x

“Ёс зүйтэй бизнес, тогтвортой өсөлт” хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

Монголын баялаг бүтээгчдийг хамгаалах, бизнесийн таатай орчинг бэхжүүлж сайжруулах зорилгоор 2021онд Танхим, Рио Тинто Монгол компани, Транспэрэнси Интернэшнл ТББ-ын санаачлага, хамтын оролцоотойгоор “Бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх төсөл”-ийг эхлүүлсэн. Энэхүү төслийн хүрээнд МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнесийн ёс зүйн төв, Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо хамтран “Ёс зүйтэй бизнес, Тогтвортой өсөлт” хэлэлцүүлэг арга хэмжээг 2023 оны 08 дугаар сарын 22 -ны өдөр МҮХАҮТ -ын Их Танхимд зохион байгуулав.

Тус арга хэмжээг МҮХАҮТ-ын орлогч дарга Б.Намжилсүрэн, Монгол Улс дахь НҮБ-ын Суурин Зохицуулагч Ноён Тапан Мишра болон Рио Тинто Монгол ХХК-ын Дэд Захирал Ноён Питер Батлэр нар үг хэлж нээлээ.

Энэхүү хэлэлцүүлгийн зорилго нь Бизнес эрхлэгчдийг НҮБ-ын Даян дэлхийн гэрээний 10 зарчим, НҮБ-ын Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмуудын дагуу хүний эрхийг хүндэтгэсэн, хариуцлагатай, тогтвортой, хүртээмжтэй бизнесийг хөгжүүлэх ойлголт, мэдлэгээр чиглүүлж, тэдний дунд тодорхой бодит хэлэлцүүлгийг өрнүүлж, сэдэлжүүлэхэд оршино.  

Мөн тус хэлэлцүүлгээр бизнес эрхлэгчдийг илүү хариуцлагатай үйл ажиллагаа явуулахыг шаардсан нийтлэг санаачилга, зөвлөмж, зан үйлийн стандартаас НҮБ-ын Даян дэлхийн гэрээ, Тогтвортой хөгжлийн зорилго (ТХЗ), Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмууд зэрэг хүний эрхийг хүндэтгэх үүргийг баталгаажуулсан зарчмуудыг бизнесийн үйл ажиллагаандаа хэрхэн тусгаж, нэвтрүүлснээр бий болох үнэ цэн, өгөөжийн ойлголтыг нэмэгдүүлж, тодорхой ахиц дэвшилтэй компаниудын манлайллаас суралцах боломжийг олгож буйгаараа онцлог.

МҮХАҮТ-ын орлогч Дарга Б. Намжилсүрэн нээлтийн үгэндээ “Сүүлийн жилүүдэд амжилттай бизнесийн гол шалгуур үзүүлэлт нь ашиг орлого бус хэрхэн хүний эрхийг хүндэтгэсэн, байгаль орчин болон нийгэмд ээлтэй ажиллах, амьдрах орчинг бүрдүүлж буйгаар үнэлэдэг болсон. Учир нь олон улсад нийгмийн хариуцлагатай, хүний эрхийг хүндэтгэсэн, компанийн засаглал өндөртэй, нэн ялангуяа бизнесийн ёс зүйн хэм хэмжээг компанийнхаа бүхий л түвшинд хэвшүүлсэн аж ахуйн нэгжүүдийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг түлхүү сонгон хэрэглэх чиг хандлагатай бий болсоор байна. Тиймээс МҮХАҮТ-ын зүгээс Монгол улсад бизнесийн үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг чадавхжуулах, хүний эрх, байгаль орчинд ээлтэй ажиллах бодлого, хандлага, практикийг сайжруулах, дэмжих, мөн цаашлаад олон улсад батлагдсан гэрээ, конвенцид нэгдэн ороход дэмжлэг туслалцаа үзүүлэн ажиллахыг зорьж байна” хэмээв.

НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллахаас гадна хувийн хэвшлийн оролцоо шууд хамааралтай гэдгийг онцлон хэлмээр байна. Бизнес эрхлэгчдийг НҮБ-ын Даян дэлхийн гэрээний 10 зарчим, НҮБ-ын Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмуудын дагуу хүний эрхийг хүндэтгэсэн, хариуцлагатай, тогтвортой, хүртээмжтэй бизнесийг хөгжүүлэх, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад хувийн хэвшлийн оролцоо нэн чухал болохыг НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра нээлтийн үгэндээ тодотголоо.

“Хүний эрх бол манай компанийн үнэ цэнийн гол үндэс суурь. Өдөр тутмын үйл ажиллагаанаасаа эхлэн хүний эрхийг хүндлэн эрхэмлэх ёстой гэдэгт бид итгэдэг. Энэ нь угтаа бусадтай ёс төгөлдөр, хүндэтгэлтэй харилцах явдал. Нийт ажилтнууд, туслан гүйцэтгэгчид, нэмүү өртгийн сүлжээнд хамаарч буй ажилчид, бидний амьдарч буй бүс, хийж буй ажил, бидний үйл ажиллагааны нөлөөлөлд өртөж буй талууд, бизнесийн харилцаанд бүхэлд нь хамаарна.” хэмээн Рио Тинто Монгол ХХК-ийн Дэд Захирал Петер Батлер хурлыг нээж хэлсэн үгэндээ онцоллоо.

Хэлэлцүүлэгт НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, МҮХАҮТ -ын дэргэдэх Бизнес Академи, “Инвескор ББСБ” ХК, М-Си-Эс Холдинг ХХК, Ньюком Группийн төлөөллүүд урилгаар оролцож, НҮБ-ын Даян дэлхийн гэрээнд нэгдсэн болон нэгдэх гэж буй байгууллагууд хэрэгжилтийн явцад тулгарч буй бэрхшээлүүд, арга зам зөвлөмжүүд  болон Бизнес ба хүний эрх хэрхэн бизнесийн ёс зүйтэй холбогдож буй талаар хэлэлцэж байр суурь, санал бодлоо хуваалцав.

Мөн Монголын бизнесийн байгууллагууд бизнесийн цар хүрээ, үйл ажиллагааны чиглэлээсээ үл хамааран бизнесийн хариуцлагатай, тогтвортой, хүртээмжтэй байдалд анхаарах нь чухал болохыг оролцогч талууд онцолсон юм. Говь ХК, АПУ ХК, ХААН Банк, Тээвэр хөгжлийн банк, Төрийн банк,  М банк, Макс Групп, CU болон Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ, Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Яам, “Төрийн орон сууцны корпорац” ТӨХК зэрэг үйл ажиллагаа явуулсан жил, туршлага, далайцын хувьд бичил бизнесээс, жижиг дунд, томоохон аж ахуйн нэгжүүд болон Төр засгийн байгууллага, Төрийн өмчит компанийн төлөөллүүд нийт 80 гаруй оролцогч танхимаар оролцсон нь бизнес эрхлэгчид хүний эрхийг дээдэлсэн ёс зүйтэй бизнест анхаарал хандуулж байгааг харуулж буй үйл явдал юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 18 цаг 45 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top