x

Дундаж ангигүйгээр өсч дэвжсэн нийгмийг бид л байгуулж байна

УИХ-ын 2024 оны сонгуулийн дараачаас л дундаж анги нь олонхи бүхий иргэний ардчилсан, зах зээлийн харилцаа бүхий дундаж нийгмийн байгуулалт руугаа Монгол Улс үтэр түргэн ороосой гэсэндээ 2015 онд бичиж байснаа эргэж толилуулъя. Бүх намд хандаж бичиж уриалъя! УИХ-ын 126 суудлыг эзэгнэх бүх нөхдөд хандан уриалъя!

“The Shrinking Middle Class” гэсэн гарчиг бүхий дараахи хоёр дүрсийг тайлбарлах албагүй. Манайхан англи хэлний өргөн мэдлэгтэй болчихсон тул өнөө маргааш, баян ядуу, дундаж анги гэсэн хэдхэн үгс дүрсэнд байгааг өлхөн ойлгочихно.

Харин би үгийг үгээр бус утгаар тайлбарлах санаатай. Монголын өнөөгийн нийгэм рүү хандуулж доорхи орос хэл дээрхи дүрсийн хоёр дахь гурвалжин дээр ярих гэж байна. 

Шударга ёсны төлөө тэмцэл УИХ-ын сонгууль дөхөхөөр манай нийгэмд амилдаг бол түүний шалтгаан нь энэхүү “пирамид”-аас болоод буй хэрэг. Тэр англи хэлээр буй дээд эхний “ромбо” бол шударга ёс ялсны дараахи бэлгэ тэмдэг ухаантай юм. Дээд доод давхарга нь дундаж ангиасаа хамаагүй бага, бүр илт бага байгаа бол нийгэмд ардчилал, шударга ёс, хүний эрх ялж байгаа нь тэр дээ.

Түүх хөөгөөд байвал дундаж ангийн тухай аль өнө эрт үед Аристотель ярьж байсан байх юм. Дундаж анги их байх тусам нийгэм тогтвортой хөгжөөд байдаг тухай түүнээс хойш мөн ч их эрдэмтэн мэргэд ярьжээ. Тэгж тэгж ХХ зуунд л тэр дундаж ангийн тухай хүсэл мөрөөдлөө хүн төрөлхтөн хэрэгжүүлж эхэлжээ. Ийм ангийн тухай онолоор дагнагсад Макс Вебер,Норман Элиас, Л.Ворнер, Ж.Голдторп гээд олныг нэрлэж болно. Ангийн тэмцлийг уриагаа болгосон марксистууд нь явж явж дундаж ангийг ихээхэн уриалагчид байжээ. Нийгмийн ангийн бүтцийг пролетари анги–хөрөнгөтөн гэж хуваадаг ч тэд энэ хоёрын дундахи давхаргыг чухалчилж байв. Зөвлөлт, Монголоор жишээлж болно доо. Хавтгайд нь тэгшитгээд, хувийн өмчийг үгүй хийгээд, нийгэмд атаа жөтөө гэдгийг хүчээр арилгачихсан байсныг бид санаж байна.

Ер нь ингэхэд дундаж анги гэж хэн юм бэ? ХХ зууны эхээр бол хувийн жижиг өмчтөн, хараат бус үйлдвэрлэгчдийг тэгж нэрлэж байжээ. Мэргэжил боловсролтой ажилчид аажимдаа тэдэн рүү нэгджээ. Тэгж байтал мэргэжсэн менежер, өмгөөлөгч, ня-бо, эрдэм судлалын ажилтнууд энэ эгнээг нөхсөн байна. Худалдааны мэргэжилтэн, багш нар, эмч нар гэхчлэн олноор эзэмшдэг мэргэжлийн хүмүүс нэмэгдэн оржээ.

Эд бүгдийг хавтгайд нь дундаж анги гэх үү гэдэг дээр өнөөдөр ч хүртэл мэтгэлцдэг. Шалгуур босго тогтоохыг ч оролддог. Боловсролын түвшин, олдог орлого, хэрэглээний стандарт, оюуны ба материаллаг өмчлөл, ажлын ур чадвар гээд босго тогтоовол дундаж анги маань олон салбарлаад алга болно. Эрдэмтдийн судалгааг ажаад байвал хоёр хандлага харагдах мэт. 

Боловсролоор нь авч үзье гэх эхний хандлага байна. Боловсролтой бол ажилтай, ажилтай бол хангалттай орлоготой, хөдөлмөрлөх нөхцөл нь сайн, доод давхаргын хүмүүсээс чухам үүгээрээ ялгардаг, дээд анги руу шилжих бололцоо их гэж тэд үздэг. Британийн социологч Энтони Гидденс гэж эрдэмтэн хоёр дахь үзэл бодлыг илэрхий илэрхийлэгч нь. Тэрээр дундаж ангийн алаг цоог байдлыг хөхиүлэгч. Мэдлэг мэргэжил, боловсрол чухал биш, нийгэмд эзлэх байр нь чухал. Тэд олуулаа л байх ёстой. 

Дундаж ангиа хуучин ба шинэ гэж ангилах хандлага бас буй: Хуучин гэдэгт жижиг үйлдвэрлэгч ба худалдаачид, шинэ гэдэгт өндөр цалинтай ажилтан албан хаагчид орно. Шинэ дундаж ангийн дээд давхарга нь томхон бизнесийн менежер, мэргэжилтнүүдээс бүрдэх аж. Эд нь мэдээж өндөр боловсролтой, оюун ухаанаар гэгээрсэн нөхөд байх ёстой аж. Шинэ дундаж ангийн доод давхаргад багш, эмч, конторын албан хаагчид орох ёстой гэнэ. Мэдээж олон янзын хүмүүс үүнд харьяалагдана, олон үзүүлэлтээр ажилчин ангитай ойртох хүмүүс ч дотор нь бий. Гэхдээ дээд, доодын хооронд айхтар хил зааг гэж байхгүй. 

Энэ онол ч яахав. Монголынхоо хөрсөн дээр буулгаж ярихын тулд бид юу руу тэмүүлж яваагаа тодруулах ёстой. Ардчилал нь цэцэглэсэн, хүний эрх нь дээдлэгдсэн өнөөгийн Монголд ядуурал ямагт их байсаар байгаа ба бидний хүслээр бол тэр дээрхи ромбон хэлбэрт, эсвэл тэр өндгөн хэлбэрт нийгмийн бүтэц л чухал юм. Нийгмийнсхемчилсэн бүтцийг ингээд гаргачиж болно. Доод (ядуу давхарга) ба дээд (баячуудын давхарга) анги нь ямагт цөөнхи байна, харин дундаж давхарга нь ямагт олонхи байна. Дундаж анги нь хүн амынхаа 60-70 хувьтай тэнцэж байвал дэлхийн хөгжингүй орон гэсэн шалгуурт тэнцэх аж. Дундаж ангийн социал үүрэг зориулалт гэж бас байна. Нийгмийн хамгийн гол тогтворжуулагчийн үүрэг тэдэнд ногдоно. Төрийн байгуулалтыг тэд л найдвартай хамгаалж бэхжүүлж чадна. Төрд тэд л ажиллах учиртай. Нийгмийн урагшлах хөдөлгөөнийг тэд л залуурдана. Нэгэнтээ олонхи учраас нийгмийг тэд л дайчилж чадна. Нийгмийн хямрал мөргөлдөөнийг нь тэд л зогсооно, түүнээс урьдчилан сэргийлнэ. Нийгмийг зогсонги байлгахгүй гэвэл тэднийг л бэхжүүлэх ёстой.

Улс төрийн хувьд ийм үүрэгтэй байж гэхэд эдийн засгийн хувьд бас асар их үүрэг тэдний нуруун дээр байх учиртай аж. Эдийн засгийн гол донор нь тэд гэнэ. Нийгмийн орлогын ихээхэн хэсгийг тэд бүрдүүлэх ба тэр хэрээрээ хамгийн том хэрэглэгч, татвар төлөгч, тэр утгаараа хамгийн том хөрөнгө оруулагч болчихож байна. Соёлын хувьд бол тэдний үүрэг роль бүр их. Тэд бол соёлын интегратор. Тэд соёл түүхийн хамаг нандин, үнэ цэнэт бүхнийг хадгалагч, тээгч, түгээгч, нийгмийн норм хэм хэмжээ, хууль дүрмийг хэрэгжүүлэгч учраас дундаж ангиас оюунтан, гэгээнтэн, сэтгэгчид ямагт төрж байдаг ажээ.Зураг сэтгүүл

Төрд туршлагатай, мэдлэгтэй түшмэдийг зөвхөн дундаж анги л нийлүүлнэ. Төрийн аппарат, бизнесийн аппарат ч дундаж ангийнхнаас бүрдэнэ. Иргэний нийгмийн гол бүрдүүлэгч нь тэд болох учраас засаг захиргаа, гүйцэтгэх засаглалын гол зохицуулагч эрэг шураг нь тэднээс бүрдэнэ. 

Монголынхоо хөрсөн дээр буулгаж ярихын тулд бид яг одоо ямар байгаагаа тодруулах ёстой. Дээрхи пирамид шиг байгаа гэж би дээр хэлсэн. 1) Дээд ангийн хэт цөөнхи; 2) Олонхи болж чадаагүй цөөн ч биш, олон ч биш дундаж ангийн төлөөлөл; 3) Хар масс буюу доод анги манай нийгмийн хамгийн олонхи нь, ийм л дүр зураг бууж байна. 

Дундаж ангийн үүрэг зориулалт гэж тоймтой бодитой юм харагдахгүй байна. Тийм учраас нийгэм, хүн ам нь хямралтай, хямралтай биш бол стресстэй. Дундаж ангийн өндөр боловсрол, мэдлэг нийгэмд төдийлөн чухал биш. Харин ч дундаж анги нь өр төлбөр ихтэй. Цалингаас цалинд гол зогоох циклтэй. Авилгад хамгийн ихээр өртөгсөд. Ийм учраас олигархи гэж шүтэгдэн бишрэгдсэн тэр дээд ангидаа атаархаад суухаас өөр аргагүй. Тийшээ орох бол авилгын замаар л орно.

Даян дэлхийд шинжлэх ухаан-технологийн хувьсгал эрчтэй явагдаж буй тул хөгжингүй орнуудад дундаж ангийг танигдахгүй болтол өөрчилжээ. Тэднийг цоо шинэ дундаж анги гэж нэрлэхэд буруудахгүй. Өндөр технологийг гартаа оруулсан, хэнээс ч хараат бус, аж үйлдвэржилтийн дараахи ажилчин анги нь нийгэмдээ хамгийн олонхи нь болсон байна. 

Гэтэл манайд эсрэгээрээ. Дундаж анги байхгүй боллоо, алга байна гэх гомдол гаргагчид цөөнгүй. Байвал тэд нь дэндүү алаг цоог. Дундаж орлого, дундаж цалин гэхээр юм нь хөгжингүй дундаж орнуудын дундаж давхаргынхны дэргэд харьцуулшгүй. Хөгжингүй байтугай тэрбум 300 сая хүн амтай Хятадтай ч харьцуулшгүй. Дундаж давхарга төлөвших эхний шатандаа байна гэж үзэхээс аргагүй. Нийгмийг дээд доод, баян ядуу хэмээн туйлшруулж байдгаас шалтгаалан Монголын нийгэм ямагт тэсрэлтийн өмнөх байдалд явж байна. Монгол дахь дундаж ангийг бүрдүүлэгчдийн ихэнхи нь, бараг 40 хувь нь зах дэлгүүрийн жижиг наймаачид байгаа нь нэг парадокс юм. Орлоготой малчид мөн зохих хувийг бүрдүүлэх ба сэхээтэн, оюунлаг давхарга нь дундаж анги дотроо цөөнхи байгаа нь бүр парадокс юм. Дундаж ангийн цөм гэхээр юм Монголд алга. Энэ үнэн үү?

Д.Баярхүү. Forbes Mongolia сэтгүүл, 2015 № 7

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (127.0.0.1)
    тэнэгүүд удахгүй мөхнө
    2024 оны 06 сарын 24 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 13 цаг 10 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top