x

Big Loyalty хөтөлбөр эргэн ирлээ

Голомт банкны харилцагч та Big Loyalty хөтөлбөрт хамрагдаж, оноо цуглуулахдаа бэлэн үү?

Эрхэм таныг Голомт банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг ашиглах бүрдээ урамшууллын оноо цуглуулж, хөнгөлөлт урамшуулалд хамрагдах боломжтой Big Loyalty хөтөлбөрт урьж байна. Үнэнч харилцагчдын хэрэглээг урамшуулах зорилготой Big Loyalty хөтөлбөр 3 дахь жилдээ амжилттай хэрэгжиж буй бөгөөд өмнөх жилүүдэд 2 харилцагчийг автомашин болон 1 өрөө байраар шагнаж, хэдэн мянган харилцагчид урамшууллын купоноор бэлэг барьсан.

Харин 2024.04.01-нээс эхлэн энэ оныг дуустал үргэлжлэх энэ удаагийн Big Loyalty хөтөлбөр нь харилцагчдын хамгийн ихээр ашигладаг дижитал банкны үйлчилгээ болон олон улсын гүйлгээнд оноо цуглуулах боломжийг нэмэгдүүлснээрээ онцлогтой юм.

Оноо цуглуулах шинэ нөхцөлтэй танилцана уу.

Харилцагч та Big Loyalty хөтөлбөрийн хүрээнд цуглуулсан оноогоо дараах 2 байдлаар зарцуулах боломжтой.

Мөн та хөтөлбөрт хамрагдахдаа дараах санамжуудыг заавал уншаарай.

Үүнд:

  • Gold, Green AMEX картыг хамарсан урамшуулал тусдаа хэрэгжиж байгаа тул тус картын гүйлгээнд “Big loyalty” оноо олгохгүй.
  • Тусгай нөхцөлтэй төгрөгийн хадгаламж, алтны хадгаламж, хөрөнгө оруулалтын хадгаламж, гадаад валютын болон байгууллагын хадгаламжуудад оноо олгохгүй.
  • Хөтөлбөрийн туршид 1 харилцагчид дээд тал нь 20,000,000 оноо олгоно.
  • Хадгаламжийн данс хаагдсан тохиолдолд тухайн хадгаламжид олгогдсон оноо устана.
  • Нэг харилцагч дээд тал нь 2ш харилцах данс, 5ш хугацаатай хадгаламжийн данс, 5ш дебит картаар оноо цуглуулах боломжтой.
  • Хугацаа хэтрээгүй зээлийн бүтээгдэхүүн болон кредит картын төлбөрт сард 2 удаа оноо олгоно. Ингэхдээ 1 төрлийн бүтээгдэхүүнд сард 1 удаа л оноо олгохыг анхаарна уу.
  • 100,000₮-өөс дээш цалингийн орлогод оноо тооцохдоо сард 5 удаа л оноо бодох боломжтой.
  • Зээл, кредит картын төлөлтийг хугацаандаа хийсэн тохиолдолд л оноо олгоно.

Big Loyalty хөтөлбөрийн оноо шалгах, урамшууллын эрх болон сугалааны эрх авахыг хүсвэл loyalty.golomtbank.com болон SocialPay аппликэйшний “Лояалти” цэсийг ашиглаарай.

Голомт банк харилцагч таныг үргэлж халамжлан, үнэнч хэрэглээ бүрийг тань марталгүй урамшуулах болно.

Тогтмол хэрэглээ бүрийг урамшуулах Big Loyalty хөтөлбөр

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 15 цаг 23 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top