөвшөөрлийн хураамжийн хэмжээг бууруулах

  • Экспорт, импортын бараа бүтээгдэхүүнийг гаалийн хөнгөлөлттэй нөхцөлөөр нэвтрүүлэх боломжийг бүрдүүлэх хэрэгтэй гэж үзжээ.

"Монгол Улсын экспортлогч аж ахуйн нэгжүүдийн нөхцөл байдал" сэдэвчилсэн судалгааны үр дүнгээс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 21 цаг 25 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top