x

УОК: Биржээр арилжаалсан махны 92.8 хувийг экспортод гаргана

Улсын онцгой комиссоос өнөөдөр /2024.02.29/ ээлжит мэдээллээ хийлээ.

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.ГАНХҮЛЭГ:

-Монгол Улсын хэмжээнд нийт нутгийн 90 гаруй хувьд цас орсноос өвөл, хаврыг хүндрэлтэй туулж байна. Засгийн газраас шаардлагатай арга хэмжээ хэрэгжүүлэн ажиллаж байна. Эхний удаад улсын нөөц, аймгийн нөөц дэх тэжээлийг бүрэн малчдад хүргэнэ. Хөдөө аж ахуйн корпораци дээр байгаа улаан буудайг мөсөн болон цагаан зудтай байгаа 111 сумын малчдад хүргэхээр хуваарилалт хийсэн. Одоогоор 12 аймаг гэрээгээ байгуулсан. Булган аймаг 300 тонн, Дорнод аймаг 600 тонн, Дорноговь аймаг 350 тонн, Өвөрхангай аймаг 900 тонн, Ховд аймаг 75 тонн, Хөвсгөл 225 тоннын буудайн гэрээ  байгуулсан. Баянхонгор аймаг 875 тонн улаан буудай авахаас 775 тонныг татсан,  Завхан аймаг 110 тонн буудай,  Төв аймаг 220 тонн, Хэнтий 491 тонн улаан буудайн татан авалт хийсэн. Сүхбаатар аймаг 1950 тонн буудай авахаар гэрээ байгуулсан.

Нийтдээ 1578 тонн улаан буудайг аймгууд татан аваад малчдад хүргэхээр ажиллаж байна. Буудайн үнэ нэг тонныг хөнгөлөлтэй үнээр буюу 750 мянган төгрөгөөр нийлүүлж байгаа. Малчдад үнэ төлбөргүй олгоно. Улсын хэмжээнд 14783 өрх отроор, 6,4 сая толгой мал хаваржиж нүүдэллэж байна. Мөн өөр аймагт 2765 өрх, тусгай хамгаалалттай газарт 3834 өрх, хилийн бүсэд 2305 өрх өвөлжиж, хаваржиж байна. Үүнээс Сүхбаатар аймгаас 1650 өрх, Өмнөговь аймгаас 404 өрх, Баян-Өлгий аймгаас 329 өрх,  Хөвсгөл аймгаас 621 өрх, Дорноговь аймагт 538 өрх отроор өвөлжиж байна. Отроор яваа малчдад зориулж Түр отрын штаб ажиллаж байна. Дорноговь аймгийн Айраг сум, Төв аймгийн Баянжаргалан суманд отрын штаб түр хугацаагар ажилласан. Одоо Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Улаан-Уул, Мөрөн сум, Увс аймгийн Тариалан сум, Сүхбаатар аймгийн  Эрдэнэцагаан сум, Дорнод аймгийн Матад суманд отрын штаб ажиллаж байна.

Хөдөө аж ахуйн биржийн ажлын албаны дарга Б.ГАНТӨМӨР: 

-Хөдөө аж ахуйн бирж 2024 онд мал, махны арилжаан дээр төвлөрч ажиллаж байна. Нийтдээ 277 хэлцлээр 785.5 тонн махыг 6.6 тэрбум төгрөгөөр арилжаалсан.  Хонины мах 440 тонн, үхрийн мах 174.4 тонн, ямааны мах  23.6 тонн, адууны мах 147 тонныг арилжсан. Нийт арилжсан махны 7,2 хувь нь дотоодын зах зээлд борлуулагдахаар  92,8 хувь нь экспортод гарна. Арилжааны ханш харилцан адилгүй.

Сарлагийн хөлдүү мах нэг кг нь 6500-8500 төгрөг, үхрийн сэврээсэн мах нэг  кг нь 11000-13500 төгрөг,  үхрийн хөлдүү мах нэг кг нь 7500-8500 төгрөг,  хонины хөлдүү мах  1 кг нь 6000-8000 төгрөг, сэврээсэн мах 1 кг нь 6500-9000 төгрөг,  ямааны мах нэг кг нь 4500-5500 төгрөгөөр арилжаалсан.

Өвөлжилтийн нөхцөл хүндэрсэн Архангай аймагт махны, Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймагт малын арилжааг газар дээр нь зохион байгуулсан. Хэнтий аймгийн Галшар, Дархан, Баянмөнх, сумдад амьд малын арилжаа явагдаж байна. Амьд малын арилжаа зохион байгуулахад зам тээврийн хүндрэл үүссэн. Мал худалдан авах аж ахуй нэгжээс Улсын онцгой комисст хандсанаар Дорнод аймгийн Матад, Сүхбаатар аймгийн Асгат суманд мал авах ажиллагааг зохион байгуулсан. Нийт 10600 толгой малыг 27 айл өрхөөс үйлдвэрүүдэд нийлүүлэх үйл ажиллагаа явсан.

Гуравдугаар сарын 15-наас Төв аймгийн Аргалант сум дахь ложистикийн төв дээр мал, махны арилжааг долоо хоног бүр тогтмол зохион байгуулна. Ингэснээр малчид Улаанбаатар хотын мал төхөөрөх, боловсруулах үйлдвэрүүдэд дундын зуучлалгүйгээр нийлүүлэх боломжтой болно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 16 цаг 17 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top