x

Залуу бизнес эрхлэгч нарын анхааралд!

Дэлхийн экспортын хөгжлийн форум 2023 (WEDF 2023) нь 6-р сарын 26-аас 29-ний хооронд Улаанбаатар хотноо болно. Энэ үеэр дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд эерэгээр нөлөөлөгч залуу бизнес эрхлэгчид “Youth Ecopreneur Award”-ийг шагналыг олгох юм. 

Тус шагналын зорилго нь ногоон, тогтвортой ирээдүй рүү шилжихэд үнэтэй хувь нэмэр оруулж буй хөгжиж буй улсуудын залуу бизнес эрхлэгчдийг тодруулах билээ. 

Олон улсын худалдааны төвийн “Ye! Community” нь Дэлхийн оюуны өмчийн байгууллага (WIPO), Тогтвортой хөгжлийн төлөөх Google-Startups хөтөлбөртэй хамтарч тус шагналын эзнийг тодорхойлох бөгөөд шилдэг 4-т үлдсэн оролцогчид олон улсын бизнесийн экспертүүд, томоохон компаниудын гол хувьцаа эзэмшигчдийн өмнө өөрийн биеэр бизнесийн үйл ажиллагаагаа танилцуулна.  
Шилдэг 4-т үлдсэн оролцогчдын нэг нь Монгол Улсаас тодрох бөгөөд нийт үндэсний залуу бизнес эрхлэгчдийг тус шагналд өргөнөөр өрсөлдөхийг хүсье. 

Тус шагналд өрсөлдөхөөр бүртгүүлж буй бизнес эрхлэгч нарт тавигдах шаардлага нь 35 наснаас доош насны, үйл ажиллагааны чиглэл нь тогтвортой хөгжлийн зорилго, дахин боловсруулах (хаягдалгүй), эсвэл ногоон эдийн засгийн хүрээнд байх бөгөөд тухайн ААН, компанийн удирдах албан тушаалыг залуу хүн хашиж буй байх ёстой. Мөн жагсаалтад багтсан улсуудад бүртгэлтэй ААН байх шаардлагатай. (Жагсаалтыг энд дарж нэвтэрч харна уу.)

Тус шагналд өрсөлдөхийн тулд энд дарж нэвтэрч, холбогдох мэдээллийг бөглөх бөгөөд эцсийн хугацаа нь 2023 оны 4-р сарын 28 юм. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг “Ye! Community”-ийн веб хуудсаар авах боломжтой.

Тодруулах зүйлсээ 99286473 утсаар болон foreignrelations@mongolchamber.mn хаягаар холбогдож, асууна уу!

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 20 цаг 25 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top