x

Элрэн баларч буй Л.Оюун-Эрдэнийн цаг хугацаа

Эм хүртэл тун нь хэтрэхээр хор болдог номтой...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн СГЗ, сэтгүүлч Б.Ганчимэгт өгсөн “Улаанбаатараас ярьж байна” нэртэй тв ярилцлага өчигдрийн соошил хэлэлцүүлгийн гол сэдэв боллоо.

"Монгол улсын Ерөнхий сайд асан С.Зоригийг хөнөөсөн хэрэг, Эрдэнэтийн 49 хувь, авилгачдын тухай..." гэсэн тайлбартайгаар бүтэн өдрийн өмнөөс “триллерийг нь” цацсан нэвтрүүлгийн талаар бүрэн утгаар нь “анализ хийсэн” хүн лав өчигдөртөө гарсангүй. “С.Зоригийн аллагын хэргийн гол буруутан Ц.Элбэгдорж юм байна, гурван шатны шүүхээс ял авсан гурав бол хэлмэгдэгч байсан байна” гэх мэтээр нэвтрүүлгийн эхэнд “спойлер” хийсэн нөхөд ч төгсгөлийг нь хийсэнгүй.

Төвийн 15 телевизээр зэрэг цацаж байгаа (28-наас 31-нийг дуустал) энэ нэвтрүүлгийг дуустал үзээд байр сууриа илэрхийлсэн нь тун бага, анхнаасаа нэвтрүүлгийн “триллерт”-ийг үзээд жигшсэн, сувгаа сольсон нь олон байна. Үүнийг эрээчигч ч бас тэдний нэг. Урт амралтын өдрүүд хүлээж байгаа болохоор тулах л болох байх. Тэр цагт хэдүүлээ дахиад уулзана.

Ер нь бол ямар ч хариуцлагагүй, мэдрэмжгүй пиар баг байлаа гээд ийм тавилттай жүжгийг телевизийн 15 сувгаар угсруулан цацахыг эзэндээ санал болгохгүй. Тэгэхээр асуудал Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүний  тархины хэмжээст байна аа гэсэн үг. Энэ бол сүүлийн 8 жил уруудсан, уланд унасан иргэдийн амьдрал ахуй, утаа, түгжрэл, үнийн өсөлтийн өөдөөс МАН-ын даргын өгч буй "салаавч" юм. Монгол Улсын Ерөнхий сайд гэдэг үгийг хэрэглэхээс ч гутмаар. Эрх мэдлийнх нь төгсгөл ирж буйг зөнгөөрөө мэдэрсэн, эрх мэдлээ авч үлдэхийн тулд яахаас ч буцахгүй болсон дарангуйлагчийн төрхийг л харууллаа.  

Хэрвээ Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүн улс орны хувь заяаг залуурдаж буй Засгийн газрын тэргүүний хувиар асуудлыг харсан бол арай ч нэг ийм тавилттай жүжгийг иргэдийн тархи руу хүчээр чихэхгүй байсан байх. Телевизийн арав гаруй сувгийг эзлэн байж дотроо уудлах гэсэн юм бол ядаж тэр тооны сэтгүүлчийг урдаа суулгаж байгаад асуусан бүх асуултад хариулт өгч, няцаалт хийх ёстой байлаа. Ямар ч нөхцөлд ярилцагчаа сэтгэлд нь тултал дээш нь шидэж, налж, нялж чаддаг ярилцлагын мастерийн ховорхон чадварт дулдуйдсан нь нэг талаас увайгүй, хулчгар зан. Нөгөө талаас Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүн тэр хэрээр түгшиж, адгаж, өөртөө итгэлгүй байгаагийн л шинж юм.

Товчхондоо, Л.Оюун-Эдэнэ гэдэг хүн ямар замаар эрх мэдэлд хүрсэн, яг тэр замаараа эргээд уруудаж байна. Тэр нь С.Зоригийн аллагын хэрэг.

Энэ хэрэг гарснаас хойш 26 жил өнгөрч байна. Энэ хугацаанд гэмт хэрэгтнүүд шүүхээр орсон ганцхан тохиолдол болсон нь 2017 он. Хэргийг илрүүлсэн нь АН эрх  барьж байх үе. Харин МАН эрх барьж байх бүх хугацаандаа энэ хэргийг зөвхөн улс төрийн зорилгодоо ашиглаж ирсэн. Сонгуульболгоноор гаргаж зажилдаг ганц сэдэв нь. Ярьдаг хүн л солигдсоноос сэдэв нь өөрчлөгдсөнгүй. Мөнөөх л Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл хэмээх нэрсийг одоо 26 жилийн дараа ч хэлээд л сууж байна. Тэгвэл ядаж шүүхийн шийтгэх тогтоол нь хаана байна?

Гурван шатны шүүхээр ял сонссон аллагын гүйцэтгэгчдийг суллаж тавьсанаас хойш гурван жил өнгөрлөө. "Захиалагчийг ололгүйгээр гүйцэтгэгчийг ялладаггүй юм аа" гэсэн байх аа. Тэгвэл захиалагч нь одоо хаана байна? Энэ бол элрэн баларч буй Л.Оюун-Эрдэнийн цаг хугацаа... Монгол Улсын сүүлийн 34 жилийн түүхэнд үлдэх хамгийн их эрх мэдэлтэй, хамгийн их мөнгөтэй ч хамгийн муу Ерөнхий сайд...

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • З (172.69.252.152)
    Жулдаж бн ЕС
    2024 оны 03 сарын 29 | Хариулах
  • Зочин (172.69.252.157)
    оуюн эрдэнэд итгэдэггүй итгэж ч байгаагүй!
    2024 оны 03 сарын 29 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 14 цаг 27 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top