x

Казанийн наадмаас Монголын тамирчид найман медаль хүртээд байна

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 18 /МОНЦАМЭ/. ОХУ-ын Казань хотноо хөшгөө нээсэн “Брикс-2024” наадам 27 спортын төрлөөр 89 орны 4751 тамирчид өрсөлдөж байна.

Тус наадамд манай улсаас спортын дөрвөн төрөлд 40 орчим тамирчнаа илгээсэн юм. Тэгвэл наадмын эхний өдрүүдэд болсон самбо бөхийн төрөлд Монголын тамирчид нэг алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медалиар энгэрээ мялааж, төрийн далбаагаа мандуулжээ.

Тодруулбал, эмэгтэйчүүдийн 54 кг-д спортын мастер Н.Баярмаа ОХУ-ын бөхийг ялснаар алтан медалиар энгэрээ мялааж, төрийн дууллаа эгшиглүүлэв. Харин эрэгтэйчүүдийн 74 кг-д олон улсын хэмжээний мастер Н.Хадбаатар мөнгөн медаль хүртсэн байна. Мөн 50 кг-д С.Гүнжинлхам, 58 кг-д Г.Мөнхбат, 65 кг-д Ц.Сүнжидмаа, 72 кг-д Б.Баярсайхан нар хүрэл медалийн эзэн болов.

Тэгвэл спортын гимнастикийн төрөлд манай тамирчид хоёр хүрэл медаль хүртсэн. Тодруулбал, Үндэсний шигшээ багийн гимнастикийн тамирчин Д.Энхтүвшин бариултай морины төрөлд 13866 оноогоор, турникийн төрөлд 13200 оноогоор тус тус хүрэл медалийн эзэн болжээ. Тэрбээр мөн чөлөөт хөдөлгөөн болон харайлтын төрөлд шагналт байрт шалгарсан юм.

“Брикс-2024” наадамд оролцож буй Монголын баг тамирчдын тэмцээн кураш бөх, боксын төрлөөр үргэлжилнэ. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (127.0.0.1)
    За Монгол залуусч гайхалтай дэлхийг бол шшуугилэж байна харин харийн хүнтэй нийлсэн хулгайчийг хархаараан шалчиыгаал бууж өгөх юм даа эгч сайн зүйл биш шүү
    2024 оны 06 сарын 21 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 22 цаг 27 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top