x

ЗАВХАН: Музейн 100 шилмэл үзмэрийн танилцуулга бүхий товхимол хэвлэгджээ

Улиастай, 2024 оны зургаадугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Музей байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан 100 шилдэг үзмэрийн дээж каталог хэвлэгджээ.

Завхан аймгийн музей 1924 онд байгуулагдсан. Музей нь сан хөмрөг болон үзүүллэгтээ 10.500 гаруй үзмэртэй.


Аймаг, орон нутгийн онцлог бүхий “Орон нутгийн музей” болон “Алдартны музей” гэсэн хоёр төрөлжсөн музейн нийт 18 танхимд үзмэрээ дэглэн олон нийтэд үзүүлдэг юм.
Түүх соёлын өв нь бидний өвөг дээдсийн мандан бадарч мөн маргаашийнхаа төлөө тэмцэж явсаных нь гэрч юм. Энэхүү түүхэн үнэт өв соёлоо хайрлан хамгаалж хойч үедээ өөрсдийнхөө түүхтэй хамтатган өвлүүлэх ажлыг үе үеийн Музейн хамт олон хийж байна. Энэ жил түүхэн 100 жилийн ойдоо зориулж аймгийн музейн үзмэрүүдээс дээжлэн катологи гаргаад байна. Шилмэл 100 үзмэрийн тухай сонирхолтой танилцуулга мэдээлэл, гэрэл зургуудыг энэ товхимолд багтаасан.

Тухайлбал лянганы багаж байна. Уг багаж нь музейн угсаатны зүйн танхимын үзмэрт байрладаг ба нийт зургаан ширхэг бий.


XIX зууны эхэн үеийн  шашны багаж юм. Уг лянганы багажийг Гүрбадам дархан бүтээсэн аж. Газар уул усаа тахиж тайхад хэрэглэж байсан гэдэг. Дөрвөн
очиртой багаж тэгүг, чаганцангийн хамт хэрэглэгддэг байжээ.
Мөн "Модон пүрэв" үзмэр товхимолд багтсан байна. Тус үзмэр нь уран Сүрэнгийн XIX зууны сүүл үеийн модон бүтээлүүдийн нэг юм.

Уран Сүрэн нь Завхан аймгийн Алдархаан сумын нутагт амьдарч байсан Монголд алдартай шашны модон сийлбэрийн бүтээлүүдтэй уран дархан хүн байсан аж. 

Сүрэнгийн олон бүтээлүүд дотроос уг Пүрэв нь дан модоор хийгдсэн. Пүрэвийн оройн хэсэгт догшин 10 хангал, Жамсрангийн догшин дүртэй, улаан хүрэн будаг тавьсан байна.

Модон, төмөр Пүрэвийг лам нар аливаа муу муухай, ад зэтгэрийг даран номтгоход хэрэглэж байсан шашны нэг төрлийн багаж юм. Гэх мэтчилэн Орон нутгийн болон Алдартны музейн угсаатны зүй, шашны, археологийн танхимуудын үзмэрүүдээс дээжлэн иргэд, аялагч жуулчдад зориулсан танилцуулга бүхий товхимол хэвлүүлээд байна гэж Завхан аймгийн музейн дарга Ж.Юнрэндорж мэдээлэв. 

Лянганы багаж 

Модон Пүрэв

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 22 цаг 42 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 22 цаг 47 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 22 цаг 51 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 23 цаг 52 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Уржигдар 11 цаг 16 мин Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top