x

“ХЯТАДЫН ОЛОН УЛСЫН ИМПОРТЫН ЭКСПО VI” ЭХЭЛЛЭЭ

БНХАУ-ын Худалдааны яам, Шанхай хотын Ардын Засгийн газар хамтран 6 дахь удаагаа зохион байгуулж буй "Хятадын Олон Улсын Импортын экспо" өнөөдөр нээлтээ хийлээ.

Тус үзэсгэлэнд хүнс, хөдөө аж ахуй, ухаалаг тоног төхөөрөмж, шинэ дэвшилтэт техник технологи, автомашин, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болон эрүүл мэнд, аялал жуулчлал, соёл, боловсрол, тээвэр логистик зэрэг салбарын 128 улсын 3400 гаруй аж ахуйн нэгж өөрсдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээрээ оролцох аж.

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг дунд үйлдвэрийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж, Олон улсын дүр төрхийн хэсэгт Монгол Улс 136м2 талбайд ноос ноолуур болон хүнсний бүтээгдэхүүнийг танилцуулан сурталчилж байна.

Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал, ЖДҮГ-ын Зээл төслийн хэлтсийн дарга Н.Энхтөр, МҮХАҮТ-ын Үзэсгэлэнгийн газрын дарга Ч.Баттулга нар оролцлоо.

Улс орнуудын олон улсын худалдааг өргөжүүлэх, хамтын ажиллагааны боломжийг хуваалцах, Хятадын зах зээлд экспортоо нэмэгдүүлэх боломжийг олгодог Хятадын Олон Улсын Импортын экспо" VI нь 2023 оны 11 дүгээр сарын 5-наас 10-ны өдрүүдэд үргэлжилнэ.

Тус экспо нь 6 дах удаагаа болж байгаа бөгөөд Монгол улсын хувьд 2 дахь удаагаа оролцож, уул уурхайн бус экспортын бараа болох ноос ноолуур, хүнс, шингэн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийг сурталчилан таниулах зорилготой.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 17 цаг 17 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top