x

МАН орон нутгийн сонгуульд зориулж дахин 500 тэрбумыг салхинд хийсгэлээ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй УИХ-ын гишүүд өнгөрөгч баасан гаригт Монголбанкинд ажиллажээ. Энэ үеэр УИХ-ын дарга болон Монголбанкны ерөнхийлөгч нар нэгэн болчимгүй мэдэгдлийг хийв. “Шинэ хоршоо” хөдөлгөөнд олгосон хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр 500 тэрбумыг нэг их наяд болгож, хоёр дахин нэмэгдүүлснээ зарлажээ. 

УИХ-ын дарга “Шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд 3 сарын дотор 500 тэрбум төгрөгийн зээл гарч чадсан нь зээлийн хүү нь 6 хувь учраас иргэдэд бизнес эрхлэхэд ашигтай байна. Өөрөөр хэлбэл арилжааны банкуудын хэрэглээний зээлийн хүү жилийн 24 хувь байгаа нь бизнес эрхлэгч, иргэдэд хүнд тусаж байгааг харж болно” гэжээ. Өөрөөр хэлбэл, 6 хувийн хүүтэй байгаа учраас малчид зээл аваад байна, 24 хувийн хүүтэй байгаа учраас иргэд, бизнес эрхлэгчид зээл авч чадахгүй байна гэнээ.  

Харин Монголбанкны ерөнхийлөгч “Монголбанкны бодлогын үр дүнд инфляц буурч, өнөөдрийн байдлаар 5.5 хувьтай, мөнгөний бодлогын хүү аажимдаа суларч байгаа. Мөн өнгөрсөн хаврын зудаас болж хөдөө аж ахуйн салбарын эдийн засгийн өсөлт хасах руу орсон ч гэлээ оны эцэст эдийн засгийн өсөлт 6 хувьд хүрнэ гэсэн төсөөлөлтэй байна. Иймээс зээлийн нөхцөлийг сулруулж, уул уурхайн бус салбарын идэвхжилтийг хангах зорилгоор бодлогын хүүг алгуур бууруулж байна” гэсэн байна.

Энд нэг зүйл ойлгомжгүй байна. УИХ-ын дарга энэ удаад малчинд өгч байгаа зээл үйлдвэрлэлийн зээлюм уу, эсвэл хэрэглээний зээл үү гэдгийг тодруулсангүй, харин ч хольж хутгаад гараад явлаа. Хэрэвзээ “хэрэглээний зээл юмаа” гэвэл иргэд нийтээрээ малчдад олгож байгаа жилийн 6 хувийн хүүтэй зээлийг авахыг хүснэ. Нэг ёсондоо барьцах эрхтэй. Өмнө нь арилжааны банкуудаас олгож байсан малчны зээл гэдэг нь иргэдэд олгодог хэрэглээний зээлийн л нэг хэлбэр байсан, яг адилхан 2 хувийн /жилийн 24 хувь/ хүүтэй. Гэтэл нэг хэсэг нь 6 хувийн хүүтэй, нөгөө хэсэг нь түүнээс 4 дахин их буюу 24 хувийн хүүтэй зээлээр амьдарч байгаа нь шударга бус биз дээ.

Хоёрдугаарт, энэ нь үйлдвэрлэлийн буюу бизнесийн зээл юмаа гэвэл энэ шаардлагаар зээл авч байгаа бүх иргэд барьцана. Малчид яахаараа “үйлдвэрлэлийн” гэдэг нэрээр бага хүүтэй зээл авдаг, бусад нь өндөр хүүтэй зээлээр үйлдвэрлэл, бизнес явуулдаг юм бэ гэж. Ядаж л тэд чинь хөдлөх болгондоо татвар, түрээс төлдөг, ажилчдын цалин тавьж, нийгмийн даатгал, ашгийн татвар төлдөг.

Тэгвэл тэр “Шинэ хоршоо” гэдэгт чинь дөрвөн малчин /өрх биш шүү/ дундаа нэг хоршоо бүртгүүлээд 150 саяыг 6 хувийн хүүтэй зээлж байна шүү дээ. Монголбанкнаас танилцуулснаар одоогийн байдлаар 14,381 малчны 3,467 хоршоонд 495 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Тэд тэгвэл үйлдвэрлэл, бизнес эрхлэгчидтэй адилхан татвар төлөх үү? Цалин олгож, НДШ төлөх үү? Малчдын НДШ-ийг хүртэл төрөөс хариуцаж байгаа биз дээ. Тэгэхээр энэ ямар гэдэг нугалаа, ялгаварлал вэ?

Товчхондоо, “Шинэ хоршоо” хөдөлгөөн гэдэг нь өмнөх УИХ-ын сонгуульд зориулсан МАН-ын Засгийн газрын бэлэн мөнгөний амлалт, саналын худалдан авалт байсан. Одоо ч тэр нь үргэлжилж байна. Яагаад гэвэл өнгөрсөн УИХ-ын сонгуулиар МАН орон нутагт түүхэндээ байгаагүй бага санал авсан. Ийм учраас удахгүй болох орон нутгийн сонгуульд дахин 500 тэрбумыг гаргаж байгаа юм байна. Зөвхөн малчдаас санал авахын тулд шүү дээ. Хотынхныг бол үнэндээ улны уланд хаясан байна. Яагаад гэвэл МАН Улаанбаатарт хамгийн өндөр санад авсан, хамгийн олон гишүүн сонгосон учраас тэр. 

Хэрвээ Монголбанкны ерөнхийлөгчийн хэлсэнчлэн “Зээлийн нөхцөлийг сулруулж, уул уурхайн бус салбарын идэвхжилтийг хангах зорилгоор бодлогын хүүг алгуур бууруулж байгаа” нь үнэн бол энэ зээлийн нөхцөл зөвхөн малчдад үйлчлэх ёсгүй. Уул уурхайн бус гэж нэрлэж байгаа бүх салбарт үйлчлэх ёстой. Аялал жуулчлал, хөнгөн үйлдвэрлэл, хүнсний салбарт гэх мэтчилэн. Түүн лүүгээ мөнгө оруулах хэрэгтэй шүү дээ.

Уг нь анх энэ хөтөлбөр зудад малаа алдсан 2800 өрхийг малжуулах зорилготой байсан. Гэтэл сонгууль дөхөх тусам зорилго нь өөрчлөгдөж, малчдыг малжуулах биш, баяжуулах /“Шинэ хоршоо-чинээлэг малчин”/ тухай хөтөлбөр болж хувирсан. Ингэхэд Монголд малчид шиг баян хүн байна уу? Зуны амралтаар хөдөөгүүр явлаа. Үнээгээ сааж хүчрэхээ байчихсан, хониныхоо ноосыг хяргаж тушаахаа больсон, сүү, цагаан идээгээ боловсруулахаа больсон байна. Морь унаад мал хариулж байгаа нэг ч хүн харсангүй. Бүгд гаднаа нэг нэг “приус”-тэй, хүүхэд шуухад нь мотоциклээр хонио хариулж байна.

Одоо тэгээд “Шинэ хоршоо”-нд элссэн нөхөд бүгдээрээ нэг нэг ноосны, махны, сүүний үйлдвэр байгуулах уу? Үгүй шүү дээ. Гаднаа байгаа унаагаа л нэг удаа юүлнэ. Яагаад гэвэл ноосоо авлаа тушаах газар байхгүй. Арьс, ширийг нь авдаг хүн байхгүй. Бүгд жалгын нэг хог болоод хэвтэж байна. Ийм нөхцөлд яаж малчин хүн “чинээлэг” болох вэ? Үүнийхээ оронд жилдээ нэг удаа үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн буюу мал, мах, арьс, шир, ноос, ноолуурыг экспортод гаргах арга хэмжээ аваач ээ, түүхий эдийг нь үнэд хүргэх арга зам хайгаач ээ, хориг тээгээ цуцлаач ээ гэж маш олон жил "хуцаж" байна даа.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (127.0.0.1)
    Малчидтай барьцаад бна уу.
    2024 оны 09 сарын 13 | Хариулах
    • И
      Малчдын овоо өрөнд орууллаа. Удахгүй тад харин ч нэг малаа барна даа. Тэгэхдээ ган, зуд биш хотыг баячууд нь хуу хурааж зарна биз.
      2024 оны 09 сарын 13
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 13 цаг 9 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top