x

Засаг хамтрах нь Үндсэн хуулийн заалтыг зөрчих үү?

УИХ-ын ес дэх удаагийн сонгууль болж, холимог тогтолцоогоор парламентад анх удаа 126 гишүүн сонгогдсон. Сонгуулийн дүнгээр МАН 68, АН 42, ХҮН нам найм, Үндэсний эвсэл дөрөв, Иргэний зориг ногоон нам дөрвөн суудалтайгаар шинэ парламентыг бүрдүүлээд байна. Өнгөрсөн долоо хоногт эрх баригч нам УИХ-ын дарга, Ерөнхий сайдаа шуурхай томиллоо. Одоо үргэлжлүүлэн Засгийн газрыг бүрдүүлэх тохироо яригдаж байна. Албажиж алх цохиогүй байгаа ч хамтарсан Засгийн газар байгуулагдахаар болж байх шиг байна. Өнгөрсөн баасан гаригт болсон АН-ын Улс төрийн зөвлөлийн шийдвэрийг тус намын дарга Л.Гантөмөр танилцуулахдаа Засагт хамтрах шийдвэрийг гаргаснаа дуулгасан. Нэг ёсондоо МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс хамтрах санал ирсэн, түүнийг дэмжсэн гэдэг мэдэгдлийг хийгээд байна. Сөрөг хүчний хамгийн олон суудал авсан намын энэ шийдвэрээр бол Засгийг хамтарч барихаар болж байна гэсэн үг.

Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-т Улсын Их Хуралд олонх суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг,аль ч нам, эвсэл олонхын суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн олонхыг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг; бусад тохиолдолд Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхыг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулна. Мөн Монгол Улсын Их хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 10 дугаар зүйлийн 10.1-д Сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд 64 ба түүнээс дээш суудал авсан нам, эвслийг Улсын Их Хурал дахь олонх гэж заасан.

Тэгвэл энэ удаагийн сонгуулийн үр дүнд МАН 68 суудал буюу Монгол Улсын Их хурлын тухай хуульд зааснаар олонх болсон. Төр засаг хуульд юу гэж тусгасныг ёсчлон дагах үүрэгтэй. Хуулийг мөрдөх нь хууль тогтоох дээд байгууллагын үндсэн үүргийн нэг ч гэж болно. Тэд хуулиа сахиулах нь нийт ард иргэд, төрийн болон хувийн хэвшил зэрэг бүхий л субьектэд үлгэрлэл болж байдаг. Гэтэл олонх болсон МАН хамтарсан Засгийн газар байгуулахаар бусад намуудад хүсэлт хүргүүлсэн, түүнийг хүлээж авч байгаа сөрөг хүчний үйлдлүүд олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байна. Аль ч нам улс төрийн сонгуульд төр засгийн эрх барих эрхийг авахаар оролцдог. Энэ утгаараа АН-ын үйлдлийг зөв гэж үзэх талууд байгаа. Харин нөгөө талд эрх баригч нам сүүлийн найман жил улс орны бүхий л чухал салбаруудыг уналтад хүргэсэн, үүнийг шүүмжилж байсан сөрөг хүчин тэдэнтэй хамтрахаар болсон нь буруу гэх байр суурь ч хүчтэй хэвээр байна. Ямартаа ч олонх болсон нам сөрөг хүчинтэй хамтрах санаачилгыг гаргаж байгаа үйлдэл нь хуулиа зөрчсөн явдал болчихоод байна. Үндсэн хууль болон бусад  хуулийг зөрчиж байгаа энэ үйлдэлд Үндсэн хуулийн Цэц ямар тайлбар хэлэх бол? Үүнээс гадна сонгууль хэмээн сар орчим шууруулж ард түмнийг талцуулсан. Ялсан, ялагдсан шок бүрэн арилаагүй байхад УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг нэг амьсгаагаар сонгочихож  байгаа үйл явдал өнгөрсөн долоо хоногт өрнөлөө. Манайх улс орны хөгжлийн хувь заяаг шийдэх улс төрийн гол үйл ажиллагааг үндэсний баяр наадамтай давхцуулчихдаг сонин тогтолцоотой. Сонгууль дуусаад л баяр наадмын уур амьсгал орчихсон байхад улс төрийн том томилгоонуудыг шууруулдаг. Өмнө нь ч ингэж ирсэн.

Маш өндөр ач холбогдол өгч, хамгийн ажил хэрэгчээр хандах улс орны амин чухал асуудлыг түмний анхаарлаас холуур зохион байгуулдаг нь нэг талдаа санаатай үйлдэл. Үнэндээ өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн УИХ-ын гишүүдийн тангараг өргөхөөс эхлээд анхны нэгдсэн чуулган, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын томилгоо олон нийтийн анхаарлаас холуур, чимээгүйхэн болоод өнгөрчихлөө. Шинэхэн гишүүдээс цөөнх нь ажил хэрэгчээр хандсанаас бусдаар Монгол Улсын хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын хувь заяа нэг намын урьдчилан бичсэнээр өрнөж байна. Ийм үзэгдэл улс төрийн соёлдоо ч, улс орны хувь заяанд ч хэрэгтэй юм биш. Тиймээс улс төрийн сонгуулийг үндэсний баяр наадамтай давхцуулж зохион байгуулдгийг больё.

Хавар гурав, дөрөвдүгээр сард, эсвэл намар наймдугаар сард явуулаад есдүгээр сараас шинэ сонгуулиа хийе. Ингээд шинэ парламент, шинэ Засгийн газар бүрэлдээд ажилдаа ороод явчихдаг болоход болохгүй зүйлгүй. Угаас цэцэрлэгээс эхлээд бага, дунд, ахлах ангийн хүүхэд багачууд, төрийн албадаа есдүгээр сараас хичээллүүлж, ажиллуулдаг. Энэ цаг хугацаанаас төрийн бүхий л үйл ажиллагаанууд ажил хэрэгч өрнөдөг байхад сонгууль, парламент, Засгийн газар ч хамт ажиллаад эхлэхэд болох биш үү.

Өдрийн сонин

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 13 цаг 10 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top